МАН-ын халааснаас цухалзаж байсан ХҮН нам одоо бүр цухуйж харагдахаа ч больсон нь ах намын халаасанд бус бүр хөнжилд нь шургаад алга болсон бололтой. Олон сайхан залуусын итгэл үнэмшил дээр тоглож, парламентад найман суудал авсан тус намын дарга Т.Доржханд, сайд П.Наранбаяр нар Засгийн газарт хамтарснаар ХҮН намын ирээдүй нь туйлын бүрхэг болж, дампуурахдаа тулсан. Ирээдүй нь бүрхэг байгааг ч саяхан болж өнгөрсөн Орон нутгийн сонгууль батлаад өглөө. НИТХ-д байсан хоёр гурван суудлаа ч алдаж, цааш явах замгүй болж байгаагаа нэгэнт зарлачихлаа.
Дээрх залуусын хүчээр 2020 онд өндөр авсан намынх нь дарга яг л МАН-ын бохь, тамхи ширхэглэдэг ТҮЦ шиг ажиллаад эхлэхээр намын үзэл баримтлал ч алга болно, гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил ч уруудна биз дээ. Одоо, 2024 онд бол Т.Доржханд, П.Наранбаяр хоёр МАН-ын сүлжээнд нэгдэж, ТҮЦ бус Их дэлгүүр ажиллуулж эхэлсэн учраас ХҮН намыг гаргуунд нь гаргахаас өөр сонголт байхгүй л дээ. Аливаа зүйлд золиос хэрэгтэй биз дээ.
Уг нь гишүүд дэмжигчид, намынх нь аппаратад ажиллаж байсан залуус “Намынхаа үзэл баримтлалд хатуу зогсож, болохгүй байгаа төр засгийн дүлийрсэн чихийг онгойлгоод өгөөрэй. Найман суудалтай учраас сайн сөрөг хүчин байгаарай” хэмээн дэмжсэн ч Т.Доржханд, П.Наранбаяр нар өөрсдөө гүйж очоод ах намын хөнжилд шургачихсан. Одоо энэ нам цааш явах боломжгүй болж байна.
ХҮН намын дарга Т.Доржхандын хувьд зөвхөн өнөөдөр ч бус өнгөрөгч дөрвөн жил ХҮН намыг парламентад төлөөлөхдөө МАН-ын дохио зангаан дор ажиллаж, тэдний хамаарал бүхий компаниас санхүүжиж ирсэн гэдгийг ч эх сурвалж бататган хэлдэг. Тодотгож хэлбэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах мэт ажиллаж ирсэн нь үнэн.
Гэтэл Шадар сайдын суудлаас хувийнхаа бизнесийг дэмжиж суугаа Т.Доржханд, стратегийн гол салбарын сайдын суудлаас хувийнхаа сургуулийн менежментийг зохицуулж суугаа П.Наранбаяр нар сонгуульд ялагдсан буруугаа хаа байсан тогтолцоо, “Хар машин”-руу чихчихээд сууж байгаа нь ёс зүйн хувьд ч байж боломгүй зүйл. Эрхэм хоёр нөхрийн хувьд бол хувийн амьдрал бизнесээ ч татвар төлөгчдийн мөнгөөр зузаатгаад авсан, Их дэлгүүртэй ч болсон, одоо бүр сүлжээ дэлгүүртэй болохыг хүсэж байгаа.
Мөн Т.Доржхандын эзэмшдэг “Монре Даатгал”-ын 88 хувь, “Монреимпекс”-ийн 30 хувь, “Зээл Эм Эн”-ийн 60 хувь ахиухан нэмэгдэж, П.Наранбаярын “Шинэ Монгол” сургуулийн эрх зүйн орчин бүрдэж, санхүү арвижихаар нэг муу нам хэнд хамаатай юм.
Тиймээс МАН-ын хөнжилд дулаахан хөлөө жийж, дөрвөн жил болчих тухай л бодож байгаа болохоос бус олон залуусын итгэл үнэмшил, гишүүд дэмжигчдийн үзэл бодол ёстой ч нэг хамаагүй. Уг нь ёс зүй талаасаа гишүүд дэмжигчид, намынхаа үзэл баримтлалыг дэвсэлчихсэн хоёр нөхөр Орон нутгийн сонгуульд ялагдсан хариуцлагаа үүрэх ёстойг ч дүрмээр заасан байж таарна.
Одоо хүн намд итгэл үнэмшлээ өгч дэмжсэн гишүүд дэмжигчид, тэндээс нэр дэвшсэн залуус одоо л тэдэнтэй тэмцэж, намынхаа ирээдүйг аврахгүй бол, намаа тэднээс салгаж авахгүй бол Т.Доржханд, П.Наранбаяр нар гурван жилийн дараа ХҮН намыг МАН-ын хөнжилд “булшилчихаад” явчихна гэдгийг анхаарах цаг нь болжээ.
Д.Дандар
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл28
ХҮН АНХНААСАА МАН Ы ДУТУУ ТӨРСӨН ЗУЛ....САГА БАЙСАН Ш ДЭЭ. УЛС ТӨР ГАДАРЛАДАГ ХҮН БҮР Л ХЭЛДЭГ БАЙСАН.
Хүн намыг ардын намын салтааны үс гэж хүмүүс ярьдаг ш дээ?
Ийм хүмүүсийг сонгосон новшнууд та бидний дунд байгаа гээд л бод
Намууд атаархалцах дорд байдал уу? Монгол гэж нэг л улс бий энд хэрэг болохгүй бол ямар нам гэхэв, уяаны ноход байгууллага. эзэн бол далд...
Бангладеш хүн яг Монголын төлөө зүтгэж харагдааж
Ер нь бол УИХ-д бүлэггүй нам олигтой сөрөг хүчин болж чадахгүй л дээ. Хэдэн гишүүн олон юм яриад нэмэргүй олонхиороо түрий бариад явчихна. Тийм болохоор ХҮН намын шийдвэр зөв шдээ. 4 жил үр дүнгүй юм ярьж сууж байснаас нэг салбар барьж аваад юу чаддагаа харуулах нь дээр л дээ. Харин Ардчилсан нам бол жинхэнэ сөрөг хүчин болж явах ёстой байсан юм. Тэд шаардлагатай бол засгийн газрыг ч унагах боломжтой учир үгийг нь сонсоно.
Хамтраад ажиллах нь үр дүнтэй гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой
Доржханд Наранбаяр нар аль талын хүмүүс гэдэг нь ойлгомжтой болж байх шиг. Наранбаяр нь Монголд уран олборлохыг дэмжинэ, эрчим хүчний асуудлаа шийднэ гэчихсэн ярьж бн лээ. Францын тавиулуудын нэг юм байна.
ХҮН нам угаасаа МАН-н суганы үс ш дээ
ХҮН нам угаасаа МАН-н суганы үс ш дээ
Уран эрчим xүч xарин зөв, xаана бариx зүйл байна түүнийг Орос Xятад 2 зогсоосоор 100 жил болж байна!!!

ХҮН наиын лидщр Доржханд урдах сонгуульд парламентад орж ирсний дараа АН-ынхан шиг дүвчигнэсэнгүй буурв сууртай улс төрч гэдгээ харуулэ чадсанаар энэ жил намаа бүхэлд нв улс төрийн тэргүүлэх хүчний нэг болгож чадсан юм. Энэ бол чамламгүй том амжилт. Цаашид нэ намд ирээдүй бий. Гол нь АН шиг луйвар хийхгүй, эв нэгдэлтэй, гол нь монголынхоо эрх ашгийг эрэмлэн зүтгэвэл хөгжин дэвшинэ.