АН-ын "4-11" мэдээллийн цаг боллоо. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийнхэн инфляц цар тахлын үеийн түвшинд хүрлээ. Иймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэж, иргэдийн орлогыг хамгаалах асуудлыг бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай. Засгийн газар өдөр хоног аргацаасан, гал унтраах байдлаар биш цогц бодлого хэрэгжүүлэх, тухайн төлөвлөгөө УИХ-д танилцуулах ёстой гэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан: "Ерөнхий инфляц 13 хувь, хүнсний инфляц 24 хувьд хүрлээ. Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан цаашид инфляцыг дараагийн давлагаа үүсэх, эдийн засагт шок үзүүлэхүйц эрсдэлтэй байна. Төсвийн алдагдал 2.1 их наяд. Харамсалтай нь энэ бол жилийн эцсийн биш хагас жилийн үзүүлэлт. Эдийн засгийн нөхцөлд байдал цар тахлын үеийн түвшинд хүрлээ. Засгийн газар өдөр хоногийг аргацаасан, гал унтраах байдлаар биш цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Засгийн газарт ийм зүрх зориг байна уу? Иргэдийн орлогыг хамгаалах төлөвлөгөө байна уу?
Энэ бүх асуудлаа УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай. Иймд УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж бодлогын түвшинд авч үзэх нь зүйтэй. УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж, үрэлгэн зардлуудыг танах ёстой. Засгийн газар сайд нарынхаа тоог бууруул" гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: "Сүүлийн 36 жилийн 75 хувьд нь, мөн сүүлийн 10 жилд МАН тасралтгүй засаглаж байна. Үнийн өсөлт, инфляц ямар болсныг мах, талхан дээр авч үзье. 2006 онд мах 8000 төгрөг байсан бол өнөөдөр 36,6 мянган төгрөг болж 357 хувиар өссөн.Талх 1100 -аас 2800 төгрөг болж 161 хувиар өссөн байна. Цалинтай харьцуулах ямар боломжгүй өсөлт. Нийт төсвийн зарлага 6-7 хувиар өссөн байхад, иргэдийн орлого гурав хүрэхгүй хувиар өссөн байна.
Монгол Улсын орлого огт буугаагүй, гагцхүү зарлага их байна. Экспортод гаргадаг бүтээгдэхүүний хэмжээ буураагүй. Өөрөөр хэлбэл, саалийн үнээ сүүгээ хангалтай өгч байгаа. Улс төрчид гарч байгаа сүүг нь хайр найргүй үрж, гарынхаа салаагаар асгаж урсгаж байна.
Гуравдугаар сард 7 хувь байсан инфляц өнөөдөр 13 хувь байна. Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ дампуурсан байна. Бага, дунд орлоготой иргэд үүрнэ. МАН гурван Засгийн газар сольсон ч бодлого нь өөрчлөгдөөгүй. Иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлж, хуваалцаж чадахгүй байна. Ард иргэд аль эрт төсвөө тодотгочихсон. Таван талх авдаг байсан бол гурвыг авахаар тооцоогоо хийчихээд сууж байна. Одоо Засгийн газар танах ёстой" гэсэн юм.
М.Чой
Пүрэв - 08 сарын 13,
2026
Сэтгэгдэл6
АН МАН хоёр хулгайч бие биенийхээ харыг гайхсаар байна. АН МАН хоёр хулгайчаас залхаж байна. Энэ хоёр пиздаа нам 2028 оны сонгуулиар далд ороосой
Алнууд хуцалдаж гонгинолдож юуч чадахгүй хэрэлдэж байхаар улсын орны удирдлагыг Мөнх хааны зарлигтай хүний гарт өг угаасаа цаг хугацааг тэгж тохируулсан. Монгол улсын асуудлыг хаан хүний ухаанаар шийдэхээс өөр ямарч аргагүй болчихсон харцуудын ухаан барахаар жижигхэн амархан байсан бол 36 жил бол хангалттай урт хугацаа дэлхийн хөгжилөөрөө тэргүүлэх хэмжээний урт хугацаа юм. Харцууд доороо хэрэлдээд бие биеэ сонгож буулгаж хөгжих гэж хөглөх юм харцууд удирдаад хөгжсөн нэгч улс орон байхгүй харин сөнөсөн улс орон их байгаа. Хаан хүний томилогдсон ухаанаар засахгүй бол ёроолгүй унасаар байх бол ёроол гэж байхгүй.
Оросууд МАНтай нийлж Монголчуудыг алж хядаж дээрэмдэж хүчиндэж юучгүй цөлмөж тонож нүд хальтрам болголоо. Ардчлсан хувьсгал ялсны ачаар Монголчууд оросын дайнд явж алуулчихгүйхээ шиг байна даа. Энэ байдлаараа бол Монголчуудын оросууд Украйнд аваачиж бууны мах болгож алах байх шүү.
Юнэээн
Та нар гарах шийдлээ л ярь л даа. Бид бүгдээрээ л монголчууд МАН ч байна уу АН ч байна уу адилхаан. Түүнээс нэг хэсгийг нь муулаад нөгөө тал нь сайхан гэж оогт бодохгүй л байна шүү. Нийгэм сэтгэхүй тэр чигтээ уначихаад байна гарах арга зам хайж байна манлайлаад нийгмийг хөтлөөд явах юмуу гэтэл нөгөө л балай монгол хүмүүсийг хуваасан юмаа ярьж л явах юм. Ийм юм яриад явбал тэр МАН аасаа юугаараа илүү юм бэ та нар. Нэг данжаадыг явуулаад АН ын нөгөө данжаадыг тавих юм уу жаахан хүрээтэй сэтгээч дээ дүү нараа
Оросууд МАНтай нийлж Монголчуудыг алж хядаж дээрэмдэж хүчиндэж юучгүй цөлмөж тонож нүд хальтрам болголоо. Ардчлсан хувьсгал ялсны ачаар Монголчууд оросын дайнд явж алуулчихгүйхээ шиг байна даа. Энэ байдлаараа бол Монголчуудын оросууд Украйнд аваачиж бууны мах болгож алах байх шүү.