Герман улсад дизель түлшний үнэ дахин дээд түвшинд хүрч, ням гарагт нэг литр нь 2.44 евро /10 074 төгрөг/ болсон нь өмнөх өдрийнхөөс 1.5 центээр илүү байв. Мөн Super E10 маркийн бензиний үнэ 0.7 центээр өсөж, дундаж үнэ нь 2.191 еврод хүрчээ.
Таван долоо хоногийн турш үргэлжилж буй Ойрх Дорнодын дайны улмаас Ормузын хоолой хаагдсаны дараа Герман улсад энэ сарын 1-нээс эхлэн “австри загвар” гэдгийг нэвтрүүлж байгаа юм. Үүний дагуу хоногт зөвхөн нэг удаа буюу үд дундын үед шатахууны үнийг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байна.
Гэтэл нефтийн компаниуд үүнийг ашиглан өдөр бүр үнээ өсгөхөөр оролдож магадгүй гэсэн болгоомжлол бий болжээ. Амралтын өдрүүдэд бирж дээр арилжаа явагдаагүй атал үнэ өссөн нь ийнхүү болгоомжлоход хүргэсэн байна. Одоогоор өдөр бүр үнэ өсөх давтамж буурсан хэдий ч зах зээлийн нөхцөл байдал сайжрах төлөв харагдахгүй байна.
Тухайлбал, зургаадугаар сард нийлүүлэх Брент маркийн түүхий нефтийн үнэ 111 доллароос давсан нь дайн эхлэх үеийнхтэй харьцуулахад бараг 40 доллароор өсжээ.
Зүүн хилийн орчимд амьдардаг германчууд шатахууны саваа дүүргэхийн тулд Польш руу явж, дунджаар 70-80 центээр хямд бензин ба дизель түлш худалдан авч байна. Иймээс Германы автомашины клуб /ADAC/ бензин ба дизель түлшний татварыг түр хугацаанд бууруулахыг санал болгосон бөгөөд ингэснээр дизелийн үнэ 15 орчим центээр хямдарна гэж тооцоолжээ. Мөн “австрийн загвар”-ыг зөрчсөн тохиолдолд 100 мянган еврогоор торгодог болохыг сануулаад, монополийн эсрэг хуулийг чангатгахыг Холбооны картелийн газарт хандан уриалсан байна.
Б.Адъяахүү
Даваа - 06 сарын 29,
2026

Сэтгэгдэл8
Суурь баян хүмүүс яав л гэж
Нарийндаа хатсан горгор Германчуудыг баян гэж бодоо юу? Ккк
Хөгшин европын цаг болсоон. Умаа хум
германы ард түмнийг алахнээ оюуны өндөр чадамжтай герман хүн украйны еврейн боол болох ёсгүй ёвропийн холбоотой хониноос монгол хонь шиг толгойгоо мултлан гарахгүй бол боогдож үхэх аюултай нэрэлхээд хэрэггүй орсын чинь тусад чинь татаад өгсөн гаазны шугамаа орсоороо хийлгээд тусгаар тогтнож амьдраачээ
2.4 gedeg chine ted nart manaihaar bol bidnii mederdeg 2400 tugrug shude
mongolin setgulch nertei heden haltar garud ursdu harsan yum shig shah yuma german ulsad buh zuil hewin amidral shan bna ursdigu yay gej bj busdin talar hudla shaha boli malnud nad ta narin heregled bga shatahun chin tsewer binzrn ogt bish holij nairulsan holimog shingen udahgui nad heden hucjin tumrin segudi. chin motor buda bolno
Муу хүний гай олонд могойн цус тэнгэрт гэсэн үг байдагсан . Буруу зөнөсөн 2 өвгөнөөс болж бултаараа зовж байна даа.
Тэд чинь нохой явган гахай нүцгэн ард түмэн бидэнд морь үхэр тэмээ аншийн арьс гээд хувцас унаа байнаа байна