Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг ирэх долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.
Тус дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох болсонтой холбогдуулан гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Дуурийн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, гол дүрд тоглох эрх олгохын зэрэгцээ нийт 100,000,000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.
Шалгаруулалтыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн баталсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд оролцогчдыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт бүртгэнэ.
Сэтгэгдэл6
мөнгөө багтааж ядаж байгаа юм шиг,зүгээр л сэтгэлээсээ тоглох жүжигчдийг урьж тоглуулна биз дээ,одоо татвар төлөгчдийн мөнгийг ийм дэмий юманд үрэх ямар шаардлага байна,сэтгэл зүрхээрээ ард олондоо ганцхан удаа талбай дээр тоглочих хүн байхгүй байв гэж,хөдөөний театруудаас бол олдонодоо олдоно
Сэтгэл зүрх хүн чанар устаж алга болсон. Өлөн бөөс хувалз шумуул л байгаа.
ХОТЫН ДАРГА НЯМБААТРЫН САНААЧЛАГААР МОНГОЛЫН АНХНЫ ДУУРЬ БОЛОХ ДАМДИНСҮРЭН, СМИРНОВЫН НАРЫН УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ДУУРИЙГ СБ-ЫН ТАЛБАЙД ТОГЛУУЛНА ГЭНЭ ЭЭ! ХА ХА. НААД ДУУРИЙН ЗОХИОЛЫГ НЬ ДЭЭРХ ХОЁР ХҮНИЙ НЭГ НЬ Л БИЧСЭН БХ ГЭЭД БОДЦОН ЮМ УУ? ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫГ ҮНДЭСЛЭГЧ ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ БИЧСЭН ГЭЖ МЭДЭХ ҮҮ, НЯМБААТРАА! . УХААНГҮЙ НОЁНД УРАГШГҮЙ ЗАРЦ ГЭГЧЭЭР ЧИНИЙ АРАЙ ГАЙГҮЙ САНААЧИЛСАН АЖЛУУДЫГ ОЛОН ТҮМЭНД ҮРГЭЛЖ ИНЭЭД ТОХУУ БОЛГОЖ БХ ЮМ ДАА, ТЭД..! К КК
Дуурийг ! Хар мала!!!202.55.188.123 ! Либретто оперы Нацагдорж Д . Бичсэн юм. Театрын уламжлалд Дуурийг (Хогжим) бичсэн хогжмийн зохиолчдын нэрийг бичдэг
НАЦАГДОРЖ.Ц ГЭХ МАНАЙ АЛДАРТ ЗОХИОЛЧИЙН НЭР ДУУРИЙН ТЕАТРЫН ГАДНАХ ЗАРЛАЛЫН САМБАР ДЭЭР БХ ЭРХГҮЙ ЮМ БНА Л ДАА!
Mungunii garz.