
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.
Энэ айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд анх удаа болж буй дээд түвшний айлчлал юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Узбекистан Улсын Парламент Олий Мажлис-ийн Сенатын дарга Т.Нарбаева, Ерөнхий сайд А.Арипов зэрэг албаны хүмүүс бараалхана.
Айлчлалын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамыг албан ёсоор нээж, Монгол-Узбекистаны бизнес форум, соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл6
9400УБН дугаартай Лексус машин барьсан үхэр гарцаар гарч явсан хүн дайрч алахаа шахлаа. Ийм үхэрнүүдээ машин барихыг болиулаач. Торгуулиа ч төлдөггүй үхэр байна.
Хумуус Сонин биш. Юу ч болохгуй. Цаг зав барсан юм.
Хумуус нийгэмд сонин бишээ
Эх орны минь ирээдүйг шийдэх сонгууль болох гэж байхад , өмхий нүүрсчин, казиночин, хулгайч хаашаа доншуучилаад байна даа
Хүк ганцаараа явсан юм уу. Бараа бологч, дагалдан явагчид байхгүй юу? Дагалдагчид сонгуульдаад завгүй
Дэлхий ху.аагдаж байна. Монгол улсын тусгаар тогтнол чухал болохоос биш гадаадын хараат болох гэсэн хөрөнгө оруулалт чухал биш шүү. Хурдан хилээ хааж гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоо. Дайн нэг мэдэхэд эхэлнэ. Монголын худал хуурмаг бүхэн биднийг тусгаар тогтнолгүй гадаадын боол болгох зам хүлээж байна. Одоохон энэ замбараагүй олон хятадыг гаргах хэрэгтэй.