МОСКВА, 2026 оны наймдугаар сарын 13 /РИА Новости/. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ дээд амжилтын эзэн, 2012 оны Олимпын аварга Рассел Уэстбрук тамирчны замналаа дуусгаж байгаагаа нийгмийн сүлжээний хуудсандаа зарлажээ.
“Төгсгөл хэдийн ирсэн гэдгийг заримдаа хүмүүс ойлгодоггүй. Одоо ийм төгсгөл нэгэнт иржээ” хэмээн тэрбээр Instagram сүлжээний хуудсандаа бичсэн байна.
Өдгөө 37 настай Уэстбрук сагсан бөмбөгчний замналынхаа ихэнх хугацаанд "Оклахома-Сити Тандер" багт тоглосноос гадна "Хьюстон Рокетс", "Вашингтон Уизардз", "Лос-Анжелес Лейкерс", "Лос-Анжелес Клипперс", "Денвер Наггетс", "Сакраменто Кингз" багуудад тоглож байв.
Уэстбрук 209 удаа трипл-дабл хийснээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд амжилтыг тогтоосон юм. Трипл-дабл гэдэг нь тухайн тоглогч нэг тоглолтод үндсэн таван үзүүлэлтээс (оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, таслалт, хаалт) хамгийн цөөндөө гурван үзүүлэлтээр 10 ба түүнээс дээш оноо авахыг хэлдэг.
Тэрбээр 2016/2017 оны улиралд хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байв. Мөн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2010 оны дэлхий аварга, 2012 оны Олимпын аварга болжээ.
Б.Адъяахүү
Пүрэв - 08 сарын 13,
2026
Сэтгэгдэл0