sonin.mn

2026 оны Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн даргалагч орны хувьд Хятад улс наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Ляонин мужийн Далянь хотод АПЕК-ийн ахлах албан тушаалтнуудын гуравдугаар хурал болон холбогдох хурлуудыг зохион байгуулж байна.


Хуралд оролцогч төлөөлөгчид худалдаа, тээвэр, шинжлэх ухаан технологи, эрчим хүч зэрэг асуудлаар гүнзгий санал солилцож, Ази, Номхон далайн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар нийтлэг ойлголтоо нэмэгдүүлжээ.


Хурлын үеэр АПЕК-ийн эдийн засгийн цогцуудын төлөөлөгчид хөлөг онгоц үйлдвэрлэл, орчин үеийн загасны аж ахуй, өндөр технологи зэрэг салбартай газар дээр нь танилцаж, Хятадын зүүн хойд нутгийн аж үйлдвэрийн хөгжил, гадаадад нээлттэй хөгжлийн эрч хүчийг мэдэрсэн байна. Олон орны төлөөлөгчид Далянь хотын хөгжил гүн сэтгэгдэл төрүүлж, Хятад улсын хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн автоматжуулалт зэрэг салбарт гаргасан ололт амжилтаас суралцах зүйл их байгааг онцолжээ.


Г.Бямба