sonin.mn

Kazu гэh Японы контент бүтээгч нийгмийн сүлжээнд ихээхэн алдартай. Тэрээр хүмүүсээс ямар үндэстэн, ямар хэлээр ярьдаг болохыг нь асуугаад тухайн хэлээр нь ярьдаг юм. 


Тэрээр Бишкект явж байгаад Хакухо буюу Мөнхбатын Даваажаргалыг контентдоо оруулсан байна. Хачирхалтай нь Мөнхбатын Даваажаргал өөрийгөө Япон хүн, Японоор ярьдаг гэж танилцуулж байх аж. 


Kazu контентынхоо төгсгөлд түүнээс Монгол хэлээр үг асууж, уур амьсгалыг бага зэрэг зөөллөсөн байна. Юутай ч М.Даваажаргал маань өөрийгөө Япон хүн гэж танилцуулдаг болчихжээ.



С.Сарнай