БУЭНОС-АЙРЕС, 2024 оны зургаадугаар сарын 13 /RIA Novosti/. Аргентины Конгрессын Сенатын танхим /парламентын дээд танхим/ эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг халахад чиглэсэн багц шинэчлэлийн тухай хуулийн төслийг дэмжжээ. Уг баримт бичгийг 36 хууль тогтоогч дэмжиж, 36 гишүүн эсрэг санал өгснөөр гишүүдийн санал тэнцсэн байна. Ийм нөхцөлд Сенатын танхимын дарга шийдвэрлэх саналыг өгдөг бөгөөд спикер, дэд ерөнхийлөгч Виктория Вильярруэль шинэчлэлийг дэмжжээ. Сенатын гишүүд уг хуулийн төслийг заалт тус бүрээр нь авч хэлэлцээгүй байна.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсаал эхэндээ тайван болж байсан боловч эмх замбараагүй байдал үүсэж, жагсагчид, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хооронд мөргөлдөөн болсон байна. Эсэргүүцэгчид зогсоолд байсан машиныг галдан шатааж, явган хүний замыг эвдэн сүйдэлж, Конгрессын байрыг хамгаалж байсан цагдаа нар луу чулуу шидэж эхэлжээ. Үүний дараа цагдаа нар ус шүршигч, нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглан жагсагчдыг тарааж эхэлсэн байна.
Х.Милей эдийн засаг дахь төрийн оролцоог эрс хумихад чиглэсэн шинэчлэлийн 300 гаруй алхмыг хэрэгжүүлэх тухай зарлигт өнгөрсөн оны 12 дугаар сард гарын үсэг зурсан юм. Түүний зарлигийн хэд хэдэн заалтыг парламентын доод танхимаар хэлэлцэх явцад ихээхэн засвар оруулж, багц хууль болгон өөрчилжээ.
Х.Милейгийн дэвшүүлсэн багц шинэчлэлд эдийн засгийн онц байдал зарлах, тэтгэвэр тэтгэмжийг танах, хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүд багтаж байгаа бөгөөд эдгээр арга хэмжээг жагсаалыг зохион байгуулсан зүүний намууд, үйлдвэрчний эвлэлүүд, олон нийтийн байгууллагууд эсэргүүцэж байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдын намууд сонгуульд навс ялагдаж, үндэсний эх оронч хүчнүүд гарч ирж байгааг сэтгэл түгшин мэдээлж байна. Евро парламентад Германы ард түмнийг төлөөлөх өрсөлдөөнд эрх баригч Социал демократ нам навс ялагдаж, глобалчлал цагаачлалыг эсэргүүцдэг Германы төлөөх Алтернатив нам хоёр дахь хүчирхэг улс төрийн хүчин болж гарч ирсэн бол Францад мөн л ижил зорилготой эх оронч үзэлтэн Марин Лепений тэргүүлсэн хүчин тасархай ялалт байгуулж Макроны нам навс ялагдав. Удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бас том өөрчлөлт гарна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялах шинжтэй байна. Эрх баригчид Трампт хэрэг тохож шоронд суулгахаар улайрч байгаа ч Трамп сонгуульд орсон, ороогүй Америкийн ард түмэн өөрчлөлт бэлэн болж ирэх 11 сард АНУ-д маш том үйл явдал болох нь тодорхой болсон. Улс орнуудыг луйварчидтай нь нийлж тонодог нууц эзэд дэлхий даяар ээлж дараалан ялагдаж, оронд нь глобалчлал цагаачлал колоничлолыг эсэргүүцдэг хүчин гарч ирж байна.
Аргентинууд дэлхийн мэдээ уншдаггүй тэнэгүүд юм байна. Хэрвээ уншдаг бол манайд хийсэн ийм алхам юунд хүргэж улсаа сүйрүүлснийг мэдмээр юм. Мэдээлэлгүй хүмүүс ингэж л бусдын алдааг давтаж байгаа юм даа.