sonin.mn

АНУ-ын CNN телевиз 8-р сарын 18-нд мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээний багтаа Ираны талтай харилцахаа зогсоох үүрэг өгсөн байна.


Тус телевиз АНУ-ын албаны эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ, Иран улс өөрийн тавьсан шаардлагыг биелүүлэх хүсэлгүй байгаад Трамп сэтгэл дундуур байгаа бөгөөд Ираны удирдагчид шинэ байр суурь илэрхийлж, өөрийн хүсэж буй хэлэлцээрийг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дараа харилцаа холбоогоо дахин эхлүүлэхийг хүсэж байгаа гэжээ.


Үүнээс гадна, нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, АНУ стратегиа өөрчилж, өмнө нь “Ираныг аль болох хурдан хүнд цохилтод оруулах” зорилгоос “Ираныг аажмаар сөхрүүлэх” чиглэлд шилжиж байгаа талаар Цагаан ордны албан тушаалтнууд сүүлийн үед улс төрийн холбоотнууддаа мэдэгдсэн байна.


Г.Бямба