Дөрөвдүгээр сарын 16-нд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Италийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Антонио Тажани нар Бээжин хотноо уулзалт хийв.
Ван И хэлэхдээ, "Хятад, Итали хоёр орон иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд харилцан давуу талаа нөхөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломжтой.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Хятад–Италийн Засгийн газрын комиссын хамтарсан хурал амжилттай зохион байгуулагдаж, хоёр орны хамтын ажиллагааны бүх салбарыг цогцоор нь дүгнэн авч үзэн, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлсон юм. Хятадын тал хоёр улсын удирдагчдын хүрсэн чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дээд түвшний болон бүх шатны харилцаа, солилцоог хадгалан, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятад–Италийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна" гэжээ.
Г.Бямба
Ням - 06 сарын 28,
2026

Сэтгэгдэл2
Биднийг Ормузын хоолой болон Ираныг ярьж байх хооронд Америкчууд Хятадын "арын хаалга" буюу Малаккагийн хоолойг Индонезтой хамтран "бүсэлж" амжсан байна. Энэ бол зөвхөн Ираны дайн биш, харин Хятадын эдийн засгийг бүрмөсөн хямралд оруулах бодлого юм. Хятадын нефтийн импортын 80%, дэлхийн худалдааны 40% нь энэхүү Малаккагийн хоолойгоор дамждаг. Америк Индонезтой батлан хамгаалахын гэрээ байгуулж, тэдний агаарын орон зайд АНУ-ын онгоцнууд чөлөөтэй нэвтрэх эрх авчээ. Хятадын танкерууд Ормузын хоолойн бүслэлтээс зугтаад Малакка руу ирлээ ч, тэнд АНУ-ын флот Индонезийн дэмжлэгтэйгээр тэднийг хүлээж байх болно. Индонез бол БРИКС-ийн гишүүн орон. Гэтэл тэд АНУ-тай ийм том батлан хамгаалахын гэрээ байгуулсан нь БРИКС-ийг дотроос нь задалж байна.
Хятад, Орос хоёрт итгэж байсан улсууд эдийн засгийн эрх ашгаа бодоод Америктай найзлахыг илүүд үзэж эхэллээ."Ханилж яваад нөхрөө хаясан" явдал Индонез дээр ч давтагдаж байна. Дональд Трамп Хятадтай дайтахыг хүсэхгүй байгаа. Тэр зөвхөн Хятадын "Эрчим хүчний барьцааг гартаа авахыг хүсэж байна. Малаккагийн хоолойг хяналтандаа авснаар Трамп Ши Жиньпинд хандаж: Чи Ираныг өмөөрөхөө зогсоо, харин миний журмаар яв Тэгвэл би нефтийн чинь таслахгүй гэсэн тулгалтыг амжилттай хийв. Хятадууд ямар ч үнэ цэнэгүй болсон Ираны Гвардийн төлөө биш, харин өөрийнхөө эдийн засгийн төлөө Америкчуудтай гар барьж тохиролцоо хийхэд 100 хувь тодорхой. 295 хоног тасралтгүй үүрэг гүйцэтгэж буй USS Gerald R. Ford 1 болон шинээр ирсэн USS Bush хөлгүүд бол Хятадын флотын хувьд "давахад дэндүү өндөр даваа". Хятадын танкерууд "Малави, Ботсвана"-гийн туг наагаад зугтаж байгаа нь тэд цэргийн хувьд Америкийн өөдөөс зогсох ямар ч бэлтгэлгүй байгаагийн нүцгэн үнэн юм.