sonin.mn

2024 оны 4 дүгээр сарын 30-ны 17 цаг 46 минутад “Шэньжөү-17” нисгэгчтэй сансрын хөлгийн эх дэлхийд буцах бүхээг газардах талбайд амжилттай газарджээ. Эмч нар сансрын нисгэгч Тан Хунбө, Тан Шэнже, Жян Шиньлиний биеийн байдал маш сайн байгааг мэдэгдсэн байна. 




“Шэньжөү-17” нисгэгчтэй сансрын хөлөг нь 2023 оны 10 дугаар сарын 26-нд Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч сансарт гарч, дараа нь тойрог замын сансрын станцын Тяньхэ хэмээх үндсэн бүхээгтэй залгагдаж нэгдсэн цогцолборыг бүтээсэн. Гурван сансрын нисгэгч тойрог замд 187 хоног ажиллах хугацаандаа бүхээгээс хоёр удаа задгай сансарт гарч, сансрын станцын ачаа материалыг бүхээгийн гадна гаргах үүргийг олон удаа гүйцэтгэж, бүхээгийн дотор төхөөрөмж угсрах, тохируулах, сэлбэж засах зэрэг төрөл бүрийн ажлыг биелүүлж, сансрын станц удаан хугацаагаар тойрог замд ажилласан гэнэ.


Г.Бямба