ЛОНДОН, 2024 оны долоодугаар сарын 25 /ВВС/. Дональд Трампын аминд халдсан 20 настай Томас Мэтью Крукс халдлага үйлдэхээсээ хэдэн өдрийн өмнө Ерөнхийлөгч асан Жон Кеннедийг хөнөөсөн хэргийн талаарх тодорхой мэдээллийг интернэтээс хайж байжээ. Энэ тухай Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рэй Конгресст болсон сонсголын үеэр мэдэгдсэн байна.
Түүний ярьснаар, Круксийн зөөврийн компьютерийг шалгахад, тэрбээр Гүүгл хайлтын системийг ашиглан алуурчин Харви Освальд ерөнхийлөгч асан Кеннедигээс хэр хол зайд байсныг мэдэж авахыг оролджээ. Түүнээс гадна Трамп тайзан дээр гарч ирэхээс 2 цагийн өмнө Крукс дрон ашиглан цуглаан болох газрын байршлыг судалсан байна. Дрон 11 минутын туршид агаарт байсан бөгөөд автомашинд нь нэгжлэг хийхэд дрон, түүний удирдлага ба хоёр ширхэг тэсрэх бөмбөг илэрсэн байна. Мөн Круксын гэрт дахиад нэг тэсрэх бөмбөг олджээ.
ХМТ-ны захирлын ярьснаар, хэргийг Крукс бусад хүмүүстэй хамсан үйлдсэн гэх нотолгоо олдоогүй байна. “Трампыг буудсан хүн одоо байхгүй, гэхдээ ХМТ-ны мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна” гэж тэрбээр нэмж хэллээ.
Халдлагын тухайд эргэн сануулваас, энэ сарын 13-ны өдөр Пенсильвания муж улсын Батлер хотод болсон сонгуулийн кампанит ажлын ээлжит нэгэн цуглаан эхэлснээс хойш хэдхэн минутын дараа Т.Крукс AR-15 маркийн винтов буугаар Трамп руу 8 удаа буудсан байна. Эдгээрээс нэг сум нь ерөнхийлөгч асны толгойноос хэдхэн мм-ийн зайтай өнгөрч, чихийг нь оножээ. Буудах явцад цуглаанд оролцогч хоёр хүн хүнд шархдаж, нэг хүн амиа алдсан билээ.
Байшингийн дээвэр дээр байсан Круксыг Нууц албаны мэргэн бууч эхний буудалтаас хойш 26 секундийн дараа устгасан байна. ХМТ-ны захирлын хэлснээр, Круксын байсан газраас 8 ширхэг сумны хонгио олджээ.
Энэ хэрэг явдлаас үүдэн АНУ-ын Нууц албаны захирал Кимберли Читл мягмар гарагт огцорсон билээ.
Б.Адъяахүү
Ням - 02 сарын 22,
2026
Сэтгэгдэл10
америкт өдөр бүр л таван зуугаад хүн үхэж байдаг гэнэлээ
Ардчилсан америк улсад аллага хар тамхины хэрэглээ хяналтаас гарч байна.
Дональд Трампын халдлага дэлхийг сэрээж байна. Тэр Трамп болохоороо биш, Тэр АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч болохоороо биш. Дэлхий энэ байдлаар цааш явах ямар ч боломжгүй болсныг манай гаргийн иргэд ойлгосон мэт энд тэндгүй сэтгэл зүйн давалгаа явагдаж байна. Бүх тв, мэдээлийн сувгууд,хувь хүмүүс Д.Трампаар амьсгалж, хүн төрлөхтөн үнэнийг хайж байна. Нэг л том өөрчлөлт ирж явах шиг. Муу эсвэл сайн. Хайсан ҮНЭН-ээ харж, ХУДАЛ-г зайлуулахад нэгдэн тэмцэж, энх тайван даян дэлхийд ирэх болтугай.
Глобалчлал дуусссан. 2016 онд америкчууд Трампын тусламжтай хагас дамжуулагчийн тэргүүлэх технологио хятад алдсан болохыг олж мэдсэн. 2016 оноос глобалчлал дууссан. Хятадууд глобалчлал хэмээх худал уриа лоозонгоор америкийг дээрэмдэж, луйвардаж ирсэн болохыг дэлхий мэдсэн. Цаашид англи хэл үүрэг роль дуусна. Дэлхий тэр чигээрээ өөрийн улсын эрх ашиг, ашиг сонирхолд тулгуурласан ганцаарчлалд зохицох шаардлагатай. Глобалчлал дуусаж ганцаар орших цаг үе болжээ.
Дональд Трамп халдлагаас амьд гарсан даруйдаа сонгогч дэмжигч иргэд рүү харж, гараа зангидан "Тэмц!Тэмц!Тэмц!" гэж уриалсан нь эр зориг,тэсвэр хатуужлыг илэрхийлсэн түүхэн домогт үйл явдал боллоо хэмээн Америк даяар бахархаж байна гэнэ. Удаа дараагийн террорист халдлага нь Америкчуудыг үндэстэн болгон нэгтгэдэг зарчимд халдаж байсан юм гэж тэд ярьж байна гэнэ. Жич: Олон хүн уншиж сонсдог нэр хүндтэй судлаачдын үзэж байгаагаар одоо Америкийн ард түмэн ямар ч эргэлзээгүй Трампыг сонгох болно. Энэ зураг түүхийн номонд үлдэх бөгөөд Америкчуудыг нэгтгэж байна гэж үзэж байна. Дашрамд хэлэхэд Д.Трамп аллагын оролдлогоос амьд гараад хэдхэн цагийн дараа Нью-Жерсид иржээ.
Трамп америкийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдохоор яадаг юм,,,,трамп юу өөрчилөх юмбээ,,,
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Манай саарал ордонд суугаа МАН-ын дархлагдсан хулгайч нарыг америкууд устгаад өгөхгүй юм байх даа. Мэдээж их мөнгө орох байх..
Тэр америк чинь МАН АН хулгайч нарыг улс төрд суулгаж монголыг хүүлж байгааг чам шиг үхэрүүд ойлгохгүй ухаарахгүй байна.
ЦЕГ: Б.Чойжилсүрэнг Улаангомын нисэх буудлын гадаа зогсож байхад нь автомашины цонхоор буу шагайсан 57 настай этгээдийг баривчлан шалгаж байна. https://ubn.mn/p/64751