Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна. Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв. Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл7
Кинигатай праздник ажилаа аваад шууд хужааруу шаасан а. бас ажилаа аваад дараагийн одор хужаагийн элчинтэй уулзсан гэсэн юуууууу вэ юууууу вэ
Архичин нөхрийн авир мөн.
Архи уугаад авгай хүүхэн эргүүлж хайдаг шигээ гэнэт хятадаас хайж сураад явна. Инээдэмтэй хүн. Өөрсдөө хийхийг бодохгүй тэнэгтэх гэж.
中國高考曾被視為改變命運的重要途徑。 但在中國經濟下行、青年失業率攀升、高校擴招與學歷貶值的背景下, 越來越多中國人開始覺醒:在中國,靠讀書和學歷再也無法改變命運了!Хятадын Үндэсний Их Сургуулийн Элсэлтийн Шалгалт (Гаокао) нь хувь заяаг өөрчлөх чухал зам гэж нэгэн цагт үздэг байсан. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засгийн уналт, залуучуудын ажилгүйдэл нэмэгдэж, их сургуульд элсэгчид нэмэгдэж, эрдмийн зэрэг цөөрсөн зэрэгтэй холбоотойгоор улам олон Хятад хүмүүс ойлгож эхэлж байна: Хятадад суралцаж, эрдмийн зэрэг авах нь хувь заяаг өөрчилж чадахгүй болсон!
中國榴蓮崩盤跌成白菜價,榴蓮成堆壹落千丈!20塊買壹個!滿街變質毒榴蓮市民集體踩坑,發軟發黴酒精味,垃圾榴蓮壹口都不能吃,全扔垃圾桶!Хятадад дурианы үнэ хамгийн доод түвшинд хүртэл унасан бөгөөд дурианы овоолго 20 юань хүртэл буурчээ! Гудамжнууд муудсан, хортой дурианаар дүүрэн байгаа нь оршин суугчдын дунд айдас төрүүлж байна. Дурианууд нь зөөлөн, хөгцөрсөн, архины үнэртэй; тэдгээр нь маш муу тул идэж болохгүй бөгөөд хаях хэрэгтэй болдог!
中国就业市场面临严峻挑战,目前全国外送员总数已突破2000万人,劳动力供需严重失衡。根据统计,现阶段每日约1.1亿笔的订单量仅需400万名外送员即可消化,导致庞大劳动力处于过剩状态,基层接单竞争激烈。在经济环境变动与失业率攀升的背景下,外卖平台成为基层劳工的主要就业流向。Хятадын хөдөлмөрийн зах зээл хүнд сорилттой тулгарч байгаа бөгөөд улс даяар хоол хүргэлтийн ажилчдын нийт тоо 20 саяас давж, хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн хооронд ноцтой тэнцвэргүй байдал үүсээд байна. Статистик мэдээллээс харахад одоогийн өдөр тутмын захиалгын хэмжээ ойролцоогоор 110 сая захиалгыг ердөө 4 сая хүргэлтийн ажилтан гүйцэтгэж байгаа нь хөдөлмөрийн илүүдэл ихтэй, анхан шатны түвшинд захиалга авах ширүүн өрсөлдөөн үүсгэж байна. Эдийн засгийн өөрчлөлт, ажилгүйдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан хоол хүргэлтийн платформууд нь анхан шатны ажилчдын ажлын байрны гол цэг болж байна.
然而,平台现行的派单与超时扣款机制,将商家出货延误等不可控成本转嫁至外送员身上,进而引发多起从业人员过劳摔车、带伤送餐以及与实体商家的冲突事件。这批被称作「新农工」的底层劳动群体,长期承受严苛的劳动条件与生存压力,其内部累积的社会不满情绪,正成为中共高层在推动社会维稳政策时,极需面对的潜在风险。Гэсэн хэдий ч уг платформын одоогийн захиалга илгээх болон төлбөрийн хоцролтын торгуулийн механизм нь худалдаачдын хүргэлтийн саатал зэрэг хяналтгүй зардлыг хүргэлтийн жолооч нарт шилжүүлж, хэт их ажилласнаас болж дугуйнаасаа унах, гэмтэж бэртсэн үедээ хоол хүнс хүргэх, мөн жижиг бизнесүүдтэй зөрчилдөх олон тооны тохиолдлуудад хүргэж байна. "Шинэ хөдөөгийн ажилчид" гэгддэг бага орлоготой ажилчдын энэ бүлэг нь удаан хугацааны турш хүнд хэцүү ажлын нөхцөл, амьд үлдэх дарамтыг туулж ирсэн. Тэдний дотор хуримтлагдсан нийгмийн сэтгэл дундуур байдал нь ХКН-ын удирдлага нийгмийн тогтвортой байдлын бодлогыг дэмжихдээ шийдвэрлэх ёстой болзошгүй эрсдэл болж байна.