Манай улсын хүн амын 29 хувийг залуучууд буюу НҮБ-ын тодорхойлсноор 14-35 насныхан эзэлдэг. Энэ хэсэг нь нийт хөдөлмөр эрхлэгчдийн 44 хувьтай тэнцдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл залуучууд гэх энэ бүлэгт чиглэсэн төрийн бодлого гэж байсангүй. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар энэ талаар анхаарч бодлого тодорхойлдог яам байгуулсан.
Тус яам нь олон улсын байгууллагуудтай хамтран хүний хөгжил, тэр тусмаа залуучууд, өсвөр насныхныг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулан ажиллаж байна. ЮНИСЕФ-ийн Монгол Улсад хийсэн судалгаагаар хүний хөгжлийн бодлогоос 14 наснаас дээш буюу өсвөр насныхан хоцрогдож гээгдээд байгаа нь харагддаг.
Хамгийн сүүлд энэ судалгааг 2020 онд хийсэн байна. Хүний боловсорч хөгждөг үндсэн хоёр орчны нэг нь сургуулийн орчин, нөгөө нь гэр бүл болон сургуулиас гадуур чөлөөт цагаа өнгөрүүлдэг орчин байдаг. Өөрөөр хэлбэл, хичээлээс гадуурх соёл урлаг, гадаад нийтийн биеийн тамир, спортын дугуйлан, секцид хичээллэх үед хүүхэд, өсвөр насныхны сэтгэл хөдлөл өндөр болдог, эндээс хүмүүжлийн маш том нөлөөллийг авч байдгийг ЮНЕСКО-гийн Хүн сургах зарчимд заажээ. Олон улсын байгууллагуудын зүгээс өсвөр насныханд зориулсан олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүнд наад зах нь тухайн хүүхдэд өөрөө захиран зарцуулах боломжтой соёл, спортын эрхийн бичгийг ашиглуулдаг арга л гэхэд дэлхийн 60 гаруй улс оронд хэрэгжиж эхлээд байна.
Франц, Герман, Испаниас, БНСУ зэрэг бидэнтэй ойр дотно олон улсад энэ эрхийн бичгээр өсвөр насныхан чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхдээ хэрэглэдэг юм билээ. Манай улсын хувьд ч мөн адил Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд ийм эрхийн бичгээр юу хийж болох талаар нарийвчлан тусгаж эхний ээлжинд 18 тэрбум төгрөгийг тусгаж ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгаа аж.
Гэтэл Соёлын сайд гэх эмэгтэйг “сошиалаар зодох” том ажлын сүүдэрт өсвөр насныханд ирэх энэ төсөв хасагдах аюул нүүрлээд байна. Соёлын сайд бүсгүйн тухайд олон нийтэд тэр хүн таалагдах эсэхээс үл хамааран, гадны захиалгаар соёлын салбарыг муухай харагдуулах, ламхай нар нь хүчирхийлэлд автсан шашин нь муухай, соёлын уурхай болох Соёл урлагийг сургуулийнх нь оюутнууд нэгнээ дарамталдаг гэхчлэн элдвээр довтолж буй дүр зураг сүүлийн жилүүдэд ажиглагдаад, зарим үед огцом идэвхжээд байгаа нь улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалдаг байгууллагын хяналтад ороод байгааг сануулахад илүүдэхгүй биз. Өөрөөр хэлбэл энэ бүхэн тохиолдлын эсвэл сайд бүсгүй гэдгээс ангид өрнөөд буй үйл явц юм. Үүний дунд ирээдүй болсон хүүхэд залуус, ялангуяа өсвөр насныхан маань чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ дэлхийн чиг хандлагад нийцсэн, олон улсын байгууллагуудын чиглэсэн судалгааны үр дунгийн дагуу эрхийн бичиг авч бүтэн жилдээ ганцхан зуун мянган төгрөгөөр урлаг соёл, спорт, бусад заасан чиглэлүүдээр өөрийгөө хөгжүүлэх боломжоо хасуулах гээд байгаа нь харамсалтай гэдэг үүднээс олон нийтэд болон төсөв батлагчдад энэ нийтлэлийг зориулж байна.
УИХ-аас баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд “Үндэсний соёлын агуулгыг түгээх, таниулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын 16-18 насны иргэнд жил бүр соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг төрөөс үнэ төлбөргүй олгоно” гэж заасан байдаг.
Энэ нь өсвөр насныхан аз жаргалтай, ганцаардмал бус нийтэч амьдардаг байх, соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, энэ чиглэлийн бизнес эрхлэгчдэд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээс гадна нийгмийн талаасаа өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдох, амиа хорлох, буюу энэ талаар олон дахин боддог эмгэг, улмаар ийм сэдлээр оролдлого хийх үйлдлийг эрс багасгах сайн талтай юм шүү дээ. УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс хийсэн судалгаагаар 2021 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 3.7 хувийг эзэлсэн бол 2022 онд энэ хувь 5.4 хувь болон өсөж, өсвөр насных үйлдсэн гэмт хэргийн тоо 1102-т хүрсэн байгаа юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас сүүлийн нэг жилд хийсэн түүвэр судалгаанд 19553 хүүхэд залуус оролцсон бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд ямар нэгэн соёл урлагийн үзвэр үйлчилгээнд хамрагдсан эсэх талаар асуулга явуулахад 13.1 хувь нь соёл, урлагийн ямар нэг үзвэр үйлчилгээнд огт хамрагдаагүй гэсэн хариулт өгчээ.
Яагаад огт хамрагдаагүй шалтгааныг тодруулж авч үзэхэд 23.7 хувь нь “үзвэр үзэх мөнгөгүйгээс, 13.6 хувь нь “үзвэр үзэх газар хол байдаг”, 10.3 хувь нь “хүүхдүүдэд тохирсон үйлчилгээ байхгүй”, 4.5 хувь нь “аав, ээж завгүй”, үлдсэн 47.8 хувь нь бусад шалтгаанаар гэсэн хариулт өгсөн байна. Магадгүй энэхүү “бусад шалтгаанаар” гэсэн хариултын эзэд үзвэр үзэх мөнгөгүй гэж хэлэхээс татгалзсан ч байж болох шүү дээ.
Өсвөр насныхны хувьд чөлөөт цагаа хүссэн бөгөөд зөв зүйлдээ зарцуулж чадахгүй байна гэдэг эмзэг асуудал төдийгүй магадгүй гэмт хэрэгт өртөж болзолгүй эрсдэл дагуулж болзошгүй юм.
Хүүхдэд хаягласан 50, 100 мянган төгрөгийг эцэг эхчүүд нь “май, үүнийг төрөөс чамд өгсөн” гээд хүүхдийнхээ гар дээр тавиад, дураараа зарцуулахыг зөвшөөрдөг нь юу л бол. Шулуухан хэлэхэд бараг л үгүй болов уу. Гэтэл эрхийн бичиг авснаараа e-mongolia дээр цахим хэтэвчээ идэвхжүүлэн өөрт нь зориулсан QR кодыг идэвхжүүлснээр зарцуулалт нь хянагдаад явах юм. Тэгэхээр нэг хүүхдээс бүтэн жилд 100 мянган төгрөг, нийт өсвөр насны 183 мянган хүүхдээсээ нийт 18 тэрбум төгрөгийг харамласнаараа лав сайн сайхан хэмнэлт хийхгүй л болов уу.
Уг нь дөрвөн км зам тавих мөнгөөр л бүтэн жил бүх өсвөр насны хүүхдүүд маань үзвэр үзэж, дугуйлсан секц, хэлний сургалтад хамрагдаж чөлөөт цагаа зөв өнгөрүүлэг, цаашдаа яахаар байна, баримжаалъя, илүү сайн гарц олцгооё гээд байгаа юм. Эхний жилд энэ мөнгийг төсвөөс гаргаж буй ч зөв зүйтэй зарцуулж, хяналтаа тавьж чадсанаар дараагийн жилүүдэд олон улсын байгууллагууд болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид ч энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийх урам төрж, яваандаа төсвөөс гуйхааргүй мөртлөө ирээдүйд маш чухал үр дүнд хүрч хүн гэдэг үнэт эрдэнээ аврах, хүнддэх, дээдлэх алхам хийх юм шүү гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл24
Харамлана !
Өсвөр насныханыг зээлээс зээл өрнөөс өрний хооронд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж амьдруулахыг хүсэж байгаа.
Монголчуую үр хүүхдийнхээ ирээдүйд худалдаж өр зээл авсан. Монголд айхтар том хувьсгал гарч мэднэ.
Энэ халтар хүүхни хувмйн компанилуу шилждэг биз. Ийм юс юу гэж гаргадаг байнаа хохь нь
Номингийн санаачилга буруу Нэгд ур ашиггуй Хэлний курст зуун мянга зурэхгуй Дахиад л бух хуухдэд хавтгайруулан монго тараах популист арга хэмжээ болно Унэндээ соел урлагийнибайгууллагуудаа л бодож байна Эцэг эхчууд оорсдоо хуухдэээ анхаарч сурах нь гол зорилт байх естой Нэн ядуу гэр булийн хуухдуудэд дзориулж дуурэг тодорхой ажил зохиосон нь илуу ур дунтэй
Маш зөв дэмжиж бна
Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах арга л байна. Ийм утгагүй мөнгө тараалт гэж юу байхавдээ. үнэндээ Өнгөрсөн хугацаанд Соёлын Яам залуучуудруу чиглэсэн яг ямар хөтөлбөр арга хэмжээ хийгээд байгааг ойлгохгүй байна.
хулгайч авгай3
Ирээдүй хүүхдүүд гэж битгий худлаа хулгайч зан гарга тэр их мөнгийг эцэгтэйгээ нийлээд хулгайлдаг гадаад дотоод золбин нохой шиг тэнээд идээд уугаад баяны дүрд тоглоод алга хийж бгаа хавтгай хар авгайд монголчууд өргүй шүү тэр яамыг нь энэ хар золбин авгайтай нь татан буулга юу ч хийж чадахгүй бузар
Авилгачин хулгайч сайд мөнгийг замаас нь иднэ. УИХ, ЗГ-н гишүүдийн ихэнхи нь хулгайчууд сууж байгаа. Тэд бүгдийг Монгол төрөөс зайлуулах ёстой!
100.0 төгрөгөөр явах ямарч дугуйлан байхгүй . Үүний оронд ерөнхий боловсролын суургууль ,их дээд сургуулийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр анхаарах хэрэгтэй
Өсвөр насныхан биш Баян айлын эрх охин наад мөнгийг чинь иднэ. Баян айлын эрх охиныг гадаадад туйлуулах гэж бид татвар төлдөггүй
Өсвөр насныханд анхаарал хандуулах нь зөв шүү, хүн болох хамгийн чухал нас,янз бүрийн хэл заагаад байдаггүй юмаа гэхэд монгол наадгай,зүйр цэцэн үгс зэргээр ном хаялцдаг байвал зүгээр
Өсвөр насныханд анхаарал хандуулах нь зөв шүү, хүн болох хамгийн чухал нас,янз бүрийн хэл заагаад байдаггүй юмаа гэхэд монгол наадгай,зүйр цэцэн үгс зэргээр ном хаялцдаг байвал зүгээр
Хүүхдүүдийг бага наснаас нь бэлэнчлэх сэтгэлгээнд сургах нь маш буруу. Аав нь хөдөө аж ахуйн сангуудыг тонож ашигласан гэдэг, энэ хүүхэн ч гэсэн төрийн мөнгийг өөрийн зочид буудал руугаа зөөгөөд байгаа нь муухай бна. Үйлийн үрийг чинь үр хүүхдүүд чинь дааж амьдрах болов уу. Тэр бүтэхгүй болсон эрчим хүчний салбартаа наад мөнгөө ӨГвөл нийт ард түмэнд ашигтай
Хэдхэн сая доллартай ядуу би чнь харамлана.юү идж аж төрөхийн гэх бз төр дэх хулгайч нар
Номинд, түүний гэр бүлд өгөх гэж байгаа гэж ойлгож байна. Тиймээс харамлана. Үр ашиггүй ямар ч бодлогогүй зүгээр л өөрийн найз нөхөд, хүрээлэлтэйгээ бидний татварыг цуслах гэж байна шдээ энэ чинь
Өсвөр насныхан битгий хэл нийт үр хойчдоо төлж дийлэхээргүй тийм их өр үлдээж байна шүү дээ. Та нарын энэ их попролтыг бидний татварын мөнгө үнэхээр дийлэхгүйнээ. Ганц Дарханы замаа барьж чадахгүй хэвтжийж Сансарт гарна гэнүү. холоо очиж хэвт зүгээр
100% дэмжиж бна. Миний хувьд Номин сайд Соелыг бутээлч уйлдвэрлэл болгон харах ажлыг бух талаас харж суурийг тавьж егсенд унэлхээс аргагуй. Мая тесев батлахад бас л Ундэснийхээ ев соелыг эвдэлгуйгээр авч улдэх хамгаалах контент бутээх талаар хэлээд элдвээр хэлуулж бналээ. Хэ хээ, Хавтгай нууртэй, хамраа ендерсгех хашплгаа хийлгэхээ мэдэдгуй гэн уу, Естой еревделтэй сэтгэлгээ.
100% дэмжиж бна. Миний хувьд Номин сайд Соелыг бутээлч уйлдвэрлэл болгон харах ажлыг бух талаас харж суурийг тавьж егсенд унэлхээс аргагуй. Сая тесев батлахад бас л Ундэснийхээ ев соелыг эвдэлгуйгээр авч улдэх хамгаалах контент бутээх талаар хэлээд элдвээр хэлуулж бналээ. Хэ хээ, Хавтгай нууртэй, хамраа ендерсгех хагалгаа хийлгэхээ мэдэдгуй гэн уу, Естой еревделтэй сэтгэлгээ.
Номингоос илүү төрд ажиллах эмэгтэй ховордоо.
Ёстой үнэн Jo naadam en ter монголын соёл үнэт зүйлийн эсрэг гэмт хэрэг шиг үйл ажиллагаа илт явдаг. Анхаао сэрэмжил. Срёлын саыд соёлын ажлаа эрүүл мэнд нь эрүүл мэндээ дэд бүтэц нь тэоийгэээ уттаны эсрэг нт утаагаа түгжрэл нь түгжрэлэн хиывэл болох биш үү.
baychuudiin huuhduud munguur said boldog tegeed aaviin halaasiig nuhuhiin tuld ulsiin hugjiliin munguur tuilahiig uzuulj bnaa , ene ulsiin hugjil deshil nam , mungu 2t darluulj guitsleedee !
Монгол хүүхдийн унших номын жагсаалт хаачив үүниыгээ гаргач гадны хулхи номоор тархийг нь угаагааад дууслаа