УИХ-ын гишүүн П.Сайнзориг, УИХ-ын Ж.Алдаржавхлантай хамтран эрчим хүчний хэмнэлтийн бодлогын баримт бичиг боловсруулж, холбогдох албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Улаанбаатар хотын 45 мянган айл өрх буюу 200 мянга орчим иргэн 1990 оноос өмнө баригдсан 1077 блок угсармал орон сууцанд амьдардаг. Насжилт өндөр, түүнчлэн засвар хийх шаардлагатай нийтийн зориулалтай орон сууцны барилгууд нь халаалтын эрчим хүчний маш өндөр хэрэглээтэй, дулаан алдагдал ихтэй, гадна дулаалга, дээвэр засвар, цахилгаан шатны шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлага үүсээд байна. Тухайлбал барилга тус бүр дээр 26.8 хувийн дулааны эрчим хүчний хэмнэлт гарахаас гадна ус дулаан дамжуулах төвийн дулааны ачаалал 61.5 Гкал цаг буюу 16 хувиар буурахаар тооцоо, судалгаа гарчээ.
Чухам иймийн тулд УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан нар холбогдох албан бичгийг Засгийн газарт өргөн барьжээ.
Ингэснээр нийтийн зориулалттай орон сууцны эрчим хүч, дулааны маш өндөр хэрэглээг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, гадна дулаалга, дээвэр засвар, цахилгаан шатны шинэчлэлийг хийх нь дээр дурдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, дулааны эрчим хүчний зах зээл болон хэрэглээнд суурилсан тарифт шилжихэд дэмжлэг үзүүлэх, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд суурь зарчмуудыг нутагшуулахад түлхэц өгөхийн зэрэгцээ цаашид нийтийн зориулалттай орон сууцны байшин, дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх санхүүгийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох урьдач нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн өмч, орон сууцны байшингийн үнэ цэнийг өсгөх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, хангахад чухал ач холбогдолтой юм.
Ташрамд дурдахад Mонгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын Хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) баримт бичигт Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 16.9 сая тонн СО2 буюу 22.7%-р бууруулах амлалт авсан юм. Үүнээс барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндсэн арга хэмжээнд Улаанбаатар хотын угсармал орон сууцны дулаан техникийн арга хэмжээг хэрэгжүүлснээр 231.2 мянган тонн СО2 буюу бууруулахаар тусгасан билээ.
Лхагва - 05 сарын 06,
2026
Сэтгэгдэл13
Урин дулааны улирал эхлэхээр найр наадам хийж амралт зугаалгаа хийж өнгөрөөчихөөд сэрүүний улирал эхлэхээр эрчим хүч утаа түгжрэлээ санадаг бүтэхгүй оркууд юм даа. Дээд доодгүй ийм бүтэхгүй оркууд улсаа хөгжүүлж чадахгүй
Буцаад хувийн өмчийн орон сууцны дулаалганд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах нь уу. Лифт, дээвэр, дулаалга гээд хийж байсныг зогсоосон бсн юмсан. Оршин суугчдаас нь мөнгийг нь гарга
1. Эрчим хүчний үнээ чөлөөл. 2. Хэрэглэсэн хэмжээгээр нь төлбөр ( холимог ч болтугай) төлдөг системд шилж 3. Хэмнэлтийн урамшуулал буюу татаас өгдөг системийг нэвтрүүл 4. Гүйцэтгэл суурилсан хяналт, үнэлгээний системийг нэвтрүүл Эс бөгөөс санаачлагагүй, үр дүнгүй л ажил болно
uzemj bas heregtei, Odoo hiigeed baigaa pasadnii ongo arai denduu. UB ulama l hogiin sav shig bolood baih yumaa
uzemj bas heregtei, Odoo hiigeed baigaa pasadnii ongo arai denduu. UB ulama l hogiin sav shig bolood baih yumaa
Энэ зурам шиг царайтай цүнх баригч гарчихсан юм уу..
яг бол хэмнэлтийн бодлого биш байна, зүгээр барилгын реконструкцийн л төлөвлөгөө байна. Барилгын техникийн нөхцөлийг сайжруулах, их засвар, капитал засвар шинэчлэлтийн л асуудлууд болтой. 2 инженерээ
Сумьяабазарын хошногоддог байсан баньд энэ мөн үү?
Энэ нэг Австралид нэг удаа пицца зарж үзсэнээ байнга нэг их хар ажил хийж үзсэн мэтээр яридаг тарваган гар байнаа. Юу ч хийж чадахгүй хэвтэж бас нэг алиалагч
Цүнх баригч баригчаас олигтой юм гарахгүй
Зүгээр л барилгын дулааны алдагдлыг бууруулах хүн бүхний мэддэг зүйл байна шүү дээ. манайд эрчим хүчний хэмнэлтийн хууль гэж тусгай хууль бий. эхлээд түүнтэй танилц
👍👍👍👍👍
Энэ УБг хамгийн их завааруулдаг 2 төрлийн хүмүүс байна. 1. Төрд ажилладаг хулгайч нарын хүүхдүүд. Аав ээжийнхээ хулгайлсан мөнгөөр өдөржин унтаж шөнөжин партидаад KFC дүүрэн очерлож Минтийн эргэн тойронг тамхины иш, пивоны лааз, таэк авэй хоолны үлдэгдэл, бөөлжис, ялгадасаараа дүүргэн, шөнөжингөө хэрэлдэж уйлалдан зодолдож хашхиралдаж хоноод өглөө хүмүүс дасгалдаа ажилдаа гарч байхад зомбийрчихсон гудамжинд амьд сүг болоод зогсож байна. 2. Аав ээж нь. Монголын жаахан ЭЗ дээр празитлаж амьдарна. Орж ирдэг жаахан валютыг өм цөм хулгайлж гадагшаа зөөж маш их хорт хий ялгаруулдаг том том машинууд, брэнд хог худалдаж авна. Тэр нь хотын агаарыг хамгийн ихээр бохирдуулна, түгжрэл үүсгэнэ. Бэлгийн замбараагүй амьдралтай, бөөн өвчний үүр, тархиа барууны либерал үзлээр мулз угаалгачихсан хов хоосон ул-гай толгойтой. Ёс суртахуун нь гэр 00с заваан. Эх орноо зарна, хужаагаар дүүргэнэ. Жинхэнэ утгаараа бидэнд нүүрлэсэн гай гамшиг. Гадуур хог түүдэгүүд эднээс 1000 хувь цэврээс цэвэр