Цахим орчныг ашиглаж poker 2 апплейкшнд мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 3 бүлгийн этгээдүүдийг Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, 1 бүлгийн 6-н этгээдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байхад нь эрүүгийн цагдаагийн албан хаагчид таслан зогсоож баривчиллаа.
Дээрх этгээдүүдийн гэмт хэрэгт ашиглагдаж байсан гар утас, суурин компьютер, зөөврийн компьютер, тээврийн хэрэгсэл зэрэг нийт 3,8 тэрбумын үнэлгээ бүхий эд зүйлийг хураан авч битүүмжилжээ.
Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг Э-г илрүүлж үйл ажиллагааг таслан зогсоож уг хэрэгт холбогдох 8 этгээдийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтэй этгээд Э-нь 2022 оноос эхлэн pokerrr 2 апплейкшнд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж сервер байршуулж бусад этгээдүүдийг ажиллуулан үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон дээрх хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогоос худалдан авсан байж болзошгүй 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг тус тус битүүмжлээд байна.
Лхагва - 05 сарын 06,
2026
Сэтгэгдэл1
Амьдралаа мөрийнд тавигсад яана даа.