sonin.mn

Швейцарын Лозанн хотноо эхэлж буй Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны 146 дугаар ээлжит чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож байна. ОУОХ-ны чуулган нь дэлхийн олимпын хөдөлгөөний бодлого, хөгжлийн чиг хандлага, олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, Үндэсний олимпын хороодын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг юм.


Чуулганы үеэр олимпын хөдөлгөөний үйл ажиллагаа, ирэх олимпын наадмуудын бэлтгэл, засаглал, тогтвортой хөгжил болон бусад стратегийн асуудлуудыг хэлэлцэнэ.


МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны чуулган болон Лозанн дахь Олимпын музейд болсон хүлээн авалтын үеэр ОУОХ-ны гишүүд, хүндэт зочид, Олон улсын спорт холбоод, Үндэсний олимпын хороодын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын олимпын хөдөлгөөний хөгжил, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож байна.


бичвэр-н уран зураг байж магадгүй