УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар системээр явагдаж ирсэн. Үүнээс болоод “…УИХ-ын гишүүд нөлөөнд автаад байна”, “…Тойргийн сэтгэхүйгээс салахгүй, том төслүүдээ явуулахгүй байна”, “…Ард түмний жинхэнэ төлөөлөл УИХ-д орж чадахгүй байна” гэсэн гол агуулгаар өөрчлөлт хийсэн. Хамгийн гол нь “…Жижиг тойргууд, 76 гишүүнтэй байсаар Үндсэн хууль дахь “…УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэсэн зарчим алдагдлаа” гэсээр байгаад тогтолцоо, тоо хоёрыг өөрчилсөн. Сонгуулийн холимог тогтолцоотой, 126 гишүүнтэй болсон.
Эндээс бүрэлдсэн анхны УИХ нь энэ. Сонгуулийн дүн өөрчлөлтийн үр дүнг харуулсан. Улстөрчид нь тойрогт өрсөлдөж, жагсаалтаар нийгмийн бүхий л төлөөллүүд багтаж орж ирсэн. Үнэндээ олон нийтийн хүлээлт өндөр байлаа.
Гэвч энэ УИХ босгон дээрээ бүдэрчихлээ. Сая 2025 оны улсын төсвийг хэлэлцэхдээ л чадамжаа харуулав. Том зургаараа “…126 гишүүнтэй УИХ ёстой бүтэхгүй юм байна. Мэргэжлийн гэсэн худлаа юм байна. Нуль попуудаар дүүрсэн байна. Төсвөө ч хэлэлцэж чадахгүй. Ер нь эдний цөөхөн нь 2025 оны төсвийн төсөлтэй уншиж танилцсан юм байна” гэсэн ойлголт нийгэмд суугаад үлдчихлээ. Яагаад ийм болчихов? Ер нь бол ирэх оны төсвийг тойрсон улс төр өмнөх долоо хоногт гаарав. УИХ-ын зарим гишүүн чуулган, Байнгын хорооны хуралдаанд хэлэх байсан зүйлүүдээ гудамжинд гарч ярив. Уг нь 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслүүдийг Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Энэ хооронд үүнд ҮАГ, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаснаа УИХ-д хүргүүлээд, нийтэд мэдээлсэн. Үндсэндээ төсөв өргөн барьж, төсвийн төсөл УИХ-ын гишүүдэд очсоноос хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Шүүмжлэх хугацаа хангалттай байв.
Гэтэл хэсэг гишүүн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа гэнэт гарч ирээд төсвийн булайг дэлгэв. Улс төрийн орчинд энэ талаар олон янзын тайлбар яригдаж байна. “…Шинэ, хуучин бүтэглэлүүдийн улс төрийн эрх мэдлийн төлөөх тулаан “ гэж байна. Энэ ортой л бололтой.
Яагаад гэхээр Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд 2025 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнгөрөөгөөд 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Хятад руу айлчлахаар явжээ. Тэр нь даваа гариг аж. Сайд нарыг явахын өмнөх бямба гаригт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан байна. МАН-ын бүлгийнхэн тэр хурал дээрээ “Галтай сэдвүүдээ хийе, таван тэрбумаа тэвчье” гэж тохирсон байгаа юм. Тодруулбал, Ерөнхий сайд нь “…Галтай сэдвүүдээ хийе. Одоо хийхгүй бол дараагийн хүнд бүр илүү ачаа овоолно гэсэн үг. Тиймээс өнөөдөр ойлгогдохгүй ч хожим зөв байсан нь илрэх хуралдсан асуудлаа энэ өвөлдөө багтаж шийдье. Мөн гишүүд таван тэрбум гэж хэвшсэн. Тэрийгээ тэвчээд явчихъя.
Шинэ соёл учраас маргаантай асуудлууд гарч л байгаа байх. Гэхдээ үүнийг л хийх гэж тогтолцоог өөрчилсөн. Ингэх л гэж гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулсан” гэжээ. МАН-ын гишүүд ч “…Ок” гэцгээгээд үлджээ. Харин 4-ний даваа гаригаас 2025 улсын төсөв тойрсон улс төр хэрхэн өрнөснийг бүгд мэднэ.
Эндээс харвал, тогтолцоог томсгож, тоог нэмсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардаж хийсэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үүнээс гарах үр дүнг улс төрийн хувьд алдаж тооцсон бололтой. Намын дарга атлаа уламжлалыг эвдэж өөрөө тойрогт нэр дэвшсэн. Тэгээд нийгмийн сегментүүдийн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд гээд баахан хүнийг жагсаалтад оруулсан. Үүнд намынхан нь таатай хандахгүй л байсан. Гэтэл ингэж УИХ-д гаргасан нөхөд нь томилолтоор явангуут араас нь “хутга шааж” гарав. Нөгөөтэйгүүр, мань эр “…Ингэж бүсчилсэн том тойрогт сонгууль явуулж, 126 гишүүнтэй болсны дараа том төслүүдээ урагшлуулна” гэж итгээд итгээд хулхидуулчих шиг боллоо.
“…Нийгмийн төлөөлөл” гээд байсан гишүүд нь бүлэглэлийн төлөөлөл болоод гараад ирэв үү, яав? Ямартай ч улсын төсвийг ном журам, хууль дүрмийн дагуу хэлэлцээд баталчихаж чадахгүй хэмжээнд популист УИХ бүрджээ.
УИХ өнгөрсөн баасан гаригт 2025 оны улсын төсвийг батлахдаа дагалдуулж нэг тогтоол гаргасан. 2025 оны улсыг төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай уг тогтоолд “…Төсвийн тухай хуулийн төсөл баталсантай холбогдуулан төсвийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг харгалзан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж УИХ-д танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны арванхоёрдугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Засгийн газарт даалгах” талаар тусгажээ.
Шууд утгаараа, УИХ хууль зөрчсөн тогтоол баталчихлаа. Учир нь энэ төсвийн хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. Гэтэл хэрэгжиж эхлээгүй төсвийг тодотгох тогтоол баталчихаж байна. УИХ-ыг ингэж бүдэрч будилж байх зуурт эрх мэдэл нь Үндсэн хуулийн Цэцэд аажмаар шилжсээр л байна.
Өнгөрсөн зун сонгуулийн зааг дээр УИХ-ын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, ШЕЗ-ийн гишүүн зэрэг тодорхой албан тушаалтнуудын томилгоог УИХ “сонсох” эрхгүй болгож шийдсэн. Сая, өнгөрсөн баасан гаригт УИХ төсвөө батлах гээд мунгинаж суух зуурт “…Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн байна” гээд хүчингүй болгож, УИХ-ын 2020 оны 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна. Чухамдаа энэ мэтээс болоод л олон нийт “…УИХ хүнээ нэмсэн ч хүчээ алдлаа” гэцгээгээд байх шиг байна. Угтаа энэ ихээхэн тааруу бөгөөд хортой дүгнэлт байгаа юм. Өндөр хүлээлтдээ легитим ч авч амжилгүй өмнөх 76-гийн хүрснээс доошилж эхлэв. Товчхондоо, “76”-аас дордсон “126” л гэцгээж байна. “…Сахил хүртээд шал дордов” гэдэг л яг одоо энэ УИХ-ын гишүүдэд яг таарахаар болчихов.
Гэхдээ УИХ энэ төсвийн хэлэлцүүлгээс болж нэр хүнд нь түр унав уу, эсвэл бүр ойчив уу.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл19
Улсынхаа төсвийг хэлэлцэж, батлах чухал ажлыг хаяад хар хятад руу бадар барин салгалж одох ийм тэнэг мулгуу засгийн газрын тэргүүн Монголын түүхэнд байгаагүй. Улсаа худалдсан өмхий урвагч нар тэнгэрийн цээрлэл амсана даа.
УИХуралаас баталсан 2025 оны төсөв хэт өндөр төсөв болсон УИХ-ын гишүүд нэмэгдсэнээр үйл ажиллагаа суларсан гишүүд хуралдаа суудаггүй ажил тасалдаг гишүүд тойрогтоо ирж ажиллаж сонгогчдоос санал хүсэлт авахгүй бна.
Зарим хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид хэн нэгний захиалга болон мөнгөөр төр засгийн нэр хүндийг аль болохоор гутаахыг оролдож байдаг нь нууц биш.
126 г тэжээх гэж зовжииноо
Хамгийн гол нь Оюун эрдэнэд өөрт нь байгаа. Тэр бол мэдлэг чадварын асуудал. өнөөг хүртэл заль, хор найруулах замаар удирдаж ирсэн боловч мэдлэгт гүйцэгдэж ирж байна
МАН ын жагсаалтаар орж ирсэн хүмүүс бол Данхын хүмүүс юм ! Данхад насан туршийн өртэй хүмүүс юм ! Данх өөрөө Хүүкид насан туршийн өртэй юм ! Хүүк нь Сү Батболдод насан туршийн өртэй юм ! Сү Батболд нь хэнд өртэй юм бол !!
Улса тонодог 76 шунал байснаа, бүр илүү өлөн 126 болоод ороод ирэхээр яалтай. Эртхэн тарж хуулиа өөрчлөн 76 бус 30 гишүүнтэй ажиллавал МУ-д өлзийтэй.3 сая хүнтэй мнголд 30 яг таарна.
Энэ хүний цэцэн тэнэгийн тухай хэлсэнгүй. Харин тэнэг хүн тэг дундуур нь гэсэн нэг сайн үг байдаг. Үнэнийг л яг оноод хэлчихсэн байна даа. 108 гишүүнтэй УИХ-тай, 33 гишүүнтэй УБХ-тай байхад л цэгцрээд явчихна. Төсвийг бага хурал хэлэлцэж дэмжээд УИХ-д оруулна. УИХ жилд 2-3 удаа л чуулна. Депутатууд нь орон тооны бус байна.
Дандаа дарангуйлалын аргаар төрөө удирдаж ирсэн намын хувьд олон ургалч үзэл бодолтой залуусын төлөөлөл орсон нь хэцүү л байгаа байх. Өмнө нь мөнгөөр аргалчихдаг байсан бол одоо нэрсийн жагсаалтаар орсон олон залуус. Тэднийг яах вэ. Орон шорон албан тушаал, өмнөх базаахгүй түүхүүдээр нь дарамтлах гэсэн боловч нөгөөдүүл нь тоодоггүй. Харилцан буулт хийхээс өөр аргагүй. Намын даргын кармааны залуусын хүчээр л нэг юм УИХ-тайгаа үлдлээ.
Bur shalnii alchuur bolson. UIH ZG tarah heregtee
Bur shalnii alchuur bolson. UIH ZG tarah heregtee
Үндсэн хуулиа сайн судал. Сургаар хамаагүй ингэж сэтгэл хөөрлөөр хандаж болдоггүй юм шд. Иргэний дайн юм уу, цэргийн эргэлт болдог дэлхийн маш олон таагүй түүхүүд байгаа шүү.
Bur shalnii alchuur bolson. UIH ZG tarah heregtee
Bur shalnii alchuur bolson. UIH ZG tarah heregtee
Ерөөсөө анхнаасаа Сангийн яам бодитой,үр ашигтай төлөвлөлт хийж чадаагүйтэй холбоотой хэт явцуу бүлгийн,нөлөө бүхий хүмүүсийн лоббинд автчихсан юм шиг төсөв оруулж ирсэн,тэр яригдаад байгаа гадаад,дотоод томиололт,тавилга эд хогшлийн зардал,сумын төвүүдийн мэдээллийн төв,хурал,зөвлөгөөн,семинар сургалт,албан тушаалтнуудын түлш,шатахууны зардал,кино үзүүлэх гм тэвчиж болох баахан урсгал зардал тавьсан хэнч хүний дургүй хүргэмээр төсөв оруулсантай холбоотой гэж эдийн засагч хүний хувиар харж байна.Хэт өндөр орлого орохоор төсөвлөөд түүнийгээ барж, ядсан гэмээр үрж,зарах гэсэн агуулгатай гэмээр,тэгээд ч Гишүүдийнхээ хэлж байгааг үл хэрэгсээд батлаж байгаа нь их л буруу үр дагавар авч ирэхэд хүргэж байгааг тодотглоороо засчихаасай гэж хүсмээр байх юм.
ЕСайдын мэдлэг,боловсрол,ялангуяа эдийн засгийн мэдлэг дутагдалтай байгааг харуулахын дээр аливаа зүйлийг аргалах арга барилаар ажиллаад байгаатай холбоотойч байх,эдийн засгийн суурь ойлголт хэмнэлт гэдгийг умартаад орлого,зардлаа нэмээд хэрэгтэй хэрэггүй бүтэц бий болгоод нэмээд улам л данхайлгаад төсөвтөө даахааргүй ачаа үүрүүлээд байдаг,нөгөөдүүл нь дуугүй суугаад байдаг нь хачирхалтай,ялангуяа Жавхлан яагаад улс орныхоо эдиййн засгийг эрүүлжүүлэхийн тулд ингэж ажилламаар байна гэж дуугарч ярьж,ажилладаггүй юм болоо бас л мэдлэг нь зөвхөн банкирийн явцуу хүрээнээсээ хальж чадахгүй байгаатай холбоотой юм уу гэмээр.,
ЕСайдын мэдлэг,боловсрол,ялангуяа эдийн засгийн мэдлэг дутагдалтай байгааг харуулахын дээр аливаа зүйлийг аргалах арга барилаар ажиллаад байгаатай холбоотойч байх,эдийн засгийн суурь ойлголт хэмнэлт гэдгийг умартаад орлого,зардлаа нэмээд хэрэгтэй хэрэггүй бүтэц бий болгоод нэмээд улам л данхайлгаад төсөвтөө даахааргүй ачаа үүрүүлээд байдаг,нөгөөдүүл нь дуугүй суугаад байдаг нь хачирхалтай,ялангуяа Жавхлан яагаад улс орныхоо эдиййн засгийг эрүүлжүүлэхийн тулд ингэж ажилламаар байна гэж дуугарч ярьж,ажилладаггүй юм болоо бас л мэдлэг нь зөвхөн банкирийн явцуу хүрээнээсээ хальж чадахгүй байгаатай холбоотой юм уу гэмээр.,
Сахил аваад шал дордов гэгчээр их хурлбн гишүүдийн тоо нэмэгдсэнээр хууль дүрэмээ . Саын мэдэхгүй боловсрол муутай хэл амтай буруу зүйлд уруу татагч олон хүн гарч хуралдаа суудаг гишүүдийн тоо цөөрчээ .ёстой л Цэнгүүн гэгч эмэгтэйн хэлдгээр мөнгөтэй болох гэж их хуралд оржээ арай дэндэнээ энэ улс орноо уруудан доройтоход сэтгэл санаа нь зовдоггүй засгийн газар сангийн яамны удирдлага хариуцлага хүлээн ажлаа өгч бодит амьдрал ойр идэж уух сонирхол багатай хүмүүсийг дэвшүүлэн гаргаж төсвийн захиран зарцуулалтад маш сайн хяналт тавимаар байнаа
Зайл