sonin.mn

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко 8-р сарын 6-нд хэлэхдээ, хэрэв Европын орнууд Орос-Украины мөргөлдөөнийг энх тайвнаар шийдвэрлэхийг дэмжиж байгаа бол Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоох ёстой гэв.


Тодруулбал Грушко хэвлэлд ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, "Европын орнуудын Украины энх тайвны асуудлаар хийж буй яриа хэлэлцээ нь дайныг уртасгах гэсэн жинхэнэ зорилгыг далдлах гэсэн оролдлого.


Хэрэв Европ үнэхээр Орос-Украины мөргөлдөөнийг энх тайвнаар шийдвэрлэхийг хүсэж байгаа бол Украинд цэргийн тусламж үзүүлэхээ зогсоох ёстой. Гэвч Европын талын байр суурь үүнээс огт өөр байна. Европын орнууд шаардлагатай төсвийн хэмжээг үл харгалзан, нөхцөл байдал цаашид ийм дэмжлэг шаардахгүй болтол Украиныг үргэлжлүүлэн дэмжих нь. Зүй нь Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоох нь энх тайвны төлөө Европын оруулах ёстой хувь нэмэр юм гэжээ.


Тэрээр мөн Барууны орнууд Оросын эсрэг "санаатайгаар өдөөсөн холимог дайн" эхлүүлсэн бөгөөд тэдний хэрэгжүүлж буй бүхий л арга хэмжээ нь Барууны орнуудыг эдийн засаг, нийгмийн хувьд Оростой болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлтгэхэд чиглэж байгаа гэж мэдэгдэв. Мөн Украин энэ дайны "халуун тулааны талбар" болж гэнэ.



Г.Бямба