2007 онд би “Бид ингэхэд хэн юм бэ?” гэх нэгэн номоо уншигчдад толилуулсан. Номын өмнөтгөлд АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны салбарын профессор М.Стивэн Фишийн өгүүллийн Монголын хэсгээс эшлэсэн: “Төв ба Өвөр Азийн посткоммунист орнууд дотроос Монгол Улсын нэн шинэхэн улс төрийн туршлага, тухайлбал дарангуйллын засаглалыг тойрсон төдийгүй, ардчиллын зүгт бодитой ахин дэвшиж, дарангуйлал руу эргэж халтираагүй, энэ утгаараа ардчиллын үйлсэд олсон харьцангуй амжилт Монгол Улсад бий”. Энэ үгс бол Стивэн Фишийнх. Харин тэр өмнөтгөлд миний өргөсөн үгс дотор: “Ардчиллын ололтууд прогрессоор яваад ирснийг үгүйсгэх санаа надад ч, Стивэн Фишт ч байхгүй нь мэдээж. Гэтэл Монголын ард түмний олонхи нь ардчиллын үр шимийг аж амьдрал дээрээ үзэхгүй, талаас нь илүү нь хувхайртлаа ядуураад, ядуурах тийшээ яваад байгаа нь юуных вэ? Эрх чөлөө нь аврал биш хараал болсон өнөөгийн Монголд нийтээрээ шахуу зүг чигээ алдаж, тамын тогоо руу явж байгаа юм биш байгаа гэсэн эмзэглэл ганц надад бус, сэтгэдэг боддог олон монгол хүний тархинд гүн сууж байна. Одоо яах вэ гэдэг асуулт олон хүний өдөр шөнийн бодол зүүд боллоо” гэх сургамж, харуусал цухалзана.
Логикоор ганцхан асуулт л гарч ирнэ: “Ингэж ядуурах хэрэг байсан юм бол ардчиллын хэрэг байна уу?”. Логикоор ганцхан хариулт байна: “Баяжуулж, улсаа хүчирхэгжүүлж чадаж байвал ардчилалгүй байж бас болно”.
Сингапурын улс төрч Ли Куан Юг дурсан бичихдээ би: “Зөвлөлтийн Брежнев дэлхийн энх тайвны төлөө цуцалтгүй тэмцсэн, АНУ-тай намжмал байдлыг дархалсан, цөмийн зэвсгийг хорогдуулан устгах лут лут гэрээ байгуулсан, коммунист хөдөлгөөнийг бэхжүүлсэн, марксизм-ленинизмийг хөгжүүлсэн зэрэг нь юу ч биш юм байна, бүр юу ч биш юм байна. Дэлхий ч үнэлдэггүй юм байна. Хүн төрөлхтөний ой тойноос энэ үйлс чинь арилж алга болдог юм байна”, “Гадаадад, олон улсад бүү алдарш, бараг гадаад бодлого бүү явуул, ердөө л наад ард түмнээ л хөгжүүлж, босго, зовхийг нь өөд нь тат, монгол ойлголтоор бол ямагт босоо явуул!”, “Чи олон улсад найрамдал нөхөрлөлийн эсрэг байж болно. Зэвсэг хураахын эсрэг зогсож болно. Даян дэлхийд ардчилал хүний эрхийг дээдлэхийн эсрэг байж болно. Олон улсын терроризмыг өөгшүүлэгч байж болохгүй. Тэгээд л боллоо. Бусдаар ард түмэндээ юм хий, ард түмнээ дэлхийд алдаршуул, өөрийгөө бус, ард түмнээ, тэгвэл аяндаа дэлхий ба түүх Таны талд орчихдог юм байна.
Үүнийг л Ли Куан Ю харуулчихаад явж одлоо хэмээн бид дүгнэж байна. Үүнийг бид орчин үеийн Монголын улс төрчдөд хандуулан чин сэтгэлэсээ бичиж байна” гэсэн байгаа. Тэгэхлээр дээрхүүдийн логик хариултын жишээ болгож би Казахстаныг сурталчлах санаатай. Бодож бодож мандуулахаар шийдлээ.
Тэгэхдээ хэнийг гээч нөгөө муу нэрт Назарбаевыг. Ли Куан Югийн шинэ дүрийг Төв Азид өөрөөрөө тодруулчихсан нөхөр. Дарангуйллаа гэх баримтыг эвлүүлж, монтажилж гаргаж ирэхээс бус, Казахстан нь өнөөгийн Хойд Солонгос шиг дарангуйлаагүй бол бидний нэр хоч өгөх маань ч яамай. Ардчилалтай байна, эрх чөлөөтэй байна гээд бид ядуураад, эдийн засаг нь зогсонги байвал дарангуйлаад баяжуулсан, хүчирхэгжүүлсэн Казахстанаас дор орсон хэрэг бус уу? Иймд Казахстаны жишээг судлацгаая хэмээн уриалчихъя. 2022 оны нэгдүгээр сар тус улсад хүндхэн туссан. Назарбаевын хаанчлалыг жинхэнэ ёсоор унагасан. Эрсдэлтэй амаргүй зорилтыг хэрэгжүүлсэн. Түүнийг Токаев удирдсан. Нийгэм-эдийн засагт нь хямралын шинж тэмдэг харагдсан, үндэсний мөнгө-тенге үнэгүйдэх хандлагатай, хамгийн гол аюул-исламист үзэл санаа нийгэмд бугшсан, Афганистан, Араб ертөнцөөс лалын экстремизмийн аюул нүүрлэж байсан тэр өдрүүд Казахстан руу дэлхийн хэвлэлүүдийг соронзодсон байх.
Гэхдээ би дарангуйлагч гэх Назарбаевыг олон зүйл дээр үнэлдэг. Миний бичдэг судалдаг сэдэв “Лалын экстремизм”. Астанад 2011 оны зун Бүх дэлхийн лалын эдийн засгийн VII форумд Н.Назарбаев үг хэлэхдээ “Лалын ертөнц шинэчлэгдэх шаардлагатай, XXI зууны эхний 10 жилд лалын сургааль хүнд сорилтыг туулж байгаа ч хөгжил дэвшилд лалын шашин саад хийх ёсгүй, харин ч түүний хөдөлгөгч хүч байх ёстой” хэмээн ярьсан юм.
Энэ бол шашин руугаа хандсан программын чанартай үг байлаа. Энд хэлэгдсэн үг бол лалын ертөнц рүү хандсан нь мэдээж боловч өөрийнх нь оронд бугшиж үүрлэн, газар авч буй лалын шашны фундаментализм, экстремизмийн эсрэг чиглэсэн, тэдэнд сургамж, анхааруулга өгөх зорилго бүхий үгс байсан юм. Дараахан нь Назарбаев өөрөө санаачлан “Шашны экстремизмийн эсрэг хууль”-ийг парламентдаа өргөн барьж батлуулсан. Гэм нь Назарбаевын энэ уриа дуудлага, санаачилга эсрэгээр эргэж, 2011 оны намар, өвөл Казахстаны “Жүнд аль-Халифат” (“Халифатын дайчид”) гэх бүлгийн террористууд хэд хэдэн аллага үйлдсэн тухай, Чеченьд “казахстаны боевикууд” гэх хүмүүс илэрсэн, “Хизб-ут-Тахрир” хэмээх экстремист байгууллага ухуулах хуудас тарааж, Төв Азийн дарангуйлагч Ерөнхийлөгч нарыг зайлуулах, “Арабын хавар”-ыг Төв Ази руу нэвтрүүлэхийг уриалсан тухай, талибуудтай “казах мужахедууд” хоршин ажиллаж буй тухай цуврал мэдээнүүд өөрийн эрхгүй анхаарал татахаар олон удаа хэвлэлд цухалзаж байсныг санаж байна. Тэгвэл тийм фундаментализм, экстремизмийг Назарбаев нам дараад дараагийнхаа залгамжлагч Токаевт фундаментализм, экстремизмээс ангид Казахстаныг өвлүүлсэн. Тэр өвийг Токаев найдвартай хамгаалан хөгжүүлж байна.
Назарбаев бол зөвлөлтийн ба оросын эсрэг үзэлтэн огтоос биш, тэрээр экс-коммунист, харин жинхэнэ реалист бодлоготон, политреализмыг баримтлагч, үндэсний эрх ашгаа ягштал хамгаалагч байсан ба Токаев ч тэгж үнэлэгдэнэ.
Эх орноо Оросын колони байсан хэмээн Назарбаев ярьдаг байв. “Хаант Оросын үед газрын хамаг баялгийг маань хамаад аваад явчихдаг, хоосорсон газар тоос шороо л пургиад үлдэнэ.
Манай улсад дотооддоо ядаж зам гэж байсангүй. Гэтэл одоо ямар төмөр зам тавьчихаад байна, өмнө нь ийм юм байсан уу, яагаад гэвэл бид колони байсан юм чинь” хэмээдэг. “Нефть, гааз, алт, мөнгө бурханы авралаар манайд байна. Энэ бол бидний баялаг. Энэ бол бидний халаасанд байна, хэн ч түүнийг авч чадахгүй. Бусдад хамаг юмаа өгчихөөд тоос шороо бужигнуулаад үлдэж бид чадахгүй, энэ бол бидний явах зам биш”-түүний цогтой энэ үгс өнөөгийн монголчуудад сургааль болоосой. Казахстаныг Оростой нийлүүлье хэмээн интернэтээр цуурсан Умард мужийнхаа нэг иргэнд “үндэстэн хооронд яс хаях гэлээ, сепаратизмыг өөгшүүллээ” хэмээн 5 жилийн ял оноосон нь мөн л Назарбаевын дур хүслийн илэрхийлэл байв. Украины Донбасст Оросын талд байлдахаар сайн дураараа цэрэг болж элсэж явсан хэсэг хасаг, орос иргэдэд тэрээр эрүү үүсгэсэн. Нутгийн оросуудад хатуурхсан Назарбаевыг оросууд ухаалаг захирагч, улс орноо маш эвгүй цүнхэлээс 20 жилийн дотор татаж гаргаж амжилттай хөгжүүлсэн хэмээн хөөргөсөн. Харин цаашаа тогтож байгаасай гэж ерөөсөн нь талаар болсон. Евразийн эдийн засгийн холбоо гэж байна. Хэрэв тийм интеграцын тухай ярих аваас түүний үндсийг анхлан Ельцин, Назарбаев хоёр тавьсан. Орост хэцүү цагт нь цагийг нь олж донжийг нь тааруулж тусламжийн гараа сунгадаг нь Казахстан юм. Орос-Турк хоёр илд зөрүүлээд дипломат харилцаагаа бараг таслан алдаж байхад нь Назарбаев л зуучилж тэр хоёрыг эвлэрүүлсэн. Тэгсэн хэрнээ Эрдогантай үгссэн мэт Оросыг ундууцуулсан мэдэгдэл хааяа хааяа цухалзуулсан. Эрдоган Асадыг түлхэн унагах төлөвлөгөөгөө зарлана гэдэг ОХУ-аас Сирид явуулсан нөр их бодлогыг унтрааж байна гэсэн үг. Яг тэр үед нь Назарбаев Хаант Оросын колоничлолын тухай гэнэт ярьж оросуудыг сандаргаж байв. Ялгаатай нь Эрдоган дэлхий рүү хандуулж хэнэг ч үгүй ярьсан, Назарбаев дотооддоо хандуулж ярьсан.
Казахстаны төрт-улсын шинэхэн түүхийг оросууд жишээ болгон их ярьдаг. СССР задран салахад түүний гишүүн холбооны БНУ-уудын нэгэн адил Казахстан өөрийн төрт-улсаа анх удаа байгуулсан. Тэр үед Назарбаевын ачаар тэр үйл явц нь русофоби буюу оросын эсрэг хийрхлийг тойрч гарсан.
CCCP тарсны дараа ОХУ нь түүний цорын ганц залгамжлагч болж, холбооны бусад 14 улс нь Оросоо тойрч нягтраад, Оросгүйгээр хаашаа ч гарцгүй, Орос л ганцаараа татан дагуулагч, хүчний төв, Орос л ганцаараа хур туршлагатай, Орос л улс төр, эдийн засаг, соёл, мэдээлэл, үзэл суртал, хэл зэрэг олон үзүүлэлтээр бусад 14 БНУ-аа холбоод байхаар төсөөлөгдөж байсан бол тийм биш ээ, тэгж хөгждөггүй юм аа гэдгийг анхлан Назарбаев сөрж, Казахстан нотлоод тавьчихсан нь аугаа түүх юм. Хэрхэн нотлов гэдэгт ганц хоёрхон хариулт хэлэхэд л хангалттай. Казахстан тусгаар тогтнолоо зарламагцаа л “Эхлээд эдийн засаг, дараа нь улс төр” гэх уриа дэвшүүлсэн. “Ардчилал”, “Хүний эрх” гэж их уриалсан бол 140 үндэстэн ястан аж төрдөг, хасаг нь олонхи болж чадаагүй байсан тэр улс өнгөрөх байлаа. Нефть, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ баялаг болгон экспортод (ураны экспортоор бүр дэлхийд нэгдүгээрт!) гаргаж санхүүгийн эх үүсвэр хуримтлуулж чаджээ. Түүнийгээ Үндэсний фонддоо төвлөрүүлж, энэ сангийн хөрөнгө 100 тэрбум ам.доллар руу дөхөж явна. Ингээд том хохирол амсахгүйгээр дэлхийн хямралуудыг харьцангуй гайгүй даван туулж иржээ. Тэрхүү үндэсний фонд нь 1990-ээд оны дараахан ашигт малтмал, түүхий эд нэлээд үнэтэй байх үед буй болсон ба 1997-1999 оны хямралын үед энэ фондын тодорхой хэсгийг орон сууц, газар тариалан, газар тарилангийн салбарын бүтцийг өөрчлөх, аж үйлдвэржүүлэлт, шинэ ажлын байр бий болгох зэрэг эдийн засгийн хөгжлийн салбаруудад зарцуулж чадсан хур туршлагаас Монгол маань суралцмаар. Фондоосоо мөнгө гаргаж жил бүр цалин, тэтгэвэр нэмэгдүүлж, хямралын эсрэг бодлого хэрэгжүүлсэн хур туршлагыг нь би хэлж байна.
2007-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед хасагууд маань хэдийнээ туршлагатай болчихсон, тиймдээ ч хямралаас гарах шинэ шатны бодлого, программ хэрэгжүүлсэн, Ковидын үед ч барьц алдаагүй нь манайдаа туршлага биш гэж үү?
Одоо тэр улс ашигт малтмалаас үл хамаарсан нанотехнологи, шинэ эрчим хүчний технологи, эдийн засгийн солонгорсон салбаруудтай болжээ. Казахстан нь өрсөлдөх чадвараараа дэлхийн 190 гаруй улсаас эхний 40 дотор баттай бичигдэж байна. Бизнес үнэлгээгээр өндөр хөгжилтэй эхний 50 орны тоонд ордог. Ядуурлын түвшин 1991 онд 47 хувьтай байсан бол одоо 2.5 хувиас доошилсон. Тусгаар тогтнолоо олсон эхний жилд нэг хүнд ногдох ДНБ 300 ам.доллар байсан бол одоо энэ тоо 14 500 ам.доллар болж өсчээ. Бас нэг туршлага. Гуравхан жилийн дотор нийслэлээ бүсийн жижиг төв байсан Астана руу бүрмөсөн шилжүүлсэн. Астанад тэр үед 300 мянган хүн амьдарч байсан бол одоо нэг саяас илүү хүн амьдарч байна. Астана нь ойролцоогоор 800 мянган гектар газар нутагтай, экологийн цэвэр хот. Нийт ДНБ-ий 10 хувь нь нийслэлд ногдож байна. Дөрвөн уулын дунд утааны хорт угаарт хахаж цацан хордож, зам нь ямагт түгжирч, экологи нь бүрэн сүйрсэн Улаанбаатарчуудад Казахстаны энэ туршлага хэрэг болох нь гарцаагүй. Улс орноо харанхуй ангал, тодорхойгүй бүдэг манан дундаас татаж гараад хөгжүүлчихсэн Казахстаныг би хөгжлийн хөтөч гэж ил шууд нэрлэж байна. Ардчилал нь сул байж болно, ядуурал гуйлгачилал ажилгүйдлээ эхлээд шийдчихсэнийг нь яаж ч харлуулж чадахгүй.
Д.Баярхүү
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл28
хасгуудыг их магтаж байх шив дээ, тэд бидний талаар юу ярьж, бичиж, бидний түүхээс эрэ эцээргүй өмчлөх гэж улайрч шившиг болж байгааг эрх биш ойлгодог байлгүй, сүхбаатар эгнэ үү нэг сэтгүүлч нөхөр энэ 2. манайхнаас өндөх хэмжээний ийм айлчлал хасагт хийвэл эд ингэж бичихгүй шүү, юу гэж доош нь хийх гэж оролдох бол ... бод бод сайн бод ... би үндэстнүүдийн хооронд яс хаях нтр гэсэн санаа агуулаагүй, зүгээр л бодит байдлыг бичиж байна
Баярхүүгийн нийтлэл анх удаа таалагдав. Анх удаа шахуу хүн шиг үнэнийг бичжээ. Ардчилалын баянбүрд гээд цээжээ дэлдээд байдаг, ядуу ард түмний амьдрал дордсоор. Гэтэл манай хөрш орнууд эсрэгээр байгаа.
Маанаг үхэр монгол чи өөрөө бодоод бодоод үнэтэй сургамж санаа авахын оронд атаархаж үхэх гээд бнуу? Чи өөрөө бод бод сайн бод. Гэхдээ нэмэргүй л байхаа даа. Юу ч ойлгохгүй
Ёстой л Баярхүүгийн нийтлэл анх удаа таалагдлаа. Худлаа хуцаад байлгүй бодит байдлыг бичиж. Одоо харин Ерөнхийлөгчийн засаглал Казакстанд яг сайхан таараад Киргиз-д яагаад таарахгүй байсныг чаддаг юм бол бичээрэй.
Казахстаны одоогийн баруун болон хойд нутаг бол үнэн хэрэгтээ Оросын нутаг юм ! 1922 онд Зөвлөлт улсыг байгуулахад нэг согтуу нөхөр Казахстанд оруулаад зурчихсан юм ! Үүнийг нь өвчтэй Лёнин баталчихсан юм ! 91 онд сална гэж яаж мэдэх вэ дэ ! Одоогийн казахууд бол хамраа сөхсөн найдваргүй хүмүүс ! нэг л өдөр Оросын ар нуруунд хутга зооно ! Яахав Токоёв байгаа тулдаа одоохондоо гайгүй байна Монголын баян өлгийн казахууд ч гэсэн хамраа сөхөж мэднэ сайн барьж байхгүй бол !!
Казакстаны баруун хойд талд оросууд биш харин хипчакийн хойд үе кокчитаугийн казакууд суудаг. Кокчитаугийн казакууд чинь ногоон нүдтэй европ царайтай тул алма атагийн гахай нүдтэй монголжуу казакуудаа монголчуудад хүчиндүүлсээр байгаад ази царайтай болцон гэж доромжилдон. Назарбаев аргаа бараад кокчитаугийн казак алма атагийн казакуудыг эвлэрүүлэхийн тулд нийслэлээ астана уруу нүүлгэсэн. Хоёр өөр царайтай казакуудын яг дунд нь нийслэлээ байгуулсан гэж байгаа. Тэгэхгүй бол украйн шиг орос укр гээд хоёр хуваагдаад байлдаад эхэлвэл яана тээ.
Монголчуудын нутаг байсан гэж огт хэлэхгүй байгаам.
Казахстан, Монгол хоёр тэс өөр орон. Казахстан холбооны улс байхдаа л баян орон байсан. Дэд бүтэц, эрчим, хүч, газар тарилан, уул уурхай тээвэр өндөр хөгжсөн байсан. Тусгаар улс болоод энэ бүх баялаг 15 хүнтэй Какахстанд ирсэн. Дээр нь сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг уран, газрын тосонд татсан их баялаг илрүүлсэн. энэ бүхэн нь Баярхүүгийн яриад байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэс болсон. Казахстан олон үндэстний орон, Орос, герман, солонгос гээд казахаас өөр үндэстннүд хувь заяаны эрхээр энэ оронд амьдран суудаг юм билээ. Тэд ёстой амьд явахын төлөө л зүтгэдэг хүмүүс байдаг юм билээ.
Хуучин ЗХУ-ын үед хүчин чадлаараа Үзбэкийн дараа 5 дугаар орж байсан бол одоо Үебэкийн өмнө хөгжлөөрөө орсон.
Хуучин ЗХУ-ын үед хүчин чадлаараа Үзбэкийн дараа 5 дугаар орж байсан бол одоо Үебэкийн өмнө хөгжлөөрөө орсон.
Дөрвөн уулын дунд утааны хорт угаарт хахаж цацан хордож, зам нь ямагт түгжирч, экологи нь бүрэн сүйрсэн Улаанбаатарчууд ... хатуу боловч үнэн үг
20 сая ард иргэдээ ядуурал, гуйлгачилгүй байлгаж чадаж байгаа бол мундаг байна гэхээс юу хэлэхэв дээ ... тэгэхэд манай улстөрчид өөрсдөө хагартлаа баяжаад л, 3хан сая ард түмэн нь улам л ядуурсаар ...
Казахстанд ч ялгаагүй ээ дээдсүүд нь хага баяжаад л доодсууд нь ядуураад л….
Д.Баярхүү гуай юм боддог хүнд санаа сэдэл ухаарал өгөхөөр нийтлэл их бичих юм.Даан ч манай зарим нөхөд эрэгцүүлж бодохоосоо өмнө эсэргүүцэж дайрахаа л урьтал болгох юм даа.
Хэдүүлээ Наамбарвааныгаа Назарбаев шиг дарангуйлагч болгоод толгой дээрээ залах уу яах уу ?
Манайхан ч бас л сайхан туйлшрана шүү дээ….Баярхүү ах ч бас ялгаагүй дарангуйлагчийг амаа олохгүй магтах маягтай
Фермийн амьтад дотор гахай илүү эрхтэй байхыг дарангуйлал гэнэ. Дэлхийн улсууд дотор АНУ давуу эрхтэй байхыг ардчилал гэнэ. Но дабль стандарт
Ккк... мөн бичив ээ...
Хаана ардчилал байна тэнд ядуурал,хар тамхи,гэмт хэрэг,янхандалт,ижил хүйстэн,хүүхэд хүчирхийлэгч,авилга,ДОХ,эдийн засгийн гэмт хэрэг зэрэг үзэгдэл цэцэглэж байдаг жамтай. Энд эргэлзээ байхгүй.Ардчилал гэдэг чинь хүн хогнуудын нийгэм юм биш үү.
борат
Эзэнтэй улс ийм болдог юм байна Монгол улс эцэг эх байхгүй өнчин дураараа дургисан баахан хүүхдүүд байна
Kazakstan tiim ch saihan amidral baihgui shuu
оспаны лал туркад адуудж байсан монгол казактай холбогдолгүй казак олон монгол хүний толгойг цавчсан
Хөөрхий чиний бодол санаа, болвсрол аль тэр өнгөрсөн дундад зууны үеийн хэвээрээ байна даа!
орсоос салан тусгаарлах монголоо устгаж өгнө үү орсуудаа
Sain bod
Монгол орныхоо төлөө санаа зовсон нийтлэл бичсэн танд баярлалаа. Манайхан нэгэнтээ Н.Энхбаярыг ерөнхий сайд, дараа нь ерөнхийлөгч байх үед овоо болоод эхэлж байтал үймүүлэгчид хольж хутгаад, самардаад хаячихсан. Одоо ч найдвар төрүүлж байна. Энэ аясаараа ухаалаг явбал их удахгүй Хазахстан шиг болж чаднаа.
Хасаг нөхөд “Эхлээд эдийн засаг, дараа нь улс төр” гэх уриа дэвшүүлээд түүнийхээ дагуу хөгжжэ. Тэд үхэр монголчууд биднээс хамаагүй ухаалаг юм даа...