ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өчигдөр ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Хошууч Генерал Ж.Болд, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын Генерал Ж.Батбаатар нарт Хууль бус алт олборлолт, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж, холбогдох арга хэмжээ авч түргэн шуурхай, үр дүнтэй ажиллах үүрэг чиглэлийг өгсөн.
Энэ үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын дарга нарт Хууль бус алт олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хариуцлагагүй хандсан цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөх үүргийг өгсөн юм.
Мөн өнөөдөр С.Молор-Эрдэнийг шалгаж байгаа гэх сенсацийг сошиал орчинд тарааж байна. Гэвч энэ бүхний цаана өөр зүйл болж буй ажээ. С.Амарсайхан Цагдаагийн Ерөнхий Газрын томоохон албан тушаалтнуудыг халж, өөрийн ойрын буюу Налайх дүүргийн "найзуудыгаа" оронд нь томилох гэж буй юм байна.Тодруулбал Экологийн цагдаагийн албаны даргаар Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Хурандаа н.Мөнхбаатар, Мөрдөн шалгах албаны даргаар Налайхын гаралтай Хурандаа н. Батзориг нарыг томилох гэж буй аж. С.Амарсайханы энэ томилгоо ямар зорилготой болох нь ихээхэн анхаарал татаж байна.
С.Сарнай
Баасан - 08 сарын 28,
2026
Сэтгэгдэл2
SAMARSAIHAN CH SAMRANA DAA
томилсон ч яадаг юм хов базахаас өөрийг мэддэггүй маанагууд больж үз