Төр, засгаас Монгол Улсын хойд хил дээр Алтанбулагийн, өмнөд хил дээр Замын-Үүдийн, баруун хил дээр Цагааннуурын чөлөөт бүс байгуулахаар зохих шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрч байна. Гэтэл зүүн бүсэд чөлөөт бүс байгуулах талаар гарсан ямар нэгэн шийдвэр байдаггүй.
Өнөөдөр төр, засаг ч тэр, улс төрийн намууд ч тэр, эрдэмтэн судлаачид ч тэр Монгол орныг бүсчлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэх боллоо. Энэ асуудлаар уулзалт, хурал зөвлөгөөн ч нилээд болж байна. Үүнээс үзэхэд тун удахгүй Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлал албан ёсоор батлагдах байх гэж таамаглаж байна. Учир нь Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийг томсгосон тойргоор бүсчлэн хөгжүүлэхээр шийдвэрлээд байгаа. Энэ нь эдгээр тойргийг албан ёсны эдийн засгийн хөгжлийн бүс болгох эхлэл гэж харж байна. Өөрөөр хэлбэл тэднийг эдийн засгийн өнцгөөс харах хэрэгтэй.
Эдийн засгийн ихээхэн потенциалтай Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг багтаасан Зүүн бүсийг бусад бүстэй нь харьцуулахад дараах онцлог бөгөөд давуу тал ажиглагддаг:
- хоёр хөрштэйгөө хиллэдэг (тэр дотроо БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болсон Ляонин, Хэбэй мужууд болон байгалийн асар их баялагтай, дэд бүтэц нь харьцангуй сайн хөгжсөн ОХУ-ын Сибирь, Алс Дорнодтой ойр);
- майна улсаас Номхон далайн боомтуудад хамгийн ойр;
- тал хээр нутаг давамгайлсан (өндөр уул даваа, гол мөрөн багатай учраас төмөр болон авто зам барих, эрчим хүчний шугам татахад харьцангуй хямд болох ба хурдан барих боломжтой);
- бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд тохиромжтой (харамсалтай нь сүүлийн үед бэлчээрийн даац хэтрэх явдал ажиглагдаж байгаа);
- Хэнтий, Дорнодын зарим хэсэг (жишээ нь, Хурхын хөндий, Халх голын орчимд) газар тариалан эрхлэх боломжтой;
- жонш, цайр, газрын тос, нүүрс, уран, алт зэрэг ашигт малтмал олборлодог бөгөөд хэрэв геологи-хайгуулын ажлыг эрчимжүүлбэл илүү нөөц, баялаг илрэх магадлалтай гэж үздэг;
- аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж ихтэй (Хэнтийд Эзэн Чингис хааны түүхтэй холбоотой, Дорнодод Буйр нуур, Мэнэнгийн тал, Халх, Нөмрөгийн гол, Халх голын дурсгалт цогцолбор, Сүхбаатарт Алтан Овоо, Шилийн Богд г.м.).
Ийм онцлог бөгөөд давуу талтай бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудал өөрийн эрхгүй тавигдана. Уг чөлөөт бүсийг Чойбалсанд байгуулах нь хамгийн оновчтой хувилбар гэдэгтэй маргах хүн ховор байх. Яагаад гэвэл:
- хүн амын харьцангуй нягтаршил ихтэй, олон жилийн түүхтэй суурин газар;
- өөрийн дулааны цахилгаан станц (сая хүчин чадлыг нь 50 мянган киловаттаар нэмэгдүүлсэн)-тай;
- инженерийн шугам сүлжээ сайтай;
- олон улсын нисэх онгоцны буудалтай;
- Улаанбаатар болон Өндөрхаан төдийгүй БНХАУ-тай холбогдсон авто замтай, удахгүй Баруун-Урттай холбогдоно;
- одоохондоо зөвхөн хойд хөрштэй холбогдсон хэдий ч төмөр замтай.
Төмөр замын талаар дэлгэрүүлж ярьвал цаашдаа энэ замыг Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор БНХАУ хүргэхээр төлөвлөж байна. Ингэснээр гурван орны эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төмөр замын зүүн коридор бий болох юм. Мөн УИХ-аас баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод Сайншандаас буюу трансмонголын төмөр замаас Чойбалсан хүртэл төмөр зам барихаар заасан байдаг. Ингэснээр ОХУ болон БНХАУ, цаашлаад энэ хоёр орны далайн боомтоор дамжуулан бусад оронтой тээвэр, худалдаа хийх шинэ гарцууд бий болж транзит тээвэр хийх өргөн боломжоос гадна манай ашигт малтмал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд нь хурдан хүргэх шинэ боломжууд бий болно.
Үүнээс үзэхэд Чойбалсан нь хэсэгхэн хугацааны дараагаар урд, хойд хоёр хөршийг төдийгүй манай улсын төвийн болон зэргэлдээх өмнөд бүсийг холбосон бүх төрлийн тээврийн томоохон зангилаа болох нь дамжиггүй гэж харж байна. Иймээс энэхүү тээврийн томоохон зангилааг түшиглээд хөрөнгө оруулалт, татварын таатай орчин бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай шийдвэрийг төр, засгаас гаргаж дэлхий нийтэд зарлавал гадаадын хөрөнгө оруулалтыг татаж орчин үеийн технологи бүхий боловсруулах үйлдвэрүүд байгуулах, тээвэр-ложистикийн болон олон улсын худалдааны төвүүд бий болгох бүрэн боломжтой. Намайг Монголын Хөрөнгийн Биржийн захирлаар ажиллаж байхад гадныхан төмөр замын зүүн коридор хэзээ баригдах, эдийн засгийн чөлөөт бүс тэнд байгуулагдах эсэхийг ихэд асууж сонирхдог байсан.
Шинээр төмөр замууд тавигдаж, тээвэр ложистикийн төв бий болж, Чойбалсанг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах юм бол Зүүн бүс эдийн засгийн хөгжил, хүмүүсийн аж амьдралын түвшингээрээ тэргүүлэх боломжтой гэдэгт итгэлтэй байна.
Х.Алтай
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл32
мөн хуцваа, өмнөх хэдэн чөлөөт бүсүүд нь бүгд алдагдалтай, ажиллаж чадахгүй бгаа
Мөрөөдцийм бэ...гишүүн болох далд санаатай эйн
Манай дорнод хятадын колони болсон газар. Матадын нефтийн орд үүнийг гэрчилнэ. Колониос чөлөөлөх хэрэгтэй.
Чойбалсан хотын нэрийн Тумэн гэж Тумэнхан уулын нэрээр солимоор санагддаг Алтай дуугийн санаа их зев бн
Ядаж төмөр зам авто замаа барил да, Төмөр замаараа Чойбалсан - Ховд хотуудыг холбох хэрэгтэй.нэгдмэл улс шиг байх хэрэгтэй
Эхний ээлжинд матадын нефтээс ашиг хүртдэг болгох хэрэгтэй.
За янз бүрийн юм ярижийгаад гишүүн болчноо гээд мөөрдцөн нөхөрүүү
Энэ муу Дорнодод санаатай байгаа юмуу. Ац минь чи хаана ч хэрэггүй.
Долгион тэр жил баахан юм бичээд соёлын сайд болох гээд байсан. Энэ худлаа хуцалгүй зайлаарай.
Сайхан өдөр вэ
Манжуурын бараа хятадыг бодвол хараалгүй
юун цагаан нуур вэ увсын боршоо ТЭС завханы тэс резин кызыл абаканы төмөр замд холбоочээ
Зөв санаа байна, Хятадын хүн амын 96 % нь зүүн талдаа далайн эргээр амьдардаг тул тэдний хөгжил зүүн талд явагддаг. Баруун бүсийн босоо тэнхлэг энэ тэр гэж баруун талд мөнгө үрэхээ больж зүүн талаа сайн хөгжүүлбэл ирээдүй бий дээ.
Зөв санаа байна, Хятадын хүн амын 96 % нь зүүн талдаа далайн эргээр амьдардаг тул тэдний хөгжил зүүн талд явагддаг. Баруун бүсийн босоо тэнхлэг энэ тэр гэж баруун талд мөнгө үрэхээ больж зүүн талаа сайн хөгжүүлбэл ирээдүй бий дээ.
Энн ппп дорнодод тойрог худалдаж авсан юм байхдаа одоо л санаа зовж гэнэ
Көөркөн гитад царайтай хүн байна даа кккк
Эхлээд замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсээ амь оруул даа, пацаан минь
Зүүн бүсийг 2 хөрш улстай төмөр замаар холбох нь эдийн засгийн маш том хөшүүрэг болно
Зөв асуудал хөндөж байна. Гол нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал байна. Ажлын байр ихээр нэмэгдүүлэх шаардлага аймагт их байна шүү.
Том асуудал байна. Энэ гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудал чухал байна. Тэгж байж залуус шинэ мэдлэг, шинэ ур чадвартай болно. Гадаадад ажиллах гэхээсээ дотооддоо үнэлэгддэг болно.
Эмэгтэйчүүд их зүтгэлтэй, тэдэнд том аж ахуйн нэгжээ дагаад бизнес эрхлэх боломжийг нээх тал дээр анхаарж өгнө үү. Оюу толгой шигв.
горилогчид ухаантай болоод иржээ. кккк сэрээд сэрээд.....
Халтай дарга уу гүй юу.
Гамингийн үлдэгдэл. Том хашааны хүүхдүүд том дугараад хэрэггүй. Хойд хөршид уравсан хүмүүс л байгаа. Бие биеэндээ албан тушаал амлаад бэлэглээд дүрдээ ороод явдаг дараагийн үеүүд шүү дээ. Цааш нь ярих уу? Болихуу?
Гамингийн үлдэгдэл. Том хашааны хүүхдүүд том дугараад хэрэггүй. Хойд хөршид уравсан хүмүүс л байгаа. Бие биеэндээ албан тушаал амлаад бэлэглээд дүрдээ ороод явдаг дараагийн үеүүд шүү дээ. Цааш нь ярих уу? Болихуу?
Гамингийн үлдэгдэл. Том хашааны хүүхдүүд том дугараад хэрэггүй. Хойд хөршид уравсан хүмүүс л байгаа. Бие биеэндээ албан тушаал амлаад бэлэглээд дүрдээ ороод явдаг дараагийн үеүүд шүү дээ. Цааш нь ярих уу? Болихуу?
Гамингийн үлдэгдэл. Том хашааны хүүхдүүд том дугараад хэрэггүй. Хойд хөршид уравсан хүмүүс л байгаа. Бие биеэндээ албан тушаал амлаад бэлэглээд дүрдээ ороод явдаг дараагийн үеүүд шүү дээ. Цааш нь ярих уу? Болихуу?
Гамингийн үлдэгдэл. Том хашааны хүүхдүүд том дугараад хэрэггүй. Хойд хөршид уравсан хүмүүс л байгаа. Бие биеэндээ албан тушаал амлаад бэлэглээд дүрдээ ороод явдаг дараагийн үеүүд шүү дээ. Цааш нь ярих уу? Болихуу?
Өргөн хүрээнд сэтгэдэг залуус урагшаа!
Судалгаанд түшиглэх хэрэгтэй
Аль Зориг агсаны үед биднийг бага байхад Дорнод аймгийг 2 улстай хил залгаа 3 улсын "Алтан гурвалжин" гэж ярьж байсан. Тэрхүү агуу хүний санааг боловсронгүй болгож алсын хараатай ажиллаж мэдлэг туршлагаа хуваалцаж нутаг орныг минь хөгжүүлэнэ гэдэгт найдаж байна.
Сайн байна! Амжилт хүсье! Явуулын тролуудыг битий тоо!