sonin.mn

Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Лэгшидийн Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, Тэргүүн Саруул Зам ХХК, Эрдэнэс Критикал Минералс ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв. 

Их шөвөгт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн арслан Д.Аззаяа нар шалгарлаа .


Дунд шөвөгт улсын начин Х.Оргилболд, улсын начин Б.Сосорбарам, улсын начин Г.Дармаажанцан, аймгийн хурц арслан У.Батцоож нар үлдэв. 

Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2.5 сая, дунд шөвөг 1.0 сая төгрөгийн бай шагнал тус тус гарджээ.