АНУ-ын Тагнуулын Төв Газар /ТТГ/ сүүлийн хэдэн сар хиймэл дагуулын тусламжтайгаар Ираны удирдагч аятолла Али Хаменейгийн хөдөлгөөн бүрийг ажиглаж 2023 оны 2-р сарын 28-ны өдөр аятолла Хаменей өөрийнхөө ордонд Ираны төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийх болсныг мэджээ. АНУ анхандаа Ираны ордон руу шөнө цохилт хийх гэж байснаа больж маргааш өглөө нь тэрхүү уулзалтын үед цохилт өгөхөөр тогтжээ. Ингээд АНУ-ын ТТГ тэрхүү маш чухал нууцлалтай мэдээллийг Израилийн талд яаралтай дамжуулан өгчээ. Үүнээс өмнө АНУ, Израйль хоёр хэрэв Иран АНУ-тай хэлэлцээр хийж цөмийн зэвсэг хийх хөтөлбөрөө зогсоохгүй үргэлжлүүлвэл хамтарсан агаарын цохилт өгнө хэмээн тохирсон байлаа.
“WSJ” хэмээх хэвлэл мэдээллийн хэрэслэлээр “АНУ Иран руу агаарын цохилт хийхдээ “Anthropic” компаний боловсруулсан хамгийн орчин үеийн хиймэл оюун ухааны хэрэгслэлийг ашигласан” хэмээн мэдээлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Иранд агаарын цохилт хийхийн өмнө мэдэгдэхдээ “Иранд агаарын цохилт хийх зорилго нь Ираны харгис дэглэмийн аюул заналыг устгахад оршино. Бидний энэхүү ажиллагаа бол Иран улс цөмийн зэвсэгтэй болох явдлын эсрэг ажиллагаа байх болно” хэмээж байв. Энэ оны 2-р сарын 28-ны өдөр Д.Трамп “Иран улс цөмийн зэвсэгтэй болох хөтөлбөрөө зогсоогоогүй тул АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагаа эхэллээ. Ираны аятолла Хаменей болон бусад дээд түвшний удирдагчид манай агаарын цэргийн цохилтод өртөж алагдсан болно. Хаменей бол дэлхийн хамгийн аюултай хорон санаат хүмүүсийн нэг байсан юм. Хаменей алагдсан нь шударга ёс юм. Учир нь энэ дэлхийн олон шударга хүмүүс Хаменей болон түүний харгис дээрэмчид алуурчдаас болж үй олноороо алагдаж байсан, үй олноороо тахир дутуу болж байсан. Хаменей манай тагнуулын ажиллагаа болон өндөр түвшний технологитой ажиглалтын системнээс бултаж чадаагүй юм“ хэмээн мэдэгджээ.
Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Хаменейг хөнөөсөн нь маш том гэмт хэрэг, Бид АНУ болон Израилаас өшөөгөө авах болно” хэмээн мэдэгдлээ. Хаменей ийнхүү Ираныг 40 жил удирдаад 86 насандаа нас барлаа. Ираны удирдагч Хаменейгийн тухай гадаадын судлаач шинжээчид олон дүгнэлт гаргаж байна.
Түүний дэглэмийн балгаар Иран улс сүүлийн 40 жил олон улсын тавцан дээр ганцаардаж цэрэг шашны харгис улс болон хувирчээ. Эдийн засаг нь доголдож мөнгөний ханш огцом унаж гадаад харилцаа бараг үгүй болов. Нэг ам.долларын ханш ираны 1 сая 500 000 риалтай тэнцэж байв. Эмэгтэйчүүдийн эрх байхгүй болов. Үг хэлэх, үзэл бодлоо хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдав. Телевиз, интернет, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр чөлөөт үзэл бодол, үнэн мэдээллийг гаргахыг хориглов. Залуусыг рок хөгжим сонсож орчин үеийн бүжиг хийхийг хориглов. Иргэдийн гадаадад аялах эрх хязгаарлагдав.
Ираны залуус яаж Иранаас дүрвэж гадаадад гарах вэ хэмээн мөрөөддөг болов. Хаменей Иранд эмэгтэй хүн дугуй унаж болох, болохгүйг хүртэл зааж тушаадаг болжээ. Иранд сүүлйн жилүүдэд болсон засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцсон хэдэн мянган хүнийг цаазаар авчээ.
2017 онд шатахууны үнийг нэмсэн, жирийн залуу бүсгүй Махса Аминийн амь насыг хөнөөсөн, ундны цэвэр ус улс даяар хүрэлцэхгүй болсон зэрэг асуудлаар иргэдийн эсэргүүцлийн жагсаал олон удаа болсныг цэрэг зэвсгийн хүчээр дарж байлаа. Хамгийн сүүлд болсон 2026 оны нэгдүгээр сарын жагсаалын үед эрх баригчид 7000 иран хүнийг буудан хөнөөсөн гэсэн мэдээ ТВ-ээр гарч байлаа. Энэ тоо үнэн хэрэгтээ үүнээс 4 дахин олон байсан байжээ. Хаменей АНУ болон Израилийг газрын хөрснөөс арчин хаяна хэмээн мэдэгддэг байв.
Хаменей гэж хэн бэ, тэр хэрхэн Ираны дээд удирдагч болов?
Али Хаменей Ираны Мешхед хотод 1939 онд исламын нэгэн санваартны гэрт хоёр дахь хүү нь болж төржээ. Али бага насандаа шашны сургуульд элсэн оржээ. Тэр хүүхэд байхдаа л Ираны цогтой хувьсгалч Сайд Сафавиг бишрэн шүтдэг байв. Дараа нь Али Кум хотод шилжин суралцжээ. Али 1962 онд Исламын шашны сургуулиа төгсөж Исламын шашны залуухан санваартан ажил амьдралаа эхэлсэн гэдэг. Түүнийг залуугаас нь мэддэг хүмүүсийн яриагааар бол тэр залуудаа эелдэг даруухан зантай, өндөр гоолиг биетэй залуу санваартан байжээ. Уран зохиол унших дуртай, тамхи татдаг, залуустай ярилцах дуртай хүн байсан гэдэг. Гэвч тэрбээр нас ахимаг болсон хойноо улс төр ярьдаг, өрнөдийг үзэн яддаг хувьсгалч хүн болсон гэдэг. Удалгүй Али Хоменей 1964 оноос эхлэн Шахын Засгийн Газрын эсрэг хувьсгалт ажиллагаанд оролцож, АНУ-ыг үзэн яддаг болов. Түүний хувьсгалт ажиллагаа болон засгийн газрын эсрэг үзэл нь төр засгийн анхаарлыг татаж Ираны тусгай алба түүнийг баривчилж тэр хэд хэдэн удаа шоронд хоригджээ.
1964 онд Али Кум хотыг орхиж өвчтэй эцгээ асрахаар Мешхед хотод иржээ. Мешхед хотод байхдаа тэрбээр Коран судар заахаас гадна Ираны төр, засгийн эсрэг ажиллагаа явуулсан тул шоронд орсон ажээ.
1979 онд Иранд хувьсгал гарч түүний багш, ираны исламын хувьсгалын удирдагч аятолла Хоменей түүнийг Исламын Хувьсгалт Зөвлөлийн гишүүнээр томилжээ. Дараа нь Али Хаменей өндөр албан тушаалд томилогдож Ираны Ерөнхийлөгчөөр 2 удаа сонгогджээ. 1989 онд Ираны удирдагч Хоменей таалал төгсөв. Дараа нь Ираны аятоллаг сонгох ёс жаяг явагдаж Хаменейг сонгожээ. Ингээд шинээр сонгогдсон аятолла Али Хаманей хуучны арга барилаар хуучин ёсоо баримталж улс орноо удирдаж эхэлсэн ажээ. Түүнд улс доторхи олон нам, олон шашин, олон фракцийг зохицуулах ямар ч бодлого байсангүй. Тэр зөвхөн ганц өөрийн диктатур болон зөвхөн шариатын ёсыг тогтоожээ.
Тэр 40 жилийн турш улс орноо удирдахдаа ямар ч гадаад бодлогын уян зөөлөн олон талт харилцаа байдгийг огт мэдсэнгүй. Тэр АНУ болон өрнөдийг Сатана буюу шулмын хүчин хэмээн үзэн яддаг байв.
Али Хаменей өнгөрсөн 40 жилийн турш исламын экстремистуудийн дэлхий даяархи алан хядах ажиллагааг дэмжиж санхүүжүүлж байв. Хаменей ард түмнээ огт сонсдоггүй байв. Тэр ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийг огт ойшоодоггүй байв. Тэр өөрийн харгис арга барилдаа хатуу итгэдэг, бусдад итгэдэггүй хүн байв.Тэр бүх насаараа гадаад, дотоодын дайсантай тэмцэнэ хэмээн мэдэгддэг байв. Хаменей эхнэр, 4 хүү, 2 охинтой хүн байлаа.
Одоо цаашид Иран яах бол?
Дараагийн аятоллаг Ираны шашны 88 хамба хуралдаж дэг жаягийн дагуу сонгодог юм байна. Одоо Ираны ард түмэнд ардчилал эрх чөлөөг сонгох зам нээлттэй байна. Гэвч ираны ард түмэнд эрх чөлөөгөө сонгох боломж олдох болов уу. Хэрэв дахиад л харгис аятолла гарч ирээд өмнөх аятоллагийн бодлогыг үргэлжлүүлээд Иран цөмийн зэвсэг хөөцөлдөөд эхэлвэл яах вэ?
Иранд сөрөг ардчилсан хүчин гэж байна уу? Ираны хунтайж Реза Пехлеви Иранд ирж ардчилсан засгийн газраа байгуулж тэргүүлж чадах уу? Чөлөөт сонгууль Иранд явуулах боломж байна уу.
Иранд төр, шашныг тусгаарлаж, шашин улс орныг удирдах бус, төр улс орноо удирддаг болж чадах уу? 81 сая хүн амтай Иран улс өндөр хөгжилтэй, ардчилсан улс болж чадах уу? Энэ бүх асуудал Ираны өмнө тулгарч байна. 5000 жилийн баялаг түүхтэй дорно дахины соёлт ард түмэн иранчууд эцсийн эцэст зөв замдаа орно гэдэгт найдаж байна.
Доржийн СҮХБААТАР 2026.03.03
Мягмар - 03 сарын 03,
2026
Сэтгэгдэл11
Нас барах биш түүнийг алсан . МАН-ын дархлагдсан дарга нарыг америкууд ингээд алаад өгөхгүй юм байхдаа. Элбэгдорж Трампад энэ талаар хандаж гуйх хэрэгтэй.
86 настай удирдагч хүн шиг дайсныхаа нэг пуужингаас айхгүй, гэртээ алуулжээ. Удирдагч хүн үхэхдээ хүртэл үхэлээ зөв сонгож чадвал ард түмэн нэгдэж чаддаг. Энэ талаар иранаас сурах хэрэгтэй.
Ард түмнээ дарангуйлагч хөгшин төгцөг үхэж далд орж, хохь нь!
Яах юу байхав, оронд нь Путин ахыг король Всея Руссия и Перс ийн хаан болгочих
Энэ нэг МУУХАЙ юм энэ муухай зургаа устгаасай! ОЙ ГУТАЖ БАЙНА.
шаньси мужийн гахайчин хятад хүний зураг мөн баа Хояаа
Шашны солиотнуудад эзлэгдсэн Иран улс гэж Трамп хэлдэг юм ! Ираны хувьсгалт гвардийгаа арми нь үздэггүй юм ! хоорондоо тулалда4 магадгүй ! Ямар нэгэн аятолла биш иргэний ёрөнхийлөгч нь удирдана гээд явбал дотоодын бослого үймээн нь дахиж гарахгүй ! тэрийгээ мэдэж бөйгаа байлгүй дэ ! Бас Амёрикуудын хандыг хага дарах хэрэгтэй байна ! Тэгэхгүй бол Трамп би л Ираныг аварсан чөлөөлсөн гээд жилжингээ ярьчихна ! зөнөг балай өвгөн шүү ! Тэр нисэх онгоц тээгчийн бөөрөнд нь торпёдийн хүчтэй 4 цохилт хийчиж чаддаггүй юм байх да иранууд ! усан доороос юмуу жаахан зайнаас нь ! Бас аятолла Хамённиг хөнөөсөн гээд Трампыг чаддаггүй юмаа гэхэд Трампын гэр бүлээс өшөө авч чаддаггүй юм байх да иранууд ! Амёрикт зөндөө л иранууд байна ш дэ тэд нар юугаа хийж бөйдаг юм ! Ингэхэд энэ Сүхээ бичээч нууц мэдээлэл сайтай бөйна шүү ! Хамённиг яаж үхсэнийг Путин хүртэл мэдээгүй байхад мэдчихсэн л байна !
Шашныхаа төлөө нялх үрээ үлдээгээд амиа золиосолж чаддаг хүмүүсийн шашны нь 2 рт эрэмлэнэ гэж байхгүй л болов уу.
Америк Израйлын өнцгөөс харсан ийм мэдээллийг улиглах шаардлагагүй.Орос Барууны Палестиний нутагт байгуулсан Израйл цөмийн зэвсэгтэй.Сэтгэлгээний хувьд Еврейчүүд эртний түүхтэй хэдхэн үндэстнүүдийг хүчирхэг гэж үздэгээс Персүүдийг аюул гэж хардаг. Дээр нь Иран Мухамедийн шууд удмынханыг (Али) тэргүүнээ гэж үздэг Исламын Шиа урсгалын өлгий.Тэгэхээр тэргүүнээ сонгодог(Калиф) Араб, ихэнх Исламын орнуудад тархсан,Сура сахидаг Сунни урсгалд шиг байх боломжгүй. Шашны тэргүүн нь төрийн тэргүүн байна. Юун төр шашныг тусгаарлах,сонгууль, ардчилал.Энэ нь Рабайнуудын гарт байдаг хатуу чанга, бид бүгдээс дээр гэдэг Еврейн шашинтай ойролцоо тэгэхээрээ нэгдэлтэй аюултай. Ашкенази,Сефард,Мезрахи,Бета овгийн Еврейчүүд бие биендээ дургүй шиг Иранд бүүр Перс,Азери,Курд,Армени гээд том үндэстнүүд байдаг нь шашны төдийгүй үндэстний зөрчилтэй.Тодорхой хэлбэл Ливийг нураасан шиг хагалж турхирах боломжтой.
Daraachiin bai ni hoid solongos !!!
Чадахгүй, цөмийн зэвсэг, алсын тусгалтай пуужинтай улсад америк дайн хийх боломжгүй.