sonin.mn

 Өчигдөр буюу 4-р сарын 18-нд НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Фү Цүн хэлэхдээ, "Палестин, Израилийн мөргөлдөөн нь Палестин хүмүүс тусгаар тогтносон Палестин улсаа байгуулах хүслээ орхихгүй байж, ард түмэнд нь ногдуулсан түүхэн шударга бус байдлыг зогсоох цаг болсон шүү гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгт маш их үнээр, маш их эмгэнэлээр анхааруулсан хэрэг гэжээ. 


Аюулгүйн зөвлөлийн Палестин, Израилийн асуудлаарх дээд түвшний хуралд оролцохдоо Фү Цүн мөн “хоёр орны төсөл”-ыг тууштай хэрэгжүүлэх ёстойг онцлов.Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд илүү өргөн цар хүрээтэй, илүү үр дүнтэй олон улсын хурал зохион байгуулж, “хоёр орны төсөл”-ийг боловсруулан хэрэгжүүлэх нарийн тодорхой агуулга гаргах ёстой гэж Хятад улс үзэж байна гэв.


Санал оруулсны дараа хэлсэн үгэндээ Фү Цүн мөн АНУ-ын хоригийн улмаас Палестины ард түмний олон жилийн хүсэл мөрөөдөл хайр найргүй сүйрсэн. АНУ-ын шийдвэрт Хятад улс маш их сэтгэл дундуур байна гэжээ.


Г.Бямба