ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
2001 оны есдүгээр сарын 11-ний мягмар гаргийн өглөө “Аль-Каида” бүлэглэлийн гишүүд зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцуудыг булаан АНУ-д дөрвөн цуврал халдлага үйлдсэн юм. Эдгээр халдлагын үеэр 3000 орчим хүн амь үрэгдсэн юм.
Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг байсан газар болох “Ground Zero”-д болсон дурсгалын арга хэмжээнд оролцсон хүмүүс орон нутгийн цагаар өглөөний 8:46 цагт буюу анхны онгоц мөргөсөн тэр мөчид нэг минут чимээгүй зогсжээ. Улмаар бусад халдлага болсон, цамхаг нурсан мөчүүдэд дахин чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлэв. Мөн амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн террорист халдлагын улмаас алдсан хайртай дотны хүмүүсийнхээ нэрийг уншжээ. Түүнчлэн гал сөнөөгчид цамхагт дарагдсан хүмүүсийг аврах гэж байгаад амь эрсэдсэн олон зуун алба хаагчдаа хүндэтгэл үзүүлэхээр жил бүр ирдэг.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан нэрийг нь өөрчилсөн Пентагонд болсон дурсгалын ёслол дээр үг хэлжээ. Тэрбээр хэлэхдээ “Нэг улс үндэстний хувьд бид 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийг хэзээ ч мартахгүй гэсэн ариун тангаргаа сэргээж байна. Америкийн Нэгдсэн Улс руу халдсан хэнбугайг ч бид барьж авах болно, бид чамайг олох болно. Улмаар ямар ч өршөөлгүйгээр дарах болно. Тэгээд бид ямар ч эргэлзээгүйгээр ялах болно. Тиймээс бид хуучнаар Батлан хамгаалах яамыг Цэргийн яам гэж нэрлэсэн” гэж тэрбээр хэлсэн байна. Терроризмтой тэмцэх зэрэг аливаа дайн бүрд АНУ ялах болно" хэмээн онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын иргэний агаарын тээврийн “American Airlines” болон “United Airlines” гэсэн хоёр томоохон компанийн зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг “Аль-Каида” бүлэглэлийн 19 террорист булаан цуврал халдлага үйлдсэн юм. “American Airlines”-ын 11, “United Airlines”-ын 175 нислэгийн дугаартай хоёр онгоц Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөснөөр 110 давхар цамхгууд 1 цаг 42 минутын дотор нурж, ойролцоох 10 орчим тооны томоохон байгууламжид хохирол учруулсан юм.
Гурав дахь онгоц болох “American Airlines”-ын 77 нислэгийн дугаартай онгоц Виржиниа муж улсын Арлингтон хошуунд байрлах АНУ-ын Батлан хамгаалах яамны /Пентагон/ төв байрыг мөргөсөн юм. Үүний улмаас тус байрны баруун тал нь нурж унасан билээ. Тэгвэл дөрөв дэх онгоц болох “United Airlines”-ын 93 нислэгийн дугаартай онгоцыг нийслэл Вашингтон хот руу чиглүүлэн авч явж байсан террористуудыг зорчигчид дарж авахыг оролдсоноор онгоц Пенсильвани муж улсаас холгүй орших газар сүйрсэн юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 11 сарын 09,
2025

Сэтгэгдэл6
Вашингтонд байгаа Цагаан ордоныг мөргөхөөр явж байсан дөрөв дэхь онгоц л харамсалтай байгаа юм !
Барууны зэвсэг үйлдвэрлэгчид захиалгатай, бага Буш автортой, CIA зохион байгуулалттай зохиомол үйл ажиллагаа л даа, ккк
185.220.101.29 яг үнэнг хэлж,нөгөө байшин буулгадаг компанийхан бид өчигдөр ирчихсэн байсан гэж ам алдсан байдаг,мөн зөвхөн 2 өндөр ч биш хажууд нь ойр байсан 73давхар байшин мөн "нурсан",өөрөөр хэлбэл дайн эхлүүлэх гэж өөрсдөө албаар нураасан,ард нь еврейчүүд байсан,учир нь байшинг нураахаас хэдхэн сарын өмнө маш их мөнгөөр даатгуулсан байдаг,францын цэргийн армийн генерал эксперт энэ бол албаар нураасан гэдгийг байшин бүхлээр нурж шатаж байхад тэр онгоцыг жолоодогч нарын паспорт,коран судар нь яагаад шатахгүй үлдсэнийг нь л харахад хэлээд өгнө гэж хэлснийхээ төлөө ажлаасаа хөөгдсөн байдаг
Онгоц мөргөсөн 2 өндөр ч биш, юу ч мөргөөгүй өөр 5 өндөр барилга бас нурсан, сонин байгаа биз! Ккк
Тэр үед АНУ-д очоод удаагүй байтал 2 өндрийг бөмбөгдсөн. Айдастай хэд хоног яахаа ч мэдэхгүй, радио телевизээр мэдээ болгоныг харж мэдээлэл авч байлаа.
Монгол улсад Дэлгэрсайхан сайд шиг мунаг эрс нэмэгдлээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан гэгч ардчилалыг устгаж ганцаараа олон эхнэр авч байгаа нь нөгөө талд олон эрсийг эхнэргүй болгож байна. Эртний түүхэнд хүчтэй ганц эр бусдынхаа авгай хүүхдүүдийг булааж авч өмчлөөд байжээ. Ийм байдалд удаан тэссэн чадалгүй эрс цуглан уулзаж анхны ардчилсан хуулийг баталжээ. Эхнэргүй олон ядарсан эрс нийлээд чадалтай олон эхнэр хүүхэдтэй эрийг алжээ. Ингээд олон эхнэрүүдийг нь эхнэргүй эрчүүдэд нэг нэгээр өгчээ. Энэ цагаас хойш эр хүн нэг эхнэртэй байх ёс тогтож, эцгийн эрхэт ёсыг мандуулжээ. Ардчилал бол эцгийн эрхэт ёсыг тогтоохоос эхэлнэ. Нэг эр нэг эхнэртэй байхаас ардчилал эхэлдэг. Өнөөдөр Монголд хүй нэгдлийн олон эхнэртэй бүдүүлэг зэрлэг үе бий болжээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан мэтийг дарж авч, Нэг эхнэртэй Эцгийн эрхэт ёсыг сэргээж Ардчилалыг мандуулах цаг иржээ. Дэлгэрсайханы олон эхнэрт Эцгийн эрхэт ёсыг унагаасан бузар үйлийнхэн гайг үүрүүлэх цаг болжээ. Нэг эхнэр тэжээх амархан, хямд🇲🇳.