
Багш Х нь сургуулийн хичээлийн байранд 10в ангийн сурагч Ц-г “миний утас руу өнгийж харж, миний хувийн орон зай руу халдлаа” гэх шалтгаанаар нүүрэнд нь нэг удаа, хөлийн шилбэ хэсэгт хоёр удаа өшиглөж, шилэн хүзүү рүү нь нэг удаа алгадаж биед нь халдаж, танхайрсан зөрчилд холбогджээ. Хуульд зааснаар танхайрах зөрчлийн үндсэн шинжийг олон нийтийн газарт эсвэл орон байранд, хэрүүл маргаан үүсгэж, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн байхаар хуульчилсан.
Багш Х-гийн дээрх үйлдэл нь олон нийтийн газарт буюу сургуулийн хичээлийн байранд үйлдэгдсэн, хуулийн 6.20 дугаар зүйлийн долоо дахь хэсэгт заасан “Хүүхдийн бие махбодод халдах” болон Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Танхайрах” зөрчлийн шинжийг тус тус хангажээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4-т “Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэсэн бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн долоод “Хүүхдийн бие махбодод халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.
Шүүхээс Х-ийг танхайрах зөрчил үйлдсэн, хүүхдийн бие махбодод халдсан хэмээн дүгнэж, тухайн иргэний үйлдсэн зөрчлийн хэргийн шинж, үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 20 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Хүүхдийг ивээх сангийн мэргэжилтэн Э.Оюунмаа “Хүүхдийг ивээх сан хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлуудыг 2006 оноос зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүхий л орчинд хуулиар хориглохыг эрх баригчдад болон олон нийтэд ухуулан таниулж ирсэн. 2006 онд Боловсролын тухай хуульд “Багш нь сурагчийн бие махбодод халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэхийг хориглоно” гэсэн хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр нэмэлт, өөрчлөлтүүд оруулж, хүүхдийн шийтгэлийг хуульчлан хориглож нийгмийн том дэвшил хийсэн.
2016 онд батлагдсан Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийг нийгмийн бүхий л орчинд зодож шийтгэхийг хориглосон.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1-д "Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.", Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2.6-д "Хүүхэд, өсвөр насны хүнийг халамжлах, эмчлэх, удирдан чиглүүлэх, тэдэнд боловсрол олгох үүрэг хүлээсэн эцэг эх, асран хамгаалагч, бусад хүн тэднийг хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодын болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно" мөн хуулийн 5.4-д "Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ" гэсэн заалтуудыг оруулснаараа хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг Монгол Улс нийгмийн бүх орчинд хориглож чадсан” гэв.
Б.АЛТАНГЭРЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл15
ахлах ангийн дуракууд том том савтай пиво барьчихаад машин тэрэг рүү шидээд, хүн зодоод, мансуураад байхад яагаад давраагаад бгаа юм бэ!!!!
Порно үзэж байхад нь өнгийгээд харчихсан гэнэ лээ
Сурагч багшаа зодвол шийтгэхгүй багш сурагчид гар хүрвэл шийтгэнэ. Хүүхэд аав ээжээ хараавал өхөөрдөнө аав ээж хүүхдээ зандарвал шийтгэнэ. Түрүүний бөөс толгойд гаосан самуурч хамуурсан нийгэмд бид нар амьдарч байна.
hohi chini zaya chini terdee
bagsh suragch hen hen ni hurteh yostoigoo hurtjee.
Барууны хүүхэд сургах арга зүй монгол хүүхдэд зохихгүй л . Ялангуяа одооны эрхээрээ хатсан нялцгар хүүхдүүдэд сахилга бат хэрэгтэй. Сахилга батыг чанга гараар л суулгана
Ийм бага шийтгэл өгөөд байвал хүүхэд зодох асуудал дуусахгүй ээ.
Нийгмээрээ ёс суртахууны ялзралд орсон бид багшийг буруутгах нь зөв үү.
yada muu bagshmaa ve, boli gem
Хүүхдээ өмөөрч хэлжэ зажлаад байцгаа. Багш ч гэсэн юс сургах гэж ад болох хэрэггүй,зөнд нь хая,Тэр эх эцэг нь мэднэ биз. Бид бол багшаас эмээж байж л юм сурсан.
Энэ хууль арай дэнджээ. Муу сурдаг гөлөгнүүдийг энэ битгий хэл мах цусанд нь мэдрүүлж байх ёстой. Муу сурдаг байж, бас бусдын хэрэгт дурлаж байдаг новшийн сурагч нарыг сургуулиас хөөж явуул. Энэ хуулийн хэтэрсэн заалтыг цагдаа нарт ажлыг хүндрүүлэх заалт болсон гэж хэлэхээс өөр арга алга. Ер нь удахгүй дайн болно шүү. Зодуур даахгүй томчууд байвал монгол улс устаж алга болно. Тэсвэр тэвчээр суулгахгүйгээр хүүхдүүд хүн болохгүй.
Багшийг буруутгахын оронд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй,эцэг,эх сурагчид хариуцлага тооцох хэрэгтэй.Зарим нэг анги танхимд,хичээл ороод байгаа юм уу?Хэрэлдээд байгаа нь мэдэгдэхгүй,бөөн шуугиан,нэг хэсэг утсаа маажсан,багшийн хичээлийг үл хүндэлсэн байдал олон байдаг шүү.Боловсролын гажиг тогтолцоог засах цаг нь болж.
Хүүхдүүдэд бас Өөртөө үүрэг хариуцлагатай шударга хүндлэлтэй ухамсартай зөв байхыг заах хэрэгтэй. Багш нар минь хүүхэдтэй шударга хандах хэрэгтэй хичээл хийж байгаа хийхгүй байгаа хэлэх. Тэр сургуулиас мөнгө татдаг байдал нь нөгөө талаар аав ээж мөнгө өгсөн юм чинь аргалан гэсэн буруу ойлголтыг тэглэх хэрэгтэй. 6аас дээш ангид бол хүүхдүүд өөрсдөө хичээж сурах арга барил руу орж багшийн үүднээс яс байх ч юм .тэгэж байж багшийн үнэлэмж нэмэгдэж ирээдүйд хүүхдүүд маань өөрийгөө олж арай илүү нэг шат ахих юм болов уу.
Эцэг эх ч гэсэн бид хүүхдүүдтэйгээ хир цаг гаргаж харилцаж ярилцаж зөв бурууг сонсож зөв чиглүүлдэг билээ. Бид багшид мөнгө өгөөд аргалаад хүүхдийнхээ толгойг илээд хүүхэддээ хатуу үед нь хатуу байж шаардлага тавьдаг билүү. Хүүхдийнхээ төлөө бид өөрсдөө хичээх хэрэгтэй. Нийгэм гэдгийг чинь хүн бид нар бүрдүүлж буй юм .
Аавын суран ташуур, ардын багшийн алганы амтгүйгээр хүүхдийг хүмүүжүүлнэ гэж юу байсан юм бэ. Хүний эрх, эрх чөлөө гэж нэг дампуурсан юм байна аа. Монгол шиг дураараа дургидаг, Ерөнхийлөгч рүүгээ салаавч өгдөг тийм тэнэг эрх чөлөөтэй орон хаа ч байхгүй ээ... Багшийг өмөөрч байна.