Өнгөрсөн Баасан гарагт буюу 11-р сарын 8-нд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсан.
Энэ үеэр УИХ-ын дарга Х-ын дарга Д.Амарбаясгалан: " УИХ-ын гишүүдээс төсвийн урсгал зардлыг танах ёстой гэсэн байр суурь гарч байгаа учраас УИХ болон Төсвийн байнгын хорооны зүгээс тогтоолын төслийг санаачилж, өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж батлаад төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг дээр хэлэлцүүлэгдэнэ.Уг тогтоолын төслөөр 2025 оны төсөвтэй Монгол Улсын мөнгөний бодлого уялдаж байгаа эсэх, уг төсөвт УИХ-ын гишүүдийн шаардаж байгаачлан урсгал зардлыг бууруулах нөхцөл байдал байгаа учраас Төсвийн тодотголыг энэ ондоо багтаж хийх тогтоолыг Төсвийн байнгын хороо баталж байгаа.
Төсөв эцэслэн батлагдсаны дараа УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гараад Засгийн Газраас төсвийн тодотголтой холбоотой асуудлаар хамтарч ажиллана. УИХ-ын ажлын хэсэгтэй аудитын байгууллага болон төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтарч ажиллана.
Засгийн Газар, Сангийн яам батлагдсан төсөв дээр үнэлэлт өгч тодотгол хийх үндсэн шаардлагуудаа тодорхой болгож, энэ ондоо багтан, төсвийн тодотголыг өргөн барих зохицуулалт руу орсон." гэсэн юм.
Өөрөөр хэлбэл УИХ улсын төсвөө муу нь муу, гэхдээ тодотгол хийчихье гэсэн тайлбартайгаар баталсан гэсэн үг.
32 жилийн түүхэнд ийм дампуу үйлдэл гарч байгаагүй аж.
Түүнчлэн бүхэл бүтэн Монгол Улсын 2025 оны төсвийг батлах гэж байхад УИХ-ын санал хураах төхөөрөмж ажиллуулаагүй тул гараар санал хурааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан харцаараа бүртгэсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатарын үед D-Parliament-аас эхлээд олон цахим шилжилт хийсэн бол энэ парламент санал хураах төхөөрөмжөө ч ажиллуулж чадахгүй болсон байна. Ер нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль зөрчин, УИХ-ыг буруу удирдаж, тэр бүү зарим тохиолдолд огт байхгүй хуулийн зүйл, заалтыг санаанаасаа зохион уншиж байгаа тухай УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Энхбаяр нар өгүүлэх болсон. Иймээс ч албаар санал хураах төхөөрөмж ажиллахгүй байна гэж шалтаглан, гараар санал хураалгасан байж болохыг үгүйсгэх аргагүй.
Аль ч тохиолдолд чадавхий хувьд УИХ түүхэнд байгаагүйгээр "ёроолдоо тулж байна."
Н.Отгон
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл17
Амарбаясгалангаас их юм шалтгаалж байгаа
Маш муу
Энэ бол архитны шинж тэмдэг толгой нь хэт томроод данхар толгойгоо хүзүү хөл хоёр нь даахгүй шургаж унаад байдаг болоогүй ээ цаашлаад сэтгэн бодохоо болиод тэнэгрэнэ
Хажуудаа нүдтэй юм шиг Амарбаясгалан хурлыг буруу удирдаад байгаа юмуу
Тер, засаг 2-оо салгаж чадахгуй бол Монгол улс сенехийн цондон.
Яах гэж 126 гишүүнтэы болсон юм. 35 гишүүн байхаар болох байсан.Одоо хөгөө их таринаа.
Нэг л ЗЭВҮҮН шүү , юу л болдог бол ...
126 гаа талын хасах хууль гаргаад дахиад нэг сонгууль хийвэл яасий
Монгол улс хэзээ Парламентийн ордонтой болох вэ? горимын гадуур шууд барих хэрэгтэй болжээ.
Хэл амаараа л Их хурлаа явуулаад байх шиггишүүдийн санал авч үзэхгүй өөрийнхөөрөө тайлбарлаад азраглах маягтай,гишүүд нь жигд оролцохгүй,үйл ажиллагаа нь нэг л сулбагар л харагдах юм.
Хөөрхийс дөө. Төхөөрмж нь цавчааных байх даа.
Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!
УИХ олуулаа болсон биш асуудлуудад их л хайрамжгүй хандаж байгаа нь харагддаг. Энэ бүхнийгээ гадаад дотоодод алба ажлаар явсан, өвчтэй... гм шалтгаантай... Ард түмний элч төлөөлөгч гэдгээ умартаж хуралдаа анхаардаггүй, үгүй бол хэрүүл нтр гээд үр ашиггүй хайран цагмйг барж байх юм. З сая хүн амтай байхад л 76 гишүүн бсан. Хуучнаасаа нэг их өөрчлөгдсөн юм алга. Шилэгдсэн 50-60 гишүүнтэй байхад л хангалттай. Хайран төсөв зардал...Ядаж ажиллагаатай үйлдвэр барьсан бол ажилгүйдлийн нэгээхэн хэсгийг амьдралтай золгуулахсан, үгүй бол хүүхэд, настны төлөө зориулсан ч болоосой.
Олон нүүртэй Ийм эргүү малнуудад саналаа өгч малуулсан бидний хохь ш дээ.126-г эгуулэн татуулж 76- аар ахиж УИХ бгуулая.
GOV ALTAIN CHONON TSARAIT AVILGACHIN NUHUR MUU TULGUN KOMMUNIST IIM ADGIIN AMITANAAR UH HURLAA DARGAUULSAN MONGOLCHUUDIIN HOHI N
Төхөөрөмж ажиллахгүй бн гэдэг нь шал худал шүү дээ. Амарбаясгалангийн ХАРЦААР санал хурааж "БАТЛАВ". Түүний харцнаас айсан МАН-ын гишүүд ХАР ДАНСАНД ОРЧИЖ МАГАДГҮЙ ГЭЖ гараа өргөлөө шүү дээ!!!???
Бүгдийг нь тараагаад хогын цэг рүү аччих ! Хэзээ ч бидэнд, МОНГОЛД хэрэгцээгүй ХҮН ХОГНУУД ???!