МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал 6-р сарын 10-нд болж Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, Улсын арслан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцжээ. Улмаар Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хассан билээ. Гэтэл өнөө өглөө Улсын арслан Р.Пүрэвдагва зодог шуудагтайгаа ирээд, "Намайг барилдуул. Үгүй бол би зодог тайлна. Та нар муухай харагдана шүү" гэх зэргээр давшилж эхэлсэн юм. Төд удалгүй Р.Пүрэвдагва уучлалт гуйсан тул барилдахаар болсон байлаа. Хэрвээ тухайн бөх нь ирээд л намайг барилдуулахгүй бол зодог тайллаа шүү гэж шантаажилж шийдвэрийг нь хэзээ хойно хүчингүй болгуулж болдог юм бол МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл гэгчийн хэрэг ер нь байгаа юм уу? "Зодог тайлна шүү" гэж шантаажилж, барилдахаар болсон Р.Пүрэвдагвын зөв гэж үү?
С.Сарнай
Баасан - 07 сарын 10,
2026

Сэтгэгдэл6
Зөв
Ардын наадам болохоос биш бөхийн холбооны наадам биш. Бөхийн холбоо ямар цалин өгөх биш.
3 давах болов уу
Зүгээр л нэг бөх шт.. битгий таахалзаад оодроод байгаарай.!!!!!… хүний өмнөөс барилдаж байгаам шиг хоолныхоо төлөө барилдаж байж ..!!!