- 2024 оны шинэ УИХ-ын нийт гишүүд, шинэ Засгийн газрын гишүүдэд хандсан уриа дуудлага!
- “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний төслүүдийг гардан хэрэгжүүлэгчдэд!
“Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болох ажлууд дээр хамтарч ажиллая. Одоо улстөржихөө больё. Бид улстөр хийж байгаад улс төрөө дийлэхгүй унадаг. Монгол Улс ийм баян орон байж иргэд нь ийм ядуу байгаа нь харамсмаар асуудал шүү. Бид одоо намчирхмааргүй байна. Бид олон жил намчирхаад юу олов? Ядуурал гаарч, дундаж давхарга гэж байхгүй боллоо”– Өмнөх Ерөнхийлөгчийн үед түүнээс (одоогийн УИХ-ын гишүүн) шууд эшлэчихээр чухал үгс олон байсан, би тэр үед тэмдэглэж авсан, би огт мартаж өгдөггүй, энэ анхааруулгыг!
“Алтан өргөө” гэж алтан үеийнхний сонгодог бүтээл буй. Тэр кинонд мэргэн ард ба Сүмбээ хүүгийн харилцан яриа гардаг даа.
Сүмбээ:–Хөөе Та тэнд юу хийж байнаа? Газар нутгийг хагалж тариа тарих хориотой гэж Та мэдэх үү?
Мэргэн ард:–Хэн тэгж хориглосон юм бэ? Эрхтэн дархтанууд уу? Тэд нар чинь ард олныг өлсгөлөнд учруулж байна. Ард олон нэг юмыг хийж сурах хэрэгтэй. Өлсгөлөнгийн эсрэг тариалангийн далан байгуулж сураг гэдэг дээ.
Яг энэ өнцгөөс шинэ нийтлэлээ босголоо. Гарчгийн асуултыг уншигчиддаа, улс төрчиддөө тавья. Хариулахыг хичээ. Үнэхээр болж бүтэж байгаа ажил үйлс, салбаруудыг нэрлэ. Жагсаа. Олон жагсвал уг нь бүгд баярлана. Харин олныг жагсааж чадах уу?
Уучлаарай, зах зээлийн сонгодог утгаараа эдийн засаг-аж ахуйн, өөрөөр хэлбэл мөнгө олдог хийдэг бүтээдэг, мөнгө хөдөлгөдөг салбараар нь би ярих гээд байна шүү. Түүнээс урлаг уран сайхан, лам, бөх, бөө гээд явчихвал амжилт ярайж таарна. Гэм нь нийт монголчуудын амьдралд дэм болдог ажил биш болчихоод байна.
Үндсэн сэдэв. Шинэ Засгийн газар байгуулагдана. Сайд нар нь гэв гэнэт ухаарсан аятай, өмнө нь харж мэдэрч, мэдэж, хамтран хийж байсан ажлуудаа цоо шинээр эхлэх гээд л үзчихнэ. Бөөн хүсэл л яваад байна, илэрхийлээд байна. Салбаруудын уулзалт гэх суртал ухуулгын маш их ажил өрнүүлнэ. Заагаад л, чиглүүлээд л, үүрэгдээд л, загнаад л, занаад л. 1921 онд хувьсгалчид засгийн эрх аваад яг тэгж байсныг үгүйсгэхгүй. Гэтэл одоо 30 гаруй жил нэг тогоонд бөөнөөрөө бүгдээрээ чанагдаж чанагдчихаад, ахай ижий, найз нөхөд, нэг намынхан болж болчихоод гэв гэнэт сэхээрсэн аятай ажил шалгаад хуралдаад эхэлнэ.
Ажил үйлсийн бараг тал, талаас илүү нь амаар, хэвлэл, зурагтаар ярьж харагдаж өнгөрнө. Тэр их яриа, үүрэг даалгавар нь ажил үйлс мөн л дөө. Баахан үүрэг даалгавар, уур уцаартай, хөмсөг зангидсан баахан нөхөд сүртэй нь сүртэй. Тэгж тэгж Засгийн газар ганц шөнийн дотор онхолдоод унана. Засаг явдаг, шинэ засаг ирдэг. Хүн амын тал нь (гуравны нэг нь найдвартай, хөдлөшгүй ядуу!) ядуурчихсан, эсвэл ядуурахад бэлэн “Хэцүү байнаа” гэсэн гонгиноостой үлдчихдэг. Оргилуун хүсэлд автчихсан шинэ засаг ирээд салбар салбарын хурал зөвлөлгөөн, үүрэг даалгавар, үзлэг шалгалт, хэвлэлийн мэдээ...
Ингэж хөвөрсөөр бид ардчиллын 35 дахь он руугаа дөхөж явна. Ердөө л цикл. Дээр хэллээ шүү дээ:– Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болох ажлууд гэж. Гуравхан сая гээд би тодотгочихъё. Тун чамламаар, дэндүү цөөхүүлээ, цөөхөн байх тусмаа үг, эв, дэгэнд илүү хялбар орчихмоор цөөхнийг нь гуравхан гэж тодотгож буй хэрэг шүү.
Гэтэл болдоггүй ээ. Бүтдэггүй ээ. Шалтгаан ба гарцыг нь хайгаад би бүтэн хоёр ном биччихсэн (“Бид ингэхэд хэн юм бэ?” I, II дэвтэр), борлуулалт сайтай. Дахиад гурав дахь ботио гаргах нуруу нь аль хэдийнэ босоод ирчихсэн. Гэвч бичсээр байхаас аргагүй. Улс эх орон хөгжихгүй байна, монголчууд сэхээрэхгүй, өндийхгүй байна, цэх төвч, эрүүл саруул, зөв үндэстэн болж дэлхийн өрсөлдөөнд орж чадахгүй байна. Иймд бичсээр л байх болно.
Дахиад л болохгүй бүтэхгүй байгаа шалтгааныг хайя. Монгол хүн, монголчуудад их учир байнаа. Бидэнд гэсэн үг шүү дээ.
Үгэнд ордоггүй зөрүүд дураараа монголчуудаа дэгэнд оруулах гэж бүх Засгийн газрууд ажиллаж ажиллаж ялагдаад явчихдаг дүр зураг л харагдаад болдоггүй, уучлаарай. Тэр үнэн үү?
1990 оноос ярьж байна шүү. Ард түмнээ захирч чаддаггүй Засгийн газрууд л шил шилээ харан явж одлоо. Захирна гэдэг нь дарангуйлна гэсэн үг ерөөсөө биш, мөртөө ажлыг нь хийлгээд, цалин хөлсийг нь өгөөд, мөрт нь амьдрал ахуйг нь өөрсдөөр нь, өөрсдийнх нь гараар босгуулаад баяжуулчихна гэсэн үг юм л даа. Энэ чухам Засгийн газрын нэгдүгээр ажил үйлс байлтай. Гэтэл болж бүтдэггүй. Догшин морь өөрөө өөрийгөө зовоодог үлгэр л бодогдоод байх юм. Иргэд нь өөртөө дур зоргоороо нэг хачин амьдрал зохиочихоод л гүрийгээд суугаад байдаг. Нэхэл нь хэтэрчихсэн.
Төрмөл заяатай, байгалиасаа хэний ч эрхшээлд биш тийм үндэстэнд эрх чөлөө ардчиллыг нь амлуулаад хувь заяагаа өөрсдөө шийд гэчихсэн чинь л зоргоороо явсаар нэг мэдэхнээ тал нь ядуурчихсан, ажил хийх байтугай ажлын байранд тэнцэх хүн цөөрчихсөн, тэнцлээ ч эрх дураараа, хүссэнээрээ, ийм нэг улс үндэстэн болж хувирсан. Засгийн газар, УИХ нь яаж ч чаддаггүй. Хурал зөвлөлгөөн, уриалга, ухуулга л яваад байх нь тэр. Явах ч болно.
Яг байгаагаар нь дүгнэх гэгч арга барил нийгмийн шинжлэх ухааны сургаальд байдаг. Би яг тэр дагуу л бичиж байна. Яг байгаа нь л энэ гэж бичиж байна. Болж бүтэж байгаа юм шиг харагддаг боловч хүн амын нэг хэсэг нь засал авахгүйгээр ядуурчихсан, араас нь ядуурах гэж байгаа учраас би хурцатгаж бичээд байна л даа. Догшин морь өөрийгөө зовоодог үлгэр гэж би үүнийг хэлээд байгаа юм.
Монголд ажил үйлс яагаад сэтгэлчлэн бүтдэггүй юм бэ гэвэл:
- 1-рт монголчуудын хувийн ааш араншин (мунхаг харанхуй, зөрүүд гөжүүд);
- 2-рт архины хамаарал;
- 3-pт хоорондоо эв түнжингүй, хамтарч баг болж чаддаггүй хэмлэлддэг;
- 4-рт бүх юм нь тодорхой биш;
- 5-рт төрмөл билэг танхай мөртлөө мэдлэггүй.
Мэдлэг гэдэгт би дээд сургуулийн диплом, эрдмийн зэрэг цол, бичсэн ном, гавьяа шагналыг нь хэлэхгүй байна. Ерөөсөө л ажлын ба ерөнхий мэдлэг их сул байна. Ажил хийх хүсэл тэдэнд байна. Оргилж байна. Гэтэл ажлаа мэдэх мэдэхгүй, чадах чадахгүй гэдэг нь шал өөр асуудал. Ажил үйлс нь болж байгаа, эсвэл болохгүй байгаагаа ойлгохгүй нөхөд олон байгаа нь хамгийн том эмгэнэл юм.
Төрмөл билэг танхай мөртлөө мэдлэггүй гэдэг рүүгээ орж ярья. Хуралд томоотой суудаг, дуулгавартай, гэвч мэдлэг боловсрол, арга барил чинь энэ XXI зуунаасаа хоцорсон байна, бараг бүх салбарт. Тэгсэн хэрнээ бүгд л чадна мэднэ гэж амладаг. “Чадна мэднэ”-ийн хажуугаар бүгд биш ч, нэлээд нь “Надад юу өгөх юм бэ?”, “Надад ямар ашигтай юм бэ?” гэх асуулт битүү тавиастай. Түүнийгээ шийдэх гэж ажлын байранд очсон мэт. Нэг ёсондоо авилгачин. Эд юмс, бэлэг, мөнгө, цол шагнал, одон тэмдэгт дуртай. Дур хүслийг нь цаад ажил алба нь гүйцэлдүүлж байх хувь төөрөгтэй. Ямар нэгэн юм салгаж салах нь бараг зүй ёсны үзэгдэл болчихсон. Салгаж чадаагүй явчихбал нэг насаараа гонгиноостой, бүр үхтлээ шүү.
Гадаадынхантай хамтран ажиллаж ирсэн, тэдний сэтгэхүйг арай дөнгүүр гадарладаг туршлагаасаа үзэхэд манайхнаас гадаадынхан баахан дөлдөг болсон юм билээ. Улс төржихөөрөө хэтрээд явчихдаг. Нөгөө мэдлэггүйгээсээ болоод итгэл төрүүлж өгдөггүй. Тэгсэн атлаа хоосон бэлэн зэлэн бардам үгтэй, зальтай ч юм шиг, өмнөхөө үгүйсгэдэг, бүх ажлыг цоо шинээр эхлүүлэх дүр эсгэдэг, бас бэлэг сэлт, мөнгөнд дуртай, хувийн амьдралаа хамтын ажиллагаандаа шахаж оруулах (нэг үгээрээ худалдагдахад яг бэлхэн нөхөр) гэдэг гээд олон зан чанар, хүмүүжлээс нь гадны хамтрагчид дөлдөг, заримдаа жигшдэг, цаагуураа элэг доог хийдэг, монголчуудтай ажиллах хэцүү гэх зөвлөмжөө гадаадын бусаддаа түгээдэг гээд бичээд байвал надад нэг ном дүүрчих баримт байна.
Захын баримт ол л доо. Ерөөсөө манайд албаны хүн аливаа ажил үүргээс шууд бултана гэж байхгүй, хийе бүтээе, за зүй болдог доо. Хийх хүсэл нь ч байдаг. Гэтэл ажил бүтээх маш хэцүү. Заримдаа халширмаар. “Тэнд таньдаг хүн байна уу?” гэдгээс л эхэлнэ шүү дээ. Муйхар хөөцөлдлөг голлоно. Ер нь аргалах, панаалдах, танилаар нь яриулах, найрах найрсах, эмзэг газрыг нь олж харж хатгах, өө сэвийг нь ашиглах, болохгүй бол эцэс төгсгөлгүй хэрүүл маргаанаар залхаах, бүр эцсийн арга шүүхдэлцэх гээд есөн шидийн аргыг Монголд хэрэглэж болно. “Иргэний”, “Эх оронч” хөдөлгөөнүүд гэж нэг том зэвсэг байна. Түүгээрээ айлгах, заналхийлэх, шантаажлах мэргэн аргыг монгол хүн л олж чадна. Тэр нь ч хэвийн үзэгдэл болчихсон. Тэгдэг ёстой л гээд дээр доргүй, хөгшин залуугүй ойлгочихсон.
Тавантолгой гээд саалийн үнээн дээр зах зээлийн сонгодог утгаар жишээ татаад үз дээ. Хулгайг нь энд ярихаа азная. Эдүгээ энэ ертөнцөд машинаар шороотой нүүрс тээвэрлэдэг соёлтой улс Монголоос өөр байхгүй. Ардын баатрын дүр эсгэсэн хорь гучин мянган жолоочийн дууль Монголд л үнэ хүрнэ, сэтгүүлчдэд мөлжүүртэй сэдэв. Ертөнцөд үүнийг чинь эрүүл үзэгдэл гэхгүй. Гурван төрлийн нүүрс шатлаад байж байна. Өнгөн хэсэгт нь хүрэн нүүрс, дунд хэсэгт нь эрчим хүчний нүүрс, доошхноо сайн чанарын коксжих нүүрс. Нүүрс гэж юу вэ гэх наад захын мэдлэггүй баахан нөхөд хөл хөөрцөг болон тэрийг нь олборлон борлуулж байна.
Хүрнийг нь ахуйн хэрэглээнд, эрчим хүчнийхийг нь эрчим хүчний үйлдвэрт, коксжихыг нь төмөрлөгийн үйлдвэрт ашигладаг гэх мэдлэг, менежмент дутсанаас бүгдийг нь шороотой нь хутгаад ачааны машинд ачаад урд хөрш рүү тоос татуулан давхиулж, хил дээр овоолж асгаад буцаад давхина. Зах зээлийн сонгодог утгаар XXI зууны нүүрсний бизнес гэхэд тун хэцүү. Тэгсэн атлаа орлогыг нь уургын морь шиг хувхайлна. Бас хувааж цацаад нийгмийн халамжийн шүүрэн шанагаар байхгүй болгочихно. Хөөрхий үйлийн үртэй ардын баатар олон арван мянган жолооч энэ улсын гурван сая ам руу хоол хийж өгч байна.
Төгсгөе. Үг олдож үхэр холдлоо! Догшин морь өөрөө өөрийгөө зовоодог үлгэр гэнэт бодогдчихлоо! Ард олон нэг юмыг (ганцхан) хийж сурах хэрэгтэй!
Д.Баярхүү
Ням - 02 сарын 22,
2026
Сэтгэгдэл34
Үнэнээс үнэ бичиж.одоо АН орж ирсэн бүр доод цэгтээ тулна.
Монгол хүн захирагдах дургүй гэдэг үнэн! Чингис хааны үед ч тийм л байж. Гагцхүү Чингис хаан хатуу гараар (зэвсгээр) нэгтгэн чангалан барьж, болохгүйг нь хайр найргүй шийтгэсний хүчинд дэлхийд хосгүй чанд сахилга баттай арми байгуулж чадсан!! Гэтэл орчин цагт тийм арга хэрэглэх аргагүй, харин төр засаг нь одооных шиг нялцгай, шальчигануур, хульчгар биш, хатуурхах (хууль сахиулах) юман дээрээ хатуурхаж чаддаг, ёс бус бусармаг үзэгдлийг (дараагийн сонгуулиар намайг яах бол гэлгүй!) эрс шийдэмгий тас цохидог л байвал бүх юм тун амархан цэгцэнд ороод ирнэ!! 1992 оноос хойшх Засгийн газрууд (С.Баярыг эс тооцвол) нэг нь ч ингэж зоригтой ажилласангүй!!! Нийгмийн сэтгэхүйд бугшсан сөрөг үзэл (өөрийгөө магтах, хөршөө муучлах г.м.)-ийн эсрэг хүчтэй суртал нэвтрүүлэг явуулдаг болмоор байна!!! Дүлий дүмбэ оргиод хятадын эсрэг үзлийг дэмжээд байгаа юм шиг гөлийгөөд байхаар цаадуул чинь наад зах нь Тяньжинд 7000 контейнер гацаачихгаад байна шүү дээ!!! Хоёр хөршдөө адил тэнцүү ханддаг баймаар байна!!
МАНынхан хувьдаа мөнгө цавчиж идэх гэж зориуд тжнэг балай улсыг даргаар тавьж улс төр болж тоглодог.Махан толгой Нямбаатарын тавьсан замууд борооны усанд урсаад алга боллоо. Одоо яах вэ.
МАН-ын манж хятад гаралтай данхар бидон толгойтой шулга хэлтэй хэдэн навсгар хар сармагчин зэрэгцэж зогсоод бөгсөө шидлэн циркийн үзүүлбэр үзүүлэн навсаганалдаж байгааг заяа муутай өмхий үхэрнүүд та нар харахгүй байна уу .Зүүн аймгийн удам угсаа муутай боол зарц гаралтай өсөхийн өлөн манж хятадуудыг сонгосон та нарын хохь. Төв Халх хүмүүсээ сонгосон бол өөр байх байсан.
Бид ирээдүй цаг дээр амьдраад сурч байх шиг бна.
Алтан овоог сайн эрсийн (хулгайч дээрэмчид) сүлд гэж тахиж, Чингисийн баатрууд гэж цээжээ нүдэцгээх Монголчууд дуртай газраа шавар овоолоод дэлхийн энэргийн төв гэж дэмийрцгээдэг нь нийтээрээ дунд боловсрол ч байхгүйг хэлдэг. Монголын худалдааны төвийг архи янхны үүр болгоод Оросод зарчихсан Баяр Санжаев дунд сургууль төгсөөгүй ч Москвад боловсорч Монголын номер нэг стратегич болхоор өөрөөр яах юм?
ТАНЬ ХУЖААГИЙН СУРТАЛ ХУДАЛ БАЙНА
139.5.219.14 Үнэн л хэлсэн байна.Харин хужаа гээд хараагаад ирэхээрээ Европ Оросуудын гар хөл Буриадууд байдаг даа.
Хятадын хүргэн эфү алуурчин Баяр өвгөн мөн үү? Энэ өвгөн одоо болтол үхээгүй байгаа юм уу?
Монголчуудын ядуурлын үндсэн шалтгаан нь энэ Баярхүүг ёрөнхий сайдаар юмуу нэг чухал сайдаар томилоогүйд оршиж байгаа юм ! Яг Баярхүүг биш юмаа гэхэд Баярхүү шиг хүнийг !! Хүүк их олон зөвлөхтэй ! баян тэнэг хүнийг мөнгийн нь аваад томилчихсон юм шиг арай гайгүй нь Даваабаяр л байх ! Монголын 3 сая хүн Токио хотын 30 сая хүний хажууд нэг жижиг дүүрэг юмуу хороо нь л гэсэн үг бараг нэг том байшинд багтана ! Гэтэл тэр хотыг нэг чуганц удирдаад сайхан амьдруулаад байж л байна тэр чуганцыг урилтай биш дэ ! Баярхүү нь сонгууль монгуульд нэр мэрээ дэвшүүлдэггүй бас өвчтэй хүн юм шиг байна лэ !
10 хувийн Даваахүүг арай дөнгүүр нь гэччихэжээ.
ХУЦАЛГҮЙ ХӨНДЛӨН ТӨМӨР ЗАМАА БАРИАЧЭЭ ТЗ ДАГААД ҮЙЛДВЭРИЙН ХЭРЭГСЭЛ ЗӨӨЖ ҮЙЛДВЭРИЙН ХОТУУД БАСНО
Хэчнээн алдартай ажил хийгээд сайхан эхнэргүй бол ямар олиг байх вэ
Бүх салбарыг уналтанд оруулсан уг шалтгаан болох аймшигт дүр эсгэсэн хуурамч ардчиллыг ор мөргүй болгон устгах шаардлагатай
МОНГОЛЫН ХИЛИЙГ ЧИГЛЭСЭН ГОРНЫЙ АЛТАЙН ЧУЙСКИЙН ДӨРВӨН УРСГАЛТАЙ ЗАМ АШИГЛАЛДАД ОРСОЭ НЭГ САЯ ХОЁР ЗУУН ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ ГОРНЫЙ АЛТАЙН НИСЭХИЙН ТӨСЛИЙГ ХАР Л ДАА БИЙСК БАРНА УУЛ ГОРНЫЙ АЛТАЙ ЖУУЛЧДЫН ТӨВ БОЛЖ БАЙНА БАРУУН АЙМГУУДЫН Н НУУРЫН ЭРГЭЭР АМРАЛТЫН ӨНДӨР БАРИЛГУУД БАРЬЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ЖУУЛЧИН Л ТЭЖЭЭНЭ
1990 оноос Иргэн хүн бүр дураараа баяжигтун гэж уриалж хүмүүжүүлсэнээр монголчууд хулгай авилга луйвар шулаа мөлжлөгийн амьдралынхаа үндэс утга учир болгосон. Үр дүнд нь хүн гэсэн мөн чанар утга агуулгаа уландаа гишгэж хүний нийгэмд амьдрах иргэн байх гэдгээ устгаж зүгээр хар амиа бодсон бэртэгчин хулгайч луйварчин болж хувирсан. Энэ монгол хүний ухамсар сэтгэхүйн аймшигт хувьсгал бол хэдэн зуун эрдэмтэн хэдэн арван жилээр судлах асар том сэдэв барагдашгүй материал юм.
Muu Udirdlaga gej baihaas bish Muu Ard Tumen gej baidaggui um Naizaa. Bat not medej av. Ene 1-rt. Urgelj dooshoo muulaad Deeshee pialdagnahaa bolichihvol yaasiimb. Gadniihan uul us baigal geheesee iluutei Ard Tumeniig ni magtaad gaihaad baidag um. Mer ser sonin humuunuud baij l baig l dee. Sonirholtoi sh dee.
So you are Wrong. On point of No Return. A lapse for sure. Definitely. Wanna only wish to you, my dear friend: Make No Such Mistakes in Issues of Geopolitics. It's Pure Professional Matters. Even Devils Demons n Monsters have no Right to cheat on that including God. My best ever Respects n Regards. You are still one of the Geniuses out here. Will be and are oftentimes Missed individual with Greater Talents Charisma n Ambitions. An Elite Handsome High-Class Gentleman who always looks Cutting-Edge Fashionable I ever saw in my life.
Haadiin Haan Delhiin Ezen Ih Chingis Haan ard tumenee davhar davhar Tatvaraar tashuurdaj, Uniin Undur Usultuur oroolgoj, Yaduuraliin Erguulegt unagaj, Udaan Sunjirsan Uheliin Utaagaar utaj, Ajil Amidralgui bolgon harid Durvuulj, Zaluusaa mohooj Turiin Tsagdaagaar aluulj, Heregiig ni zaaval zuvhun Ard Tumend tohoj....baisangui gedeg. Ezen holbogdogchiig ni olj tsaaz ugdug baij. Yaduu zuduu irgeddee huvid ni Mal sureg honi uher tasdan ugch amijirgaag ni demjdeg baijee gej mun ch ih unshsan daa....
Ямар ч бай нийгэмд ингэж бичдэг хүн хэрэгтэйг үгүйсгэх хэрэггүй.Хүнийг эсэргүүцэж болно. Доромжилж болохгүй.Тэр тусмаа нэргүй нүүргүй дэлгэцийн цаанаас.
Хөдөө явлаа. Хэд хэдэн найр наадам үзлээ. Манай малчид үнэхээр тансаг юмаа. Зарим талаараа эзэн Чингэсийнхээ хэрэглээнээс давсан. Тэд ядуу биш юмаа. Төр засгийн бодлогод биш дарга нартай адилхан хулгайлах боломж алга л гээд харамсаад байна. Наадам морь хоёр малчдын үндсэн ажил болжээ. Намар зуд энэ тэр зүгээр л цаашаа. Улаанбаатарын унаатай бүхэн тэнд найрлацгааж байна.
Цэцэрхээд байх огт хэрэггүй. Аливаа юмс үзэгдэлд уг шалтгаан гэж юм байдаг. Өнөөдрийн бүх завхралын уг шалтгаан нь дүр эсгэсэн хуурамч ардчилал юм. Бид дүр эсгэсэн хуурамч ардчилал болоод хөгжлийн чөдөр тушаа болсон олон намын тогтолцоог бүрмөсөн устгах ёстой юм. Ингээд маш хялбараар бүх асуудлаа шийдэж болно. Сингапур,Пак Жон Хи ерөнхийлөгчийн үеийн Өмнөд Солонгос,БНХАУ гээд энэ алхамыг хийж чадсан улс орнууд яаж үсрэнгүй хөгжсөнийг л харчих. Бэлэн жишээ байхад эргүүтээд байгаа бол тэнэг ард түмэн гэсэн үг.
Маш зөв. Яг үнэн. Бид социализмын жилүүдэд (1950-1980 онуудад) хөгжил цэцэглэлтийн асар том үсрэлт хийсэн билээ. Энэ үсрэлтийг би Сингапурын үсрэнгүй хөгжилттэй харьцуулж бараг болно гэж үздэг.
yag estoii unen xunii erx gej AH xutsaad. 35 jil uum bolson
Одоо гарсан шинэ сайд нартаа сайн тусалж байгаарай.
Битгий хуц чи.
ugaasaa baigaa carai n ene shdee
Юуг ч цэцэрхээд байгаа юм 🤔. Төрийн ямар бодлого хэрэгжүүлнэ тийм л ард түмэн байна. Шударга ёсыг бизнес эрхлэгчид, ард иргэдээс бус хууль тогтоогчид, хууль хэрэгжүүлэгчдээс асуу!!! Хэрэв зөв тогтолцоо байвал аандаа сайжрана, бид луйварчид биш
Дарга нартай гадаад яваад ирэхээрээ бүх юм болж бүтээд магтан дуулаад байдаг биз дээ Баярхүү. Eрөнхийлөгчийг дагуулж явсангүй гэж мурчиганаж байгаа юм уу
Яг тийм байна. Монголын олон нийтэд танигдсан хүмүүс бүгд өчүүхэн бодолтой Баярхүү шиг нөхөд дүүрэн байна.
Монголчууд шизофрэн өвчтэй болж 4 хүн тутмын нэг нь гадуур чалчаа шалтаг тоочсон хүн их болж цөвүүн цаг
Угаасаа тйим байсан.
Уг шалтгаан нь ардчиллаас хойш монгол хүний чанар муудсанаас болсон. Ямар ч хариуцлагагүй сэтгэлгүй хүйтэн сэтгэлтэй хүмүүс болсон. Ийм хүмүүс байхад хөгжил яриад нэмэргүй болсон.
мОНГОЛЧУУД МЭДЛЭГГҮЙ ХАРАХНУЙ АРЛД ТҮМЭН ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДЭД МОНГОЛЧУУД ГЭРЭЭС ӨӨР ЮМ БҮТЭЭГЭЭГҮЙ СҮҮЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧҮҮД ХАМГИЙН МЭДЛЭГГҮЙ НЬ БАТТУЛГА ГЭХ БӨХ ЭХ ОРНООСООО УРВАСАН УВАЙГҮЙ ХУЛГАЙЧ ОДООГИЙН ХҮРЭЛСҮХ ӨЧҮҮХЭНЧ БОЛОВСРОЛГҮЙ ХҮРЭЛСҮХИЙН ҮЕД ХААШАА ОЧИХОО МЭДЭХЭЭ БАЙСАН БААГИЙ НАР Л ЦЭРГИЙН СУРГУУЛЬ БАРААДДАГ БАЙСАН ОДОО ЭНЭ БАЛГИЙН ГАЙГААР ЦЭРГИЙНХЭН БАААХАН ПЭЭДИЙСЭН ҮНЭНДЭЭ ГАНЦ ДРОН УСТГАХ ЧАДВАР ЭНЭ УЛСЫН АРМИД БАЙХГҮЙ БААХАН ОЛОН МӨНГӨ ИДЭЖ ЦОЛ ЗҮҮСЭН ТӨМӨРО ЭНГЭРТЭЭ ЗҮҮСЭН ЦАГДАА ЦЭРГИЙНХЭНЭЭР УЛС ДҮҮРОЛЭЭ ХЭН ЮМ БҮТЭЭХ ЮМ БЭ