АН-ын "4-11" мэдээллийн цаг боллоо.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл: "Манай намын гишүүд Засгийн газарт хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Нэгдүгээрт, Засгийн газар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцох саналыг үл тоосон. Хоёрт, эрх баригчдын нэг нэгээрээ гарч ирээд нэгнийхээ эсрэг мэдээлэл хийгээд байсан авлигын хэргүүд хаачив. Ерөнхий Сайд Н.Учралын авлигатай хийх тэмцэл хоосон амлалт боллоо.
Яг одоо Монгол Улсын эдийн засаг халуунтай байна. Халуурна гэдэг чинь үрэвсэл байна гэсэн үг. Иймэс АН-ын Бодлого судалгааны байгууллагын зүгээс татварын иж бүрэн шинэчлэлийн урьдчилсан байдлаар танилцуулах асуудал бэлэн болж байгаа.
Манай нам 2006 онд эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд 4:10-ын татварын бодлогыг гаргаж ирж байсан. Өнөөдөр яг ийм иж бүрэн татварын бодлого ус агаар мэт хэрэгтэй байна. Тиймээс АН-ын зүгээс "Таван 5" буюу таван татварыг 5 хувь болгох ёстой гэдэг иж бүрэн бодлогын баримт бичиг дээр ажиллаад урьдчилсан байдлаар бэлэн болж байна. Үүнд:
- Нэмэгдсэн өртгийн албан татварыг 5 хувь,
- Гаалийн татвар 5 хувь,
- Цалингийн орлогын албан татварыг дээл хэмжээ 5-с хэтрэхгүй байх ёстой,
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой ноогдол ашгаа авч шинээр хөрөнгө оруулалт оруулах зэрэг татваруудыг 5 хувь болгох зэрэг бодлогыг урьдчилсан байдлаар бэлдэж байна. МАН-ын зүгээс татварыг төсөв бүрдүүлэх, халамж тараах хэрэгсэл гэж үздэг бол Ардчилсан намын зүгээс хөрөнгө оруулалт ажлын байр, бүтээмжийг дэмжсэн бодлого гэж үздэг." гэв.
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: "Засгийн газар энэ чигээрээ муу ажилласаар байвал, эрх баригчид популизм хийсээр байх юм бол дараа жил эдийн засаг улам хүндэрч, Монголын ард түмэн хоосон ястай үлдэнэ. ч. МАН өөрсдөө ёс суртахууны үнэт зүйл гаргаад бид засаглаж чадахгүй нь гэдгээ хэлбэл АН Засгийн газраа байгуулаад ажиллаж чадна. Түүнээс биш дуртай үедээ Засагт уриад, дургүйгээ хүрэхээр хөөж гаргадаг байдлыг хүлээн зөвшөөрөхгүй" гэлээ.
Н.Отгончимэг
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл2
УЧРАЛ ГЭДЭГ ТАВИУЛ МОДОН ХҮҮХЭЛДЭЙ. АМААРАА АЖИЛ ЯРИАД 3 САР БОЛЛОО. БОДИТОЙ ЮМ ХИЙХ ХУГАЦАА. ЮУ Ч ХИЙХГҮЙ ЮМ ДАА. УГ НЬ БҮХ ЭРХ МЭДЭЛ НЬ БАЙГАА. НАМЫН ДАРГА,ЁС .МАЛ ЮМДАА.
haluuntai gehees muujraad unchixsan bish uu