sonin.mn

Монголын Үндэсний бөхийн холбоо Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэстэй Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

Тус санамж бичигт Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн дарга Г.Отгонбаатар нар дараах чиглэлээр хамтран ажиллахаар гарын үсэг зурав.


Үүнд:

1 Бөхчүүд, бөх сонирхогчдод татварын хууль тогтоомжийн талаарх сургалт,зөвлөгөө, мэдээлэл хүргэх,

2. Үндэсний бөхийн барилдааны арга хэмжээний үеэр татварын хууль тогтоомжийг сурталчлах, мэдээлэл зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулах,

3. Нийгэмд татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах талаар нөлөөллийн аян, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллана.




МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО