Энэ удаагийн сонгуульд МАН-ын оруулж ирж байгаа нэр дэвшигчдийн жагсаалтыг нийгмийн бүлгийн төлөөллөөр бүрдүүлнэ гэдэг ойлголт нь ардчилал, төлөөллийн ардчиллын үзэл санаанд харш төдийгүй Үндсэн Хууль зөрчсөн зүйл гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна.
Тухайлбал, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, профессор Л.Мөнх-Эрдэнэ : “Өөрийн багаас бүрдсэн олонхтой болохын тулд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн тоог даруй 50-иар нэмсэн. Түүний баг тойроггүй, олонд танигдаагүй учир тэднийгээ намын жагсаалтаар оруулахаар тооцсон. Багш, эмч, инженерийн төлөөллийг намын жагсаалтад оруулна гэдэг сайхан үгээр халхавчилж байгаа ч үнэндээ энэ нь хөдөөгийн, ядуу, доод, үгээгүй, жинхэнэ ардыг оруулна гэдэг улааны колонийн коммунист аппаратын удирдан захирах уламжлалаас улбаатай юм. Өөрөөр хэлбэл, улс төрд А-гүй, учир мэдэхгүй, ухваргүй ардыг “маллаж” хүссэнээ хийлгэх коммунистуудын арга. Намын жагсаалтын 48 гишүүн намын нэрээр парламентад сууж буйн хувьд намын даргын цэргүүд байх бөгөөд УИХ-ыг атгах гар хөл нь болно. Нөгөө талаар жагсаалтын 48 гишүүнээс хариуцлага нэхэх, элдвийг шаардах тойрог, сонгогчид үгүй тул тэд үргэлж намын даргын тушаалаар хөдлөхөөс өөр аргагүй” хэмээн бичиж байв.
МУИС-ийн дэд захирал асан Л.Мөнх-Эрдэнэ Стэнфордын их сургууль, Австрийн Шинжлэх ухааны академи, Принстоны тэргүүлэх судалгааны хүрээлэнд зочин судлаачаар ажиллаж байсан, манай толгой эрдэмтэдийн нэг билээ. Тэрбээр энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн үйл явцад нийгэмд буруу жишиг тогтоохуйц үйлдлүүд гарч буйг онцолж үзэл бодлоо дахин илэрхийлсэн байна.
Тодруулбал тэрээр: “Нийгмийн элдэв анги, бүлэг, ажил мэргэжлийн төлөөлөл гэдэг МАН-ын санаа Монголд төлөөллийн улс төр, төлөөллийн ардчилал мөхсөнийг хүлээн зөвшөөрсөн алхам. Учир нь УИХ өөрөө Монголын ард түмний төлөөллийн байгууллага. Гэтэл МАН-ын тогтоосон систем үүнийг зөвхөн намчид, намын олигарх–авлигачдын байгууллага болгон хувиргаж байна. Төлөөлөл гэдэг үгийг оруулснаар төлөөллийг явцуу хүрээнд хязгаарлаж, УИХ-ийг бүхэлд нь МАН-ын байгууллага болгож байгаа хэрэг. Энэ нь ардчиллын ч, төлөөллийн ардчиллын ч үзэл санаанд харш.
Нөгөө талаар, төлөөлөл гэдгийг оруулж буй нь МАН-ыг нам биш, харин дарга, цэргийн захиргаа, дарангуйллын бюрократ аппарат болохыг харуулж байна. Хэрвээ МАН эрх чөлөөт иргэдийн улс төрийн тэгш эрхт эвлэл байсан бол хэзээ ч өөрсдийнхөө оронд өөр нэгнийг дэвшүүлэхгүй. Дэвшүүлэх ч учиргүй.
Тэд өөрсдөө улс төрд зүтгэх нь улс төрийн нам болохын, намд нэгдэхийн үндсэн зорилго, утга учир. Үндсэн зорилго, утга учраа орхино гэдэг нам биш болохыг харуулж байна.
Мөн МАН-ын жагсаалтад бичигдсэн хүмүүс нийгмийн анги, бүлгийн төлөөлөл огт биш. Төлөөлөл гэж сонгогдсон, итгэмжлэгдсэн хүмүүсийг хэлэх учиртай. Гэтэл тэднийг хэн ч сонгоогүй. Тэд бол МАН-ын эздийн тавиул. Хэрвээ тэд өөрсдийгөө төлөөлөл гэж нэрлэвэл бусдын нэрийг ашигласан луйварчид гэсэн үг.
МАН-ын эрх баригчид Ардчилсан нам, ХҮН зэрэг намуудыг мөн нийгмийн төлөөлөл дэвшүүл гэж шахсан. Ардчилсан нам энэ дарамтанд бага зэрэг буулт хийж, залуусийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг дэвшүүллээ гэж байна. ХҮН дарамт шахалтыг хүлээж аваагүй.
МАН төлөөлөл гэгчдээ ШУА, МУИС, АШУҮИС, МҮХАҮТ зэрэг байгууллагыг татан оруулсан нь тэдгээр байгууллагатай холбоотой хүмүүсийн саналыг авах адгийн адын санаа. Эмч, багш хэн ч нэр дэвшиж болох боловч тухайн байгууллагаа, салбараа төлөөлнө гээд сууж байх ёсгүй. Нэг ажилтныг нь нэр дэвшүүлснээ түүгээрээ тухайн байгууллагын, тухайн салбарын нийт албан хаагчдын саналыг авна гэж тооцох нь ШУА, МУИС, АШУҮИС-ийн багш, судлаачид, ажилтан албан хаагчдыг доромжилж байгаа хэрэг үү, бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг үл ойшоон, дорд үзэж буй явдал уу. Аль нь ч байсан байгууллагаар нь ялгаварлан гадуурхаж буй юм.
Мөн хүмүүсээ сонгохдоо гадаадын нэр хүндтэй сургуулиудыг илэрхий шалгуур болгосон нь хүнийг боловсролоор нь ялгаварлан гадуурхаж буй төдийгүй, Монголын үндэсний дээд боловсролыг илт дорд үзэж, үл тоож, үнэ цэнэгүй болгож буй.
Д.Бум-Очирыг МАН дэвшүүлж буйг мэдээд Ардчилсан нам өөр нэг эрдэмтнийг сөргүүлэн дэвшүүлбэл юу болох вэ. Монголын шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудыг намд хуваах замд шуударна. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам болон бусад нам ийм аюулаас Монгол Улсыг нэг удаа аврав.
Энэ удаагийн сонгуульд МАН-ын харалган бодлого боловсрол, шинжлэх ухааныг төдийгүй Монголын нийгмийг анги бүлэг, ажил мэргэжил, нутаг ус, хэл соёл гэх мэт бүх талаар нь хуваан тасдаж, хагалан бутаргах аюултай алхмыг эхлүүллээ. Энэ бол Монгол Улсыг улсынх нь хувьд тасдан нураая гэсэн хэрэг. Ард түмнийг анги, бүлэг, давхраа, ажил мэргэжил, эрдэм боловсрол, нийгмийн гарал, хүйс, эд баялаг, хэл, үндэс угсаа гэгчээр нь бие биенийгээ ялгаварлан гадуурхахыг уриалж, Үндсэн хууль зөрчсөн зүйл” хэмээжээ.
Сэтгэгдэл53
БУСДААРАА БУУЗ ХУУШУУР ЯВЪЯ ГЭГЧЭЭР ЗА БОЛЬЖ ҮЗ. НИЙГМИЙН ТӨЛӨӨЛӨЛ НЬ ЖЛСТӨРЧИД ГЭГЧИД, ТЭДНИЙ ЦҮНХ БАИГЧИД, УЛ ДОЛООГЧИД, ЯНЗ БҮРИЙН МУУ АРГААР Ч ЮМ УУ, БАЙГАЛИЙН БАЯЛГААР СУЛ БАЯЖИГЧИД ЗЭРЭГТ ҮРГЭЛЖ ЦОХИГДОЖ ИРСЭН, СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ЯМАР Ч БОЛОЛЦООГҮЙ БАЙСАН, ХАРИН Ч ИНГЭСНЭЭРЭЭ НИЙГМИЙН НИЙТЛЭГ ТӨЛӨӨЛӨЛД БОЛОЛЦОО ОЛГОЖ БАЙГАА ЮМ ШҮҮ.
Хол очиж солиор Балай Минь! Та нар ялагдана! Худлаа сандалаар зодуулдаг Дэлгэрнарангаар (СЕХ) хуурамчаар ялдаг юм бол Хувьсгал болно! Энэ МАН бол бидний элсэж итгэж байсан Нам биш бн!!!! Хук-Данх хоерын хармааны нам бн! Элбэгдоржтон-Женок нар оодтэй амьтад биш эдэнтэй ижил ! Тэр Номгуй ч гэсэн монгоор орд ирэх санаатай! 3- зам байгаа! Ирнэ! Сонгуулиар биш Л болов уу
ЭНД ТЭНДЭЭС ЭРЭЭВЭР ХУРААВАР ЭРДЭМТЭН ГОРИЛСОН ХҮНИЙ ГАЗАР ЭХ ОРНОО МАРТАХ ШАХСАН ЮМНУУД УИХ-Д ОРООД УЛС ОРНЫГ ХӨГЖҮҮЛЛЭЭ ЮУ ??? ҮГҮЙ Ш ДЭЭ. АМЬДРАЛ Ч БАРАГ ЗОХИОГООГҮЙ, АЖИО ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ИЙМ ЮМНУУД УЛСЫГ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ ЭЭЭЭЭЭЭЭЭ ????????
Эд бяртай байна /МАНХҮН/ Үндсэн хууль давсан шийдвэр гаргаад л ядаж эрдэмтдийн үгийг сонсдоггүй махан толгойнууд улны бид яахав хийл бухимдахаас цаашгүй л байна даа. Яасан харалган бодолтой иргэдэд ээлгүй новшийн төр вэ.
өөрийгөө улны хүн болж жүжиглэхээ боль муу цагаантны нохой СҮХБААТАР ЧОЙБАЛСАН ЦЭДЭНБАЛЫН ТӨРИЙГ хараагаад чи хаа очих юм бэ
Еронхийлогчийн засаглал байх естой гэж бичээд байсан хун мон байх шиг байна Багш хун залуучуудыг гоочлоод муухай байна шуу Тэгээд ч эндуу ташаа юм их байна Парламентын засаглал улс торийн намын тухай ойлголт муу байна шуу Улс тор судлал социолог нь антропологиос оор шуу
Uun tiimu ydj zuv biccij surcaad uls tur yri
Гадаадад сурсан хэдэжн хунижагсаалтанд ороо л биз Тэглээ ч нутагтаа сурсан нь олонхи л байгаа
Анги давхарга байхгуй ч гэх шиг тэр нь коммунист ойлголт ч гэх шиг Баруунд байхад чинь middle class гээд ярихгуй байна уу Баян ядуугиийн зааг ялгааг юу гэх гээв Ялгаа байхгуй ядуучууд амьдралаа сайжруулах гэж тэмцэх хэрэггуй гэх нээ дээ
Гоё хэллээ. Орлого тэгш бус нөхцөлд анги заавал байдаг. Хэзээ анги үгүй болох вэ гэхээр социалист нийгэмд байхгүй .Гэтэл бид тэр нийгмийг голоод бүгд адилхан амьдралтай байх нь буруу, баян болцгооё гэсэн. Гэтэл бодит амьдрал дээр бүх иргэд бүгд тэгш баян байдаг нийгэм хаана ч байхгүй. Арабад иргэд баян байдаг гэж зарим гэнэн амьтад хэлэх биз. Тэнд нийт иргэдийн орлого өндөр ч баячуудынх нь бүүр их,маш их байдаг. Энгийн арабын орлого шейхийн орлого хоёр өдөр шөнө шиг өөр. Бид бүгдээрээ адил тэгш баяжих тухай мөрөөдөх ч хэрэггүй. Харин иргэдэд хүрэх нийгмийн үйлчилгээ хангалттай сайн байх нь л чухал.МАН н баталсан "Баялгийн сангийн тухай" хуулийг хэрэгжүүлж бүх иргэд эрдэс баялгаас ашиг хүртэх нь маш зөв бодлого. Зарим өсөхийн өлөн маанагууд нь тансаглаад үрээд дуусахад бодлоготой иргэд хуримтлал үүсгэж чадна. Бид социал демократ үзэл баримтлалтай МАН г дэмжиж байж иргэдийн хүсээд байгаа түвшинд хүрнэ.
Зайлаачээ комунистийг дэмждэг гөхүүлүүдээ өнөө маргаашаа харсан гөлөгнүүд та нар үхэж дуусаж байж Монгол хөгжинө тэртээ тэргүй МАН чинь энэ сонгуулиар дуусах болно
ИЙМЭРХҮҮ ҮГЭЭ ХУУЛЬ НЬ ГАРЧ БАЙХАД ХЭЛЭХ ЁСТОЙ БАЙДАГ ЮМ Ш ДЭЭ. УЛНЫ БИЧЭЭЧЭЭ
Эргүү дагз минь ядаж хэдэн өгүүлбэрийн наад цаадхыг ойлгодог болчоод хуцмаар юм
Энэ удаагийн сонгуульд МАН-ын харалган бодлого боловсрол, шинжлэх ухааныг төдийгүй Монголын нийгмийг анги бүлэг, ажил мэргэжил, нутаг ус, хэл соёл гэх мэт бүх талаар нь хуваан тасдаж, хагалан бутаргах аюултай алхмыг эхлүүллээ. Энэ бол Монгол Улсыг улсынх нь хувьд тасдан нураая гэсэн хэрэг. Ард түмнийг анги, бүлэг, давхраа, ажил мэргэжил, эрдэм боловсрол, нийгмийн гарал, хүйс, эд баялаг, хэл, үндэс угсаа гэгчээр нь бие биенийгээ ялгаварлан гадуурхахыг уриалж, Үндсэн хууль зөрчсөн зүйл” хэмээжээ. ийм л адын бодолтой байгааг мэдсээр байж сонгууль өгнө гэдэг үндсэн хуулиа зөрчсөн хариуцлагагүй үйлдэл болж байна гэхээс өөр арга алга сонгууль өгөх сонирхолгүй болгочихлоо
сонгууль өгөхгүйг уриалсан хүнийг сонгуулиййн хууль үндсэн хуулийн дагуу шмйтгэ
Ямар ч улсад хоёр субъект сонгуульд санал өгөх эрхгүй. Нэг нь шоронд ял эдэлж байгаа эрүүгийнхэн,нөгөөх нь эрх зүйн чадамжгүй сэтгэцийн өвчтэй иргэд.Хэрвээ сонгуульд санал өгөхгүй бол сайн дураараа эрүүгийн элемент юм уу эсвэл галзуу солиотой болно гэсэн үг. Тэдэнтэй зиндаархах хэрэг байгаа юм уу.Энэ бахархал юм гэж үү.
МАШ ЗӨВ СЭДЭВ ХӨНДСӨН НИЙТЛЭЛ БН
долой долоогч
unuudur 73 nastan bas gishuun boloh ym uu ?
Яагаад угуй гэж? 80 настай Байден Дэлхийн Их Гурэнийг удирдаад бж бн! 70 настай Путин Агуу Их Хоршийг удирдаад бж бн! 70 настай Си дарга Хятад улсыг удирдаад бд бн’ Энэ нялхас Улс тороор тоглуулдаг нь 3 сая хунтэй Тал нэг хотод бдг Жижиг Монголд л бдг бх
ИЖФ муу цүнх, цув баригч
Өчигдрийн TV мэтгэлцээн үзэв.. МаН намын жагсаалт 7д бичигдсэн залуу “ скандны орнуудад гэнээ” скандневын гээл хэлж чадахгүй .. кк ичмээр юмнууд..
Скандинавын гэдэг юм тэнэг минь
скандиновын хойгийн орнууд гэнэ л дээ
Чи өөрөө асуудалтай амьтан байж яаж бусдыг шүүмжилдэг юм бэ. Нэгд, скандинав гэвэл зөв болно.Хоёрт, мессежний хэлээр биш зөв бичгийн дүрмээр бичдэг болж боловсролоо дээшлүүл гэж зөвлөе.
ман ын төлөө өг монголын баялгийг ард тмэнд тэгшээр хувиарлуж шудрага ёс ард түмнээ бодсон хулгай джжржм элэгдоржийн үеэс хувьчилж авсан хувийн газар үйлдвэрийн эзийн хөрөнгөтний хөрөнгийг ард түмэн хуваан авна Ардын амын авилга хулгайтай тэмцэх ажлыг үргэлжлүүлэн хийлгэж үр шимийг нь хүртнэ үү ленин сталины сүхбаатар чойбалсангийн намп итгэнэ үү саналаа өгнө үү шинэ хоршоо шинэ члэлийн төлөө өгнөүү
санал өхгүй бол гадаадын тагнуул шүү регистрийн дугаарыг нэг бүрчлэн шалгаж арга хэмжээ аваарай монголд ажлах ёсгүй
Зайл хужаа минь үхсэн ацны хоршоо комунист дэглэмтэйгээ үхэж далд орж үз
Мөнх-Эрдэнэ гэж хүн тэр хэдэн булшаа мэддэг байвал барав. Мэдэхгүй, ойлгох ч үгүй байж байж улс төр яриад хэрэггүй
Улс төр гэдэг хэн нэгэнд оноосон өмч юм уу. Чиний бодол бүүр өнгөрсөн завхарсан феодалын нийгмээс гараагүй байгаа юм биш үү. Феодалын нийгэмд л ноёны хүү ноён болдог байсан. Тэгвэл демоскратос буюу ардчилсан нийгэмд хэн ч нэрээ дэвшүүлээд сонгогдож болно. АНУ д гэхэд жүжигчин рейган гэдэг амьтан ерөнхийлөгч болж л байсан. Энэ ардчилал биш үү.
Ардчилал ярьсан хулгайчууд л зөвхөн УИХ д суух юм гэнэ. Ард түмэн ялхаас үхтлээайж байгаа хулгайчуудыг сайн таниж аваад түлхэн унагах хэрэгтэй
Нялхасын орон! Их Гурэнуудын тоглолтонд тун удахгуй. Солонцовый,Япон,Казахстан,Узбекистан, Белорусь,Польш,Герман,Франц,Англи ч Тоглолт хийнээ. Хуухдууд-сайдтай Тоглоомын Улсыг Мафи ганхуулна. Энд гишуун ,дарга,сайд болох гэж тачаадаад бг ХУК-Дани хоерын тоглоомон хуухэлдэйнууд Уначихаад (ногоо Хучинд яллагддаг Гантулга шиг) битгий уйлаарай !
Хук-Данх
Солонгоос эхлээд
Коммунарка ждёт
монгол хүн мах идэхгүй бол чам шиг гөлчгийний бэлэн хоолны шөл хужаа хоол идэж ууж чадахгүй загас идье гэхэд монгол оронд загас байхгүй хужаа загас йпоны атомын цацраг идэвхит бодистой монгол хүн далан жил орсын хүнс хоол идэж эв эрүүл сав саруул байсан Одоо хоолноос болж монгол хүн үхэж байна хямдхан МАХТАЙ сүүтэй цөцгийтэйй ааруултай байсан одоо цөм хуурамч өвчин үүсгэдэг ОДОО ШИНЭ ХОРШОО ШНЭ ОРИГНАЛ ЦАГААН ИДЭЭ МАХ СҮҮТЭЙ ЗОЛГУУЛНА КОММУНЫХ БАЙСАН Ч ХАМААГҮЙ
mongol uls unen goy yumaa te yamar teneg mal n urinhu namtar dere tim im ih surgulid surch bsan gejnpruöj chadaj bnaa yag l bat-erden awargin jenko battulga 2-n oros angli heltei gedeg shig tatachih yumaaa teged malnudaa songod bgarai
МАХН н гишүүд англи хэл мэддэггүй байсан ч тэдний эх оронч үзэл баримтлал, эх орноо хайрлах сэтгэл агуу байсан юм. Тэгэхээр хальт золбин англиар чалчих нь улс төрчийн шалгуур чадвар биш. Тэр хүн эх оронч л байх ёстой. Энэ бол тулгуур үзүүлэлт. баяр,элбэгдорж,баярцогт англи хэлтэй биз дээ. Гэтэл тэд Монгол улсын дайснууд л болсон. Сэтгэж сур.
Гадаадад сурч төгссөн залуучуудыг л сонгохгүй бол дотоодын их дээд сургуулиудын сургалт ямар гэдгийг та маш сайн мэдмээр юм. Ийм сургуулиудын бүтээгдэхүүнүүд хууль батлах байтугай ТҮЦ нийхээ мөнгийг зөв тоолж чадахгүй байгаа шүү дээ. Жагсаалтад салбар бүрээс орсон залуучууд бол гол нь өөрсдийн мэдлэг чадвар, хэл усаа ашиглаж хужль санаачлах үндсэн үүрэгтэй байх,..
Их Дээд сургууль тогсоод Л Болоо юу? Торийн хат
Юу гэж тэнэгтээд Байгаа юм
Эрдэмтэн судлаач биш энийг сараачсан новш чиний бодол юм биш үү. АН д нэр дэвшүүлэх хүн олдохгүй болохоор элийрэгч янхан уянга,гомо амартүвшин,амаржин,өгөрцэцэг гэхчлэн зүсэн зүйлийн хог шаарнуудыг нэр дэвшүүлж булайгаа дэлгэж байгаа биз дээ. Арай ёс зүйтэй зөв хүмүүс нь ийм юмнуудтай зэрэгцэж суухаасаа ичээд ,сэжиг нь хүрээд нэрээ татсан ч албадан нэр дэвшүлж байна. Ан ингэж ч доошоо орж нүүрээ барах гэж. Та нар намын дотоод ардчилалгүй байснаас элбэгдорж,баабар,батүү,дорлигжав,баярцогт гэхчлэн хэсэг рецедевист гэмт хэрэгтнүүдийг тойрон хүрээлж тахин шүтэхдээ тулсан биш үү. Тэгэхэд МАН д 1990 оноос хойш 5 үе солигдчихоод явж байна. Зөв хүмүүс энэ намыг бараадаж байна. Тэгэхэд шорон явахдаа тулсан эрүүгийнхэн нөмөр хайж танай жорлонд шавж байна. Арай л өөр дүр зураг харагдаж байна шүү.Бүх алдаа завхралдаа бусдаас бурууг хайж байхаар наад өмхий жорлонд чинь бүх уг шалтгаан оршиж байгаад дүгнэлт хийчих чадвар алга уу. Танай нам тэр чигээрээ оюуны хомсдолтой амьтадын цуглуулга юм уу
гоё хэллээ
Хаха танай МАН чинь энэ сонгуулиар дуусна.Чам шиг өнөө маргаашаа харсан лалар үхэж байж хөгжинө
5 уе солидного гэж юу гэсэн уг вэ? Гомбожавын Очирбат-Даш-Ендон, Багабанди-Энхбаяр-Хурэлсух нар Бугд л Нэг уе. Данх ч гэсэн г уе.. Битгий ингэж Солиор!
Коммунист МАН-н башир арга .Юу ч мэдэхгүй хэдэн кнопчдыг оруулж ирээд өөрсдийн атгаг санааг гүйцэлдүүлэх арга шүү.
Коммунист МАН-н башир арга .Юу ч мэдэхгүй хэдэн кнопчдыг оруулж ирээд өөрсдийн атгаг санааг гүйцэлдүүлэх арга шүү.
Коммунист МАН-н башир арга .Юу ч мэдэхгүй хэдэн кнопчдыг оруулж ирээд өөрсдийн атгаг санааг гүйцэлдүүлэх арга шүү.
Коммунист МАН-н башир арга .Юу ч мэдэхгүй хэдэн кнопчдыг оруулж ирээд өөрсдийн атгаг санааг гүйцэлдүүлэх арга шүү.
Харин ч зөв эхлэл
Салбартаа сайн ажиллаж байсан хүмүүсийг нэг л өглөө УИХ-ын гишүүн болгох нь үнэхээр сайн зүйл биш. УИХ-ын гишүүн гэдэг нь хэн ч хийчихэж болдог зүгээр нэг шагналын албан тушаал уу. Сансарын нисгэгч Гүррагчаа баатар бол нэр төртэй мундаг хүн. Түүнийг улс төрч болгоод ёстой хогийн тантан болгсон нь саяхан. 100 хүн суудаг онгоц жолоодуулахын тулд хичнээн жил ямар их бэлтгэл сургуулалт хэрэгтэй билээ. 3 сая хүнтэй улсынхаа онгоцыг дуртай даргад таалагдсан охид хөвгүүд бариад тоглоод л явж байг уу. Үнэхээр харамсмаар харалган бодлого. 100 настай зөнсөн хүн л ийм үйлдэл гаргах байх. АН-ыг хар ихэнх нь элдүүр нь ханасан улс төрч хуульчид тэд л жинхэнэ хууль хийнэ. УИХ-д өөр үүрэг үгүй билээ. Тийм үү.
Энэ сонгууль гэж хэж хэлэхгүй тооцохгуй!
МАНгасууд ч бузарлаж бхына даа.