Хоёр хөлөө алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон хэдий ч Эверестийн оргилд гарч чадсан Рустам Набиев одоо Уфагийн олон улсын марафонд оролцох хүсэлтэй байгаа ажээ. Ердийн тэргэнцрээр марафон зайг туулна гэдгээ тэрбээр хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
“Энэ онд би бүрэн хэмжээний марафон буюу 42.2 км-ийн зайд хүчээ соримоор байна. Уулын спортын адилаар энд ч тэсвэр тэвчээр хэрэгтэй. Энэ зайг 6 цагаас дотогш хугацаанд туулах хэрэгтэй, гэхдээ үүнд санаа зовохгүй байна. Энэ бол миний хувьд шинэ зорилго учраас дээд амжилт тогтоох гэж хичээхгүй” гэж Набиев ярилаа.Тэрбээр Эверестэд авирахын өмнөхийн адилаар долоо хоногийн зургаан өдөрт нь дугуйн болон цанын төхөөрөмж дээр тэсвэржилтийг сайжруулах бэлтгэл хийж байгаа ажээ.
Уфагийн марафоны дараа Набиев Москвагийн марафонд, 2027 онд Казань, Санк-Петербургийн марафонуудад оролцохоор төлөвлөж байна.Өдгөө 34 настай тэрбээр 2015 онд цэргийн хуарангийн барилга нурах үеэр дарагдаж хоёр хөлгүй болжээ. Гэсэн хэдий ч шантралгүйгээр Москва мужийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Феникс” клубт тоглож байв. Сүүлийн үед уулын спортоор хичээллэж байгаа бөгөөд Эверестэд авирахын өмнө Эльбрусын оргилд 3 удаа гарсан байна. Мөн Хималайн уулсын Манаслу оргилд /8163 м/ гарч байв. Уфагийн олон улсын марафон есдүгээр сарын 12-13-нд болох бөгөөд үндсэн гараа тэмцээний хоёрдахь өдөр явагдана.
Б.Адъяахүү
Ням - 09 сарын 13,
2026
Сэтгэгдэл1
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com