Хүн гэдэг амьтан “олж авсан” үзэл бодолдоо (үзэл сурталдаа) л хөтлөгдөн амьдарч, бас тэмцсээр нас эцэслэдэг. Хүн болж анх төрөх үед нь мэдээжээр түүнд ямар нэгэн үзэл санаа байдаггүй. Орчин тойрон нь, нийгэм нь л хүнд үзэл суртал олгодог. Ингэхлээр үзэл суртал бол ихэнхдээ хүн нэг бүрд санаатай олгогддог зүйл юм. Гэхдээ үзэл санаа (үзэл суртал) бол нийлмэл зүйл, олон бүрдэл хэсэгтэй зүйл. Түүнд уламжлалын, угсаатны, шашны, түүхийн, улстөрийн гэхчилэн олон хольц буй.
Бүрэлдсээр, төлөвшсөөр, зүгширсээр үзэл санаа нь эзнээ бүрэн эзэмдэж, “бараг л боолоо болгодог”. Ингэхлээр хүнийг зөврүү, бас бурууруу хөтөлдөг гол эзэн бол үзэл суртал юм.
Хүн төрөлхтний түүхэнд гарч байсан том том өөрчлөлтүүд (дэвшилт, ухралт) ямагт л аль нэгэн үзэл сурталтай шууд болон дам холбоотой байжээ. Энэ бол нэгэн үнэн. Өөрөөр хэлбэл үзэл суртлыг ашиглаж, хүмүүсийн ухамсрыг түүгээрээ зэвсэглэж байж л, тэднийг материаллаг хүч болгож байж л өөрчлөлтийг хийж иржээ. Дэлхий дахины түүх унших, судлах аваас “яг л тийм байжээ” гэж хэн ч ухаарна. Хэтэрхий нуршаад яахав ингээд орхиё... Эдүгээ бидний үед байдал ямар байна вэ? ХХ, XXI зуунд л гэе. Олон үзэл суртал байсан, одоо ч байна. Болоод өнгөрсөн бүх дайны цаана үзэл суртал л тэмцэлдэж байв. Өш хонзон болж ужгирч үлдсэн нь ч буй. Халуун дайн ч, бас хүйтэн дайн ч үзэл сурталтай л холбоотой байсан. Одоо “ардчилал” гэх үзэл суртал олон нүүр, олон өнгө аяс, бүр элдэв баг, өмсгөлтэйгээр таван тив, дөрвөн далайгаар явж сайн, бас муу хэргүүдээ хийсээр байна. Муу санаатнууд, элдэв зүсмийн овсгоотонгууд, дүр эсгэгчид, бүр шинэ колончлогчид ч “Ардчиллыг” ашиглах боллоо. Ардчиллын цаана хэн ч нуугдаж байж болох цаг үе ирчихжээ. Ардчилал бол өөрөө муу үзэл санаа биш, огт шинэ зүйл ч бас биш. Зөвөөр эзэмшигдэх, хэрэгжих аваас, зөв хүчний үзэл суртал болох аваас сайн үр дагавартай, дэвшлийг ч авч ирдэг үзэл суртал мөн. Энд маргалдах боломжгүй. Гэвч муу хүмүүс, муу хүчний зэвсэг болж ашиглагдах аваас халуун, хүйтэн зэвсгээс ч илүү их хөнөөл учруулах шинж, чанартай нь бас нотлогдоод байна. Ардчиллыг дэлгэрүүлж байна, тэтгэж дэмжиж байна, бас хамгаалж байна гэсээр далд, муу зорилгоо зарим хүмүүс, зарим хүч хэрэгжүүлж чадах болов.
Сайныг мөрөөдсөн, сайханд хүргэхээр амласан үзэл санаа бүхэн тун түргэн, өргөн тархдаг. Анх сэдсэн, дэвшүүлсэн эзэд нь амьд байхад л хэрэгжиж, туршигдаж эхэлсэн, өргөн олныг эзэмдэж материаллаг хүч болж чадсан үзэл санаа ч цөөнгүй, шашин суртал ч цөөнгүй. Ахин дахин сэргэж, ахин дахин туршигдсан нь ч бас байгаа.
Гэхдээ аль нэгэн үлэмж муу санаа, зорилгод ашиглагдсан нь харин цөөхөн гэж хэлж болно. Дэлхий дахин даяаршилд автагдах хэрээр сайн зүйлийг ч гэсэн муу зорилгод ашиглах хорон санаатнуудын ур чадвар бас дагаад л өсчихлөө. Ийм үзэгдэл үзэл суртлын төрөл, хэлбэр бүхэнд ажиглагдах болов. Хуурах, төөрөгдүүлэх, мөлжих, боолчлох, эзлэх, эрхшээх, мухар сүсэгт автуулах, самууруулах, улстөрийн тогтворгүй байдлыг үүдэх, зөрчил мөргөлдөөнд хүргэх, дайн өдөөх, эв эеийг эвдэх, иргэний дайнд хүргэх зэвсэг болгон ашиглах нь ч улам улам л өргөжиж байна, таних ойлгоход ч бэрх болсоор байна. Тухайн цаг үедээ тэргүүний гэгдэж, “моодонд орж”, бүх нийтээрээ сонирхож, татагдаж байсан үзэл санаа, суртлыг муу хүмүүс уриа лоозонгоо болгон ашиглаж “хэргээ бүтээх” гэдэг санаархал төдхөн оролдлого болон хувирч байсан жишээ, баримт бараг л улс орон нэг бүрд буй. Эерэг нь ч, бас сөрөг нь ч нэг хэсэгдээ л амжилт олж байжээ. Хүмүүсийн сонирхол, шохоорхол ийнхүү элдвээр ашиглагдаж, заримыг нь зөв хэргийн төлөө, заримыг нь буруу хэргийн төлөө тэмцэлдүүлж иржээ. Ингэж үзэл санаа, үзэл суртал л нийгэм дэх олон янз субъектуудыг төрүүлэн гаргаж байжээ. Элдэв зүсмийн хонзогногчид, элдэв зүсмийн буруу номтон, дээд ба доод төрөлтөн, эзэд ба боолууд, большевик ба меньшевикүүд, дарангуйлагчид ба ардчилагчид, арьс өнгө болон өрнө, дорноор ялгаварлагчид бүгд л аль нэгэн тодорхой үзэл суртлаас төрөн гарцгаасан билээ. Орчин үеийн жанжлагчдын бурангуй үйлдлүүдийн цаана мөн л тодорхой нэгэн үзэл санаа, хуурамчлал, төөрөгдүүлэлт нуугдаж буй юм. Ганц жишээ татъя.
АНУ-ын тагнуулын ерөнхий газрын даргаар 1969 он хүртэл ажиллаж байсан Аллен Даллес “Ядуу буурай, хүн ам цөөн, жижиг улс орнуудад ардчиллыг сурталчил. Тэдэнд хөгжиж эхэлж байгаа гэсэн цол гуншин зүүлгэ. Тэдэнд задгайрч, мөхөж буйгаа мэдэхгүй болтол нь хүний эрх эдлүүлж, юу дуртайг нь хийлгэ.
Либерал, либертари үзэл суртлыг бага залуу өсвөр насныханд нь заа. Дараачийн улстөрчид нь төрд гарах үе ирэхэд өөрсдийн нь үр сад эх орноо бидний заасан ардчиллын мөрөөр мөхөөх, сүйтгэх болно. Тэдэнд мөнхийн сайн сайханд хүрнэ гэсэн хуурамч итгэл төрүүл. Тэд яг л хавхан дээрх бяслаганд дурлах хулгана мэт хошуурцгаах болно. Залуусыг нь завхай зайдан зүйлд дасга. Уламжлалт үнэт зүйлсийг нь худал гүтгэлгээр үгүйсгэж нураа. Бодол санааг нь улстөр-нийгмийн асуудлыг сонирхдоггүй болгож хордуул. Тэгэхийн тулд спорт, секс, тоглоом, бүжиг, хошин шог, шоу мэт зүйлсэд л дурлуул. Мөн бүхий л боломжит мансууруулах бодисыг аажмаар тасралтгүй нэвтрүүл. Сэтгэл санааны хувьд Хүн юу ч хийж болно. Тэр бол хүний эрх гэж итгүүл. Үндэсний бахархал, эх оронч үзэл, хүмүүжлийг нь өсвөр үед нь байхгүй болгочих аваас Бид тэр улсыг эзэлчихлээ гэсэн үг...” хэмээсэн захиас, төлөвлөгөөг АНУ-ын дарангуй улстөрчдөд үлдээжээ. Үзэл санаа, үйл ажиллагааны энэ чиглэл, төлөвлөгөөг тэд мөрдөж, хэрэгжүүлж байгаа нь энэ XXI зуунд олон олон баримтаар нотлогдсоор байна. Эр цэргийн илд, бамбай дайсны гарт байхдаа чамайг хөнөөдөг. Харин анд нөхрийн чинь гарт байх аваас чамайг авардаг, хамгаалдаг шиг л зүйл юм даа, энэ Ардчилал чинь! Аллен Даллес энэ чанарыг нь мөн ч айхтар таньсан хүн байжээ. Гашуунаар, бас түгшүүртэйгээр “бахархаж болох” тохиолдол юм даа...
Аллен Даллесын энэ үг, энэ төлөвлөгөөний талаар надад анх (1989 онд) хэлж, “бодууштай зүйл шүү!” хэмээн сануулж байсан хүн бол Ж.Сандагдорж байж билээ. Москвад сургууль төгссөн, орос хэлтэй, тэр цаг үеийн олон олон үзэгдэлд (ялангуяа дарга нарын хүнд сурталд) ихээхэн шүүмжлэлтэй ханддаг, тун ч хорон, ёжтой үгтэй, шаггүй сэтгэгч нөхөр юм шүү.
Ийм шинж, аашнаасаа болоод тэр цагийн Дээд боловсролын хороо, Гэгээрлийн яамны улирдлагад хавчигдаж ч явсан юм билээ. Ардчилсан үзэл санааг ихэд дэмжих мөртлөө зэрэгцүүлээд хардаж, наад цаад үр дагаврын нь талаар эргэцүүлэн бодох ухаан, сүйхээ тэр цагт түүнд байсан нь сонин. Сандагдорж хожуу нь Сионы мэргэдийн протоколуудтай Аллен Даллесын мөнхүү төлөвлөгөөг холбон үзэж, гарал, угшил нь нэг л хүн, хүчнээс эхэлсэн байж ч болох юм гэж надад сануулж байв. Тийм байж ч болох талтай. Сандагдорж бол ХХ зууны сүүлчийн 20 жилээр тооцох аваас тэр үеийн тун ч шаггүй сэтгэгч байсан юм. Даан ч аргагүйн эрхээр бизнесийн хүрээрүү татагдан орчихсон, гэхдээ ёж үг, утга санаа гүнзгий афоризмууд цуглуулсаар, мөн өөрөө зохиож хэлсээр л яваа нэгэн... Одоо бол Сандагдорж хаа сайгүй явчихсан, хал дол цохичихсон, халуун чулуу ч долоочихсон, энэ цагийн эвгүй нөхцөлд бас ч гэж ноён нуруугаа алдахгүй л явж байгаа хүн. Их ч бартаа туулж, олон ч даваа давсан, өвдөж зовохын ард ч гарсан, өрөөл бусдын олон нүүрийг ч таньсан, эр хүний замын хүзүү уртыг ч, эзэн нь хичээвэл заяа нь хичээдгийг ч харуулж, бас сурталчилж яваа нэгэн дээ... ХХ зууны сүүлийн хагасаас АНУ-ын төр, засаг болон мөн гүнийн, далд төр, засаг нь (тагнуулын ерөнхий газар, пентагон, бусад) энэ үзэл санааг илээр, бас далдуур баримталж хэрэгжүүлсээр бүтэн жарныг өнгөрөөж ихэд туршлагажиж, нүүрээ ч нууж чаддаг, өөртөө гэм хоргүй сугаран үлдэж ч чаддаг, өрөөл бусдыг түүхий эд, материал болгон ашиглаж ч чаддаг болов. Өнөөдрийг хүртэл тэд бараг л арав шахам улс орноор тоглож амжаад байна.
Бид хүчтэй, бид хөгжилтэй, бид эзэд байх тавилан заяатай, чи биднийг дага, захирагд, бүр бидэнтэй адилхан хэл, соёлтой бол, эс тэгвээс чамайг устгана. Дэлхий даяараа энэ л дүрэмд захирагдах ёстой.
Уламжлалаа, үндэсний бахархал, үнэт зүйлсээ хая! Манай шашин л ганцаараа үлдэх учиртай... гэхчилэн тулгах, шаардах, цэрэг зэвсгээр хүчирхийлэн эзлэх нь энд ч тэнд ч гарсаар л байна. Дэлхий дахиныг бүхлээр нь захирах, ноёрхох, мөлжих гэсэн хүч эхэндээ элдэв тусламж, хүмүүнлэгийн арга хэмжээ, барууны бодлогыг хэрэгжүүлэгч олон сангийн нэр, нүүрээр бага буурай орнуудад орж ирдэг. Тэгээд л тусалж байгаа дүр, нүүрээр далд, хорон санаагаа хэрэгжүүлдэг ажээ. Багаахан хэмжээний мөнгө барьж орж ирээд байгаа бүхнийг нь элдэв аргаар цөлмөн авсан жишээ, баримтын тоо нэмэгдсээр л байна. Карне, Ротшильд, Рокфеллер, Фордын гэх угшилтай олон олон санд хүмүүс одоо итгэлгүй ханддаг болчихлоо. Арга ч үгүй юм...“Ардчиллыг ашиглаж” бусдыг бусниулан самууруулж, бүр хөнөөж, хор, хорлолыг тарьсаар байгаа хүмүүс, хүчнүүдээс болгоомжлогтун! Ардчиллын үнэт зүйлүүдийг жинхэнэ ёсоор, жинхэнэ нүүр царайгаар нь үүсгэх, төлөвшүүлэх, хөгжүүлэхэд дээр дооргүй анхаарахтун! Хуурамч ардчиллын занганд орж улс орноо, хүн ардаа, нийгмээ мөхөх, сөнөхөд бүү хүргэгтүн!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл48
Нүдэнд үзэгдэx нь юутай ч зөндөө олон гадны шашны сүмтэй болчлоо, иx л мөнгөтэй улс юм. Үнэгүй бяслаг оготны xавxанд байдаг л үнэн гэдгийг нэг давтая даа.
Чулуунжав абугай,,,,цайгаа уу,,,
Нүдэнд үзэгдэx нь юутай ч зөндөө олон гадны шашны сүмтэй болчлоо, иx л мөнгөтэй улс юм. Үнэгүй бяслаг оготны xавxанд байдаг л үнэн гэдгийг нэг давтая даа.
Нүдэнд үзэгдэx нь юутай ч зөндөө олон гадны шашны сүмтэй болчлоо, иx л мөнгөтэй улс юм. Үнэгүй бяслаг оготны xавxанд байдаг л үнэн гэдгийг нэг давтая даа.
Нүдэнд үзэгдэx нь юутай ч зөндөө олон гадны шашны сүмтэй болчлоо, иx л мөнгөтэй улс юм. Үнэгүй бяслаг оготны xавxанд байдаг л үнэн гэдгийг нэг давтая даа.
Нүдэнд үзэгдэx нь юутай ч зөндөө олон гадны шашны сүмтэй болчлоо, иx л мөнгөтэй улс юм. Үнэгүй бяслаг оготны xавxанд байдаг л үнэн гэдгийг нэг давтая даа.
Нүдэнд үзэгдэx нь юутай ч зөндөө олон гадны шашны сүмтэй болчлоо, иx л мөнгөтэй улс юм. Үнэгүй бяслаг оготны xавxанд байдаг л үнэн гэдгийг нэг давтая даа.
Нүдэнд үзэгдэx нь юутай ч зөндөө олон гадны шашны сүмтэй болчлоо, иx л мөнгөтэй улс юм. Үнэгүй бяслаг оготны xавxанд байдаг л үнэн гэдгийг нэг давтая даа.
Нүдэнд үзэгдэx нь юутай ч зөндөө олон гадны шашны сүмтэй болчлоо, иx л мөнгөтэй улс юм. Үнэгүй бяслаг оготны xавxанд байдаг л үнэн гэдгийг нэг давтая даа.
Нүдэнд үзэгдэx нь юутай ч зөндөө олон гадны шашны сүмтэй болчлоо, иx л мөнгөтэй улс юм. Үнэгүй бяслаг оготны xавxанд байдаг л үнэн гэдгийг нэг давтая даа.
Нүдэнд үзэгдэx нь юутай ч зөндөө олон гадны шашны сүмтэй болчлоо, иx л мөнгөтэй улс юм. Үнэгүй бяслаг оготны xавxанд байдаг л үнэн гэдгийг нэг давтая даа.
Нүдэнд үзэгдэx нь юутай ч зөндөө олон гадны шашны сүмтэй болчлоо, иx л мөнгөтэй улс юм. Үнэгүй бяслаг оготны xавxанд байдаг л үнэн гэдгийг нэг давтая даа.
Нүдэнд үзэгдэx нь юутай ч зөндөө олон гадны шашны сүмтэй болчлоо, иx л мөнгөтэй улс юм. Үнэгүй бяслаг оготны xавxанд байдаг л үнэн гэдгийг нэг давтая даа.
орос ах нарынхаа ялалтын талаар нэг халаач, хамаа
Монголд л энэ үзэл суртал нэвтрээд 30 жил болсон. Монголд орж ирсэн сангуудыг бүгдийг шалгах хэрэгтэй. Бас дээр таны хэлсэн шашин чинь хар тамхи, зэвсгийн наймаа гаднын мөнгө угаалт явагддаг гэж олон ухаантай хүмүүс ярихыг сонссон асар их болгоомжлох асуудал бна.
Сионы мэргэдийн протокол номд маш тодорхой өгүүлсэн байдаг. Ардчиллыг гажуудуулсан улс төрийн бол яах аргагүй МАХН/МАН мөн! Олон удаа үзэл баримтлалаа сольж үзсэн! 2004 оноос ардчилсан үзэл санаатай болж тоглож бүх олон нийтийн байгууллага /Залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагаа Ардчилсан социалист залуучуудийн холбоо, Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо гэх мэтчилэн өөрчилсөн…/ ардчилсан тодотгол хийж эхэлсэн дээ! Сүүлдээ бүх Зориг агсны үгийг ярьдаг болж хувирсан, мөн намынхаа XXX их хурлаар хүний эрх / …хүний эрхийг хамгийн их зөрчдөг, ард иргэдийнхээ эсрэг цуст яргалал, залхаан цээрлүүлэлт хийж, иргэдээ хэлмэгдүүлсэн улс төрийн хүчин/ хангах талаар үлгэр ярьж эхэлсэн! Тэд юу ч ярина, юу ч хийнэ! Өрсөлдөгч намыг амыг барьж, өөрсдийн БЭТ болгож, улс төрийн хүчнийг эрхшээлдээ оруулж чадсан ба мөн Гантөмөр, Одбаяр нарыг өөрсдийн улс төрийн хүчинд элсүүлж дагуул нам болгож чадсан ямааг тэмээ болгож чадах ад чөтгөр шиг улс төрийн хүчин!
Ардчилсан нам бол ялгаагүй гадны гар хөл болсон, амин хувиа бодсон, хязгааргүй шуналтай, үзэл бодол, үнэт зүйл гэж байхгүй хэдэн нөхдүүдийн бөөгнөрөл! Монголд болж өнгөрсөн, одоо болж байгаа бүх зүйлд энэ нөхдүүд бас буруутай. Ард түмэн хангалттай сөрөг хүчин байх эрх мэдлийг өгсөн ч тэд мөнгө, албан тушаал харж амаа хамхисаар өдий хүрсэн байдаг.
Baabar ene metiin uvuunuud delhii buzarlaad uheech
Монголыг Монгол хүн л хөгжүүлнэ! Хаа байсан Америк, Япон, Орос, Хятад биш. Бид өөрсдөө эв нэгдэлтэй, нэг үзэл бодолтой байж хүн бүр дор бүрнээ хөдөлмөрлөж байж энэ улс орон чинь хөгжинө.
монгол аль нэг улсын дагуул придаток болно
Монголыг Монгол хүн л хөгжүүлнэ! Хаа байсан Америк, Япон, Орос, Хятад биш. Бид өөрсдөө эв нэгдэлтэй, нэг үзэл бодолтой байж хүн бүр дор бүрнээ хөдөлмөрлөж байж энэ улс орон чинь хөгжинө.
Yun Ghinghis Moomnii boohnuud Mongol ereegteichuud kk
Хөөрхий чааваас оросын элчингийхэн энэ нөхөрт бэлдсэн материал өгөөд,тэрийг нь энэ дурак сонин дээр нэг их өөрөө сарвайлгаад биччихсэн аятай гаргадаг.гадны гар хөл гэж энэ мэтийн гаруудыг хэлдэг юмдаа.
Д.Чулуунжавын бичсэнийг шүүмжилж болно, харин зохиогчийг нь доромжилж болохгүй. Энд буруу зөрүү юм юу ч алга. Судлаач Х.Д.Ганхуяг.
Уг нь санаа нь,эхлэл нь зөв байсан боловч өлөнгүүд өөрсдийгөө,хувиа бодсоноор Зоригийн эсрэг гарч гадаадын хорлон сүйтгэгчдийн заавраар тэдний гар хөл болж Монголоо сүйрүүллээ,АНамыг үүсгэгчид нэртэй луйварчид,дээрэмчид ард иргэд одоол нэг жинэхнэ Ардчлал гэдгийн утга учрыг ойлгож эхлэж байгаа нь сайшаалтай,өнгөрсөн рүүгээ өнгийвэл харамсалтай.
"Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй.Д.Трамп. худал юмыг 1000 давтахад үнэн юм шиг болдог технологи ашиглан тархи угааж байна. "Ардчилал бол манай улсын бренд нэр" Н.пелоси. Ардчилалд хайртай гээд яваа алнууд бол америкт хайр зарласан боолууд юм.
Амны уншлага шахуу болгочихоод байгаа ардчилал гэдэг үгээ хаанаас үүссэнийг мэдэж байна уу, манайхан.Арай америкаас гэж хэлээд нүдний булай болохгүй биз дээ.Демократи гэдэг үг бол Грекийн хот улсуудын үед үүссэн демос-кратос гэсэн үгнээс үүсэлтэй.Хот улсууд одоогийнх шиг мегаполисууд биш цөөхөн хүн амтай байсан тул иргэд хотын төв талбайд цуглаад аливаа чухал асуудлыг нийтээрээ шийдвэрлэдэг байснаас Демос буюу ард түмэн,кратос буюу засаглал гэсэн ухагдахуун бий болсон.Үүнийг монгол хэл рүү хамгийн зөв орчуулсан нь Ардын засаг юм. Гэтэл 1990 онд дайснууд шинэ юм гаргаж байгаа юм шиг ардчилал болгож зүс хувиргасан юм. Харамсалтай нь зүс хувиргаад зогсоогүй агуулгыг нь өөрчилсөн юм.Монголд 70 жил оршин тогтносон Ардын засагийг устгаж хөрөнгөтний засаглал тогтоосон.Ард түмэн өөрсдийн эрх баих эрхээсээ сайн дураар татгалзаж хөрөнгөтний засаглалыг сонгосон нь ардчилал гэдэг шинэ үгэнд хууртсаных юм. Түүнээс биш ард түмэн хэн нэгэн мөнгөтэй луйварчны боол болъё гэж сонголт хийхгүй шүү дээ.
Ардчилал муу муухай гэх гээд байгаа бололтой. 90 ээд онд Ардчилалыг дэмжигч 10 хэдэн эрдэмтний тоонд орж байсан санагдана. Буруу зөвийг хэдхэн зүйлээр хэмжинэ. Эдийн засаг 10 дахин өссөн. Зүгээр эргэн тойрноо харчих. Хэдхэн хороолол байсан, хэдэн зуун хороолол бослоо. Мал 20 сая хүрэхгүй байсан . 70, 80 сая. Машин тоолохоо больё. Залуус өндөр боллоо. Цадах биш яаж турах вэ гэдэг боллоо. Боловсрол сайтай боллоо. Энэ Ардчилалын үр дүн. Одоо ёс суртахуун, ааш араншин, соёлд анхаарах болсон. Тэрэнд анхаарахгүй бол мөдхөн баян орны тоонд ороход соёлгүй байж болохгүй. Ядуу хүмүүс бий. Баян орон ч ядуустай. Мөнгө байна. Нийгмийн хамгаалалд оруулна биз. Өөр сүртэй асуудал алга. Бизнес хийлгүй тэрбум олдог улстөрчдөд анхаар мөрд шийтгэ. .
худлаа шаа цөм хятадуудын шүү миллиард таван зуун хятад чинв өөрөө өлбөрч үхэх гэж байна ард түмнийг бүү хуураа москва бээжин ороод үз
Ардчилал гэдэг үгийг халхавч болгон ашиглаж бусдыг боолчлох неоколоничлолын бодлогыг хэрэгжүүлж буй сатанист АНУ н ерөнхийлөгч асан хар обама НҮБ н индэр дээр зогсч байгаад ичгүүр сонжуургүйгээр ,Дэлхийг захирах эрхийг Ертөнцийн Эзэн бидэнд олгосон юм гэж солиорсон удаатай.Та нар бодоод үз дээ.Бид америкийн боолууд байх ёстой гэнэ. Манай ардчилагчид үүнийг зөвшөөрч байна уу.Та нар америкийн мөглөнд тийчилж байхыг ардчилал гэж итгэсээр байна уу. Фермийн амьтад дотор гахай илүү эрхтэй байвал дарангуйлал болдог гээд л цэцэрхдэг ардчилагчид дэлхийн улсууд дотор АНУ давуу эрхтэй байхыг ардчилал гэнэ гэж төсөөлж суудаг бол амьд явснаас нь эртхэн үхсэн нь дээр байх.Ардчилал гэдэг бол АНУ тэргүүтэй 7 дээрэмчин неоколоничлолын бодлогоо хэрэгжүүлэхэд ашигладаг халхавч төдий юм. АНУ д өөрт нь ардчилал байдаггүйг ерөнхийлөгч нь хүртэл хүлээн зөвшөөрчихсөн байна. Тэгэхээр одоо ардчилал гэж утопи юмыг байгаа мэт солиорч суудгаа хаана хаанаа болих хэрэгтэй.
unen
бүх хүн сиу дж орн тавын бэлэн хоол хуурамч архи сөөжү уусаар оак тусч зхэж бхйна орсын эрүүл хүнсний гастроном америк супщр маркет төр улсын мэдлийн джлгүүр байхгүй хуурамч хүнс идсээр рак туйлдаа хүрлээ миллиард таван зуунн хүнтэй хятад солонгосын бэлэн хоолыг хоёрхон сая насанд хүрсэн хүн хүн идэж рак туссаар байна америк орос гастроном улсын байгуулж өгөөчээ чадахгүй бол их хурал зайгаа тавь 220 иянгатад нэгч алга их дэлгүүр нарн туулын барааг хоёр нугалж зарж байна
Mundag umaa Chuluunjav guai. Ih naanatai tsaanatai "huurneh" aj. Dur ni hurvel Erduu ch Holigdoj ugduggui Us Tos 2-iig ch holih Erdemtei ch, Uvdistai ch mundag hun. "Deep St"-iin tuhai hurtel bich-chihjee. Uneheer Orosuudaas avsan uu? Tiim baij taarah ni ee. Manaid meddeg hun baidaggui umaa. ZA za.
Средний монгол в сущености не знает ничего... Майский, И. Современная Монголия. (Отчет Монгольской Экспедиции, снаряженной Иркутской конторой ) Прежевальский предлагал истребить всех монголов а территорию заселить русским казаками.А потом идти завоевать Китай . Для этого были осуществлённый все экспедиций генерала Прежевальского,Майского,Козлова и других русских царских и советских « исследователей»ч Сайн Бод ! Америк,Англи,Барууны орнууд Бурхан биш! Гэхдээ Атомын бомбог хаяж суйруулэн байсан Японыг дэлхийн 2-р дахь эдийн засаг санхуугийн Гурэн болгосон! Энэ бол Баримтттай зуйл, Олсголон колончлал дарлагдаж бсн Солонгос (South) ямар хогжсон Байна ? Сайн бод ! Ард нь Америк Л байгаа Ш дээ !
Яахав манай ахмад уе,эрдэмтэн сэхээтэн давхаргадаа Монголын тор засаг,нийгэм дэндуу хуйтэн хандаж байгаа нь унэн. Гэхдээ Энд Аллен Даллес,Ардчилал буруутай нь юу л бол? Манайхны л байж байгаа араншин,сувдиглал, Эрдэм мэдлэг ийн жишээлбэл :Бохийн булчин гийн доор тавьдаг болсны хар гай.
Аллен Даллес тийм уг яг хэлсэн ч юм уу ? Фальшивка-КГБ ын зохиол ч байж мэднэ. Эзлэхийн тухай гэвэл Мексиканцы и Мексика давно МЕЧТАЮТ присоединения к США. Да их не берут !
Аллег Даллес аас ч манайхаар занималдах Фигур биш л дээ. Монголын Сайхан бухнийг угуйсгэгч Молор-Эрдэнэ гээд байж бн Ш дээ! Хэн энэ солиотой шизо гарыг дэмжсэн бэ? Намбырын Энхбаяр ! Сайн бод! Сэхээтнуудыг хэн ул тоомсорлон дураараа дуршиж дургиж,дамлаж,данайцев,дарлаж,довтлож, Даварч,далбайж,дамшигласан бэ? Эргээд Еронхийлогч асан Нам Бар Ван Энхбаяр ! Сайн бод!
Даналзаж
Аллег Даллес аас ч манайхаар занималдах Фигур биш л дээ. Монголын Сайхан бухнийг угуйсгэгч Молор-Эрдэнэ гээд байж бн Ш дээ! Хэн энэ солиотой шизо гарыг дэмжсэн бэ? Намбырын Энхбаяр ! Сайн бод! Сэхээтнуудыг хэн ул тоомсорлон дураараа дуршиж дургиж,дамлаж,данайцев,дарлаж,довтлож, Даварч,далбайж,дамшигласан бэ? Эргээд Еронхийлогч асан Нам Бар Ван Энхбаяр ! Сайн бод!
Данайцев гэсэн нь Даналзаж гэж унших
Аллег Даллес аас ч манайхаар занималдах Фигур биш л дээ. Монголын Сайхан бухнийг угуйсгэгч Молор-Эрдэнэ гээд байж бн Ш дээ! Хэн энэ солиотой шизо гарыг дэмжсэн бэ? Намбырын Энхбаяр ! Сайн бод! Сэхээтнуудыг хэн ул тоомсорлон дураараа дуршиж дургиж,дамлаж,даналзаж ,дарлаж,довтлож, Даварч,далбайж,дамшигласан бэ? Эргээд Еронхийлогч асан Нам Бар Ван Энхбаяр ! Сайн бод!
Дэгээдэж,дээрэлхэж,дээрэмдэж, Дэвшуулэхгуй дарж, Дэвсэж, Давшилаж, Давсалж, Даргархаж, Дамартуулаж, Диаграммдаж, Далимдуулаж байсан бэ ? Сайн Бод !
Монголын оюуны туухийг угуйсгэгч Молотов 😁Молор -Эрдэнэ байхад Аллен Даллес болохоороо 💁 гэн гэн алдаж цаашаа л Байна зугээр👌🏻☺️
Чулуунжав абугай юу нь ХОЛ Америкаас зовлонгоо хайдаг ч юм бэ Дээ,хоорхий. Уг нь чадварлаг хашир сэхээтэн хун Бололтой. Нэгэнтээ 19-20 зуунд сул дорой буурай хогжилтэй 1 сая 500 зуухан мянган хуухэд хогшид голлосон хун амтай Бидний цоохон монголчууд болон нэгэнтээ Сур жавхлант агуу гурэн Их Монголын багаашир хэсэг Халхын 4 аймаг,Дорвод хан аймаг,Дарьгангын хязгаар нутагыг Л Монгол Улс хэмээн зарласан Хоршуудын даамай давхар бодлогыг буу тэгээсэй !
Болсон
Чулуунжав абугай юу нь ХОЛ Америкаас зовлонгоо хайдаг ч юм бэ Дээ,хоорхий. Уг нь чадварлаг хашир сэхээтэн хун Бололтой. Нэгэнтээ 19-20 зуунд сул дорой буурай хогжилтэй 1 сая 500 зуухан мянган хуухэд хогшид голлосон хун амтай Бидний цоохон монголчууд болон нэгэнтээ Сур жавхлант агуу гурэн Их Монголын багаашир хэсэг Халхын 4 аймаг,Дорвод хан аймаг,Дарьгангын хязгаар нутагыг Л Монгол Улс хэмээн зарласан Хоршуудын даамай давхар бодлогыг буу тэгээсэй !
Болсон
Бид чинь Яг Туухэн Их Монгол улс биш. Тууний жоохон хэсэг, Бурэн эрхт улс гэхэд бас л асуудалтай Ш дээ. Бяцхан Улс шуу дээ! Их том том юм бичих юм даа Чулуун жав гуай минь… Ер нь Адууныхаа хирээр исгэрэх нь дээр дээ.. Юу нь Америк юу нь Аллен Даллес … Бид л оорсдоо бух юманд буруутай. Нэн Шинэ туухэнд