“Хааны ордонд сонссон бүхэн чиний дотор бөглөөтэй үлдвэл зохино” гэж Эртний Грекийн ёгт үлгэрийн зохиолч, философич Эзоп хэлжээ. Энийг дагавал чихээ бөглөөд амаа хамхиад дуугай л сууж баймаар. Гэвч болдоггүй ээ. Бөглөөтэй үлдээж болохгүй нь. Хэлэхээс аргагүй хоёр том шалтаг байна.
Нэгдүгээрт: Ордон ойрд хэрүүл уруул дуулиан шуугиан хөл хөдөлгөөн ихтэй байна. Ноцтой гэхээр олон олон огцом явдал боллоо. Одоо ч үргэлжилсээр.
Хоёрдугаарт: Элэг нэгтнүүд минь хэн нэгний хаа нэгтээгээс шидсэн чулууг хамхуул мэт даган хуйларчих юм. Салхи хаанаас үлээгээд байгааг биш, салхинд юу хийсээд байгааг л харах юм. Бид шинж тэмдгийг бус уг гарвалыг нь анзаардаг хэрсүү ард түмэн болох хараахан болоогүй нь бололтой. Энэ хоёр шалтгийн улмаас Ордон хавиар ойрд болсон явдлуудыг жаал жуулхан ч болов ойлгуулахыг оролдъё. Олон талын ашиг сонирхол оролцсон. Эвлэх аргагүй хүмүүс, үйл явдлууд энд нэгдсэн. Улс төрд учир утгагүй юм гэж байдаггүй. УИХ-аар 2025 оны төсвийг, Нийслэлийн шүүхээр сэтгүүлч Өнөрөөгийн хэргийг хэлэлцэх хоёр давхцав. Өнгөн талаасаа огт хамааралгүй хоёр сэдэв. Тэгтэл нэг талаас нэгээр нь шуугиулж нөгөөг нь сарниулах арга хэмжээг зохион байгуулав.
Сэтгүүлч Өнөрөөгийн асуудал дээр сэтгүүлчид нэгдэж олон нийт анхаарвал аюул болно. Дэлхийн шившиг болно. Арай гэж тал засаж намдаасан НҮБ-ын муухай зан хөдөлнө. Ер нь энэ сэтгүүлчийн асуудал бол улс төр. Яагаад шүүх дээр бүх дуулиант хэрэг гацаад ганцхан сэтгүүлч Өнөрөөгийн хэрэг маш шуурхай яваад байна вэ.
Авлигын бүх том хэрэг шүүх дээр дарагдсан. Хуулийн хувьд шийдвэрлэх боломжгүй гэдэг тайлбартай. Гэтэл Өнөрөө дээр боломжтой болдог. Бусдыг нь бариад байна. Тэгэхээр шүүх байхгүй. Дарга бол шүүх. Ийм дүгнэлт гарна. Сэтгүүлч Өнөрөө нэгэн бүлэг найзуудын эвгүй сүлжээний үзүүрээс атгаад авчихсан байдаг. Төмөр зам, төрийн өмчүүд, ашигт малтмал, Эрдэнэтийн сүлжээ, БХЯ-ны мод тарих нэртэй нууц гэрээ рүү орчихжээ. Ингээд гаргаж тавихаар төлөвлөж, энэ ажиллагаагаа эхлүүлсэн өдрөө “Төрийн нууц задруулсан” үндэслэлээр баригдсан. Тэр үед нь Энхбаяртай ч муудалцуулж харагдуулахыг чадварлаг хийсэн. Баривчилгаа нүүрсний сонсголтой давхацсан. Дарга шүүгч нар руу утасддаг. Одоо ч утасдсаар байна. Ингэж хууль биш хувь хүн засаглаж байгаагаа улайран нотолсоор байна.
Одоо сэтгүүлч Өнөрөөд хоёр гарц байна. Нэг бол өршөөл гуйх. Тэгээд бүх насаараа дуугүй явах. Эсхүл тэр “Би найзуудынх нь ийм схемийг илчилсэн. Намайг тэр, тэр, тэр гэдэг хүмүүсээр дуудуулж уулзсан. Өрөөнд нь орж уулзсан. Энэ асуудлыг ярьж болохгүй шүү дээ.
Тэгвэл чамайг хийнэ шүү гэсэн. Хоригдож байхад энэ асуудлаар оролдохгүй бол түр гаргая даа гээд баярын өдөр гаргасан” гэдгээ яриад тэмцэх. Аль замаар явах нь Өнөрөөгийн шийдэх асуудал. Ард нь ийм л шалтгаан байгаа. Үүнийг улс төрийн хүрээнийхэн, мэдээлэлтэй хүмүүс мэдэхийн дээдээр мэднэ. Тиймээс даргыг тэр шүүх хурлыг сарниулах тактик хэрэгжүүлэхэд нөгөө талаас бас нэг сонирхол нэгдсэн. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Төсвийн хэлэлцүүлэг хоёр дахь шат руугаа орчихсон буцаж задрах хийгээд өөрчлөгдөх боломж нь хаагдсан үе. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ айлчлал гээд хамаг том сайдаа дагуулаад төсвөө хаяад явчихсан. Тэр үеэр УИХ-ын гишүүн голдуу нам намын гишүүн хүмүүс уулзаж хуралджээ. Хэн хэн гарч ирж төсөв ярьсан бэ гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Баялгийн санд 34 хувиа хандивлах болчихоод байгаа хоёр том компани, Оюу толгойн авлига нь дахин сөхөгдсөн сайд асан, бас цагийн сайханд Монголын эзэн гэгдэж явсан, нам дамнасан том фракцын тэргүүн зэрэг хүмүүсийн төлөөллүүд байв.
Тэд хурлаараа “Акци хийе. Ерөнхийлөгчөөр хориг тавиулъя. Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ хоёр хагарах гээд байгаа. Наад хоёр чинь нэг нь сунгагдах гээд нөгөө нь үгүй гээд байгаа.
Энхтүвшин Танхимаа Баатарсайханд өгч болохгүй. Баатарсайханыг Ерөнхий сайд дэмжээд байна. Уур амьсгалыг өөрчилье” гэж ярьж. Ер нь Хэнтийн ах дүү хоёр хэрэлдээд байна гэдэг Ордны бор шувуу нисээд удаж байгаа. Энэ сайхан өгөөш. Тэд энийгээ хэрэгжүүлэхээр зарим том намын генсек рүү ч ярьж тэр нь дэмжихээ хэлсэн байна. Сайд асан нь Монголын бас нэг монополь компанийн захирлын эгч УИХ-ын гишүүнийг дуудаж уулзжээ. Дэмжлэг хүссэн байна. Эгч гишүүн гараад дүүдээ ярьсанд “За эгч минь их л сайн бодоорой доо. Наадуул чинь тэгж байгаад нийлчихдэг юм шүү” гэжээ. Тэгээд төсвийн булхайг ухав. Урьд жилүүдийн төсвүүдийг энэ жилийнх шиг ухсан блл ийм дэл сул зардал байсаар л ирсэн. Байдаг зардлууд гэсэн үг. Гэхдээ артай сайд нар нь аймаар дүнтэй зардал тусгасан нь тохиолдол цөөнгүй байна. Энэ нь төсвийг шүүх барьц болсон хэрэг. Ийм найруулгатай үйл ажиллагаанууд явагдаж эрх ашгуудын хоршсон хөдөлгөөн ажилласан гэсэн үг. Үр дүнд нь парламент хауст орж Ерөнхийлөгчийн засаглал зөв юм байна гэдэг нотлолгоо руу гулслаа. Ерөнхийлөгчийн дараагийн бүрэн эрхээ сунгаж Монголд авторитар дэглэм тогтоох суурь тавигдаж байна. Ийм арчаагүй парламенттай байхаар тэр нь ч дээр байж болох юм. Тунгаацгаана биз.
Ажиглагч А.Батболд
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл39
Битүү шаачихсан юм уу , Батболд оо - наад дотор чинь үнэхээр тамга юм уу , ноён дагавартай байгаа юм уу ... Байхгүй бол Өнөрөө шиг ээ ШАТДАГ юм ш дээ ...
Күүк юу ч хийж мэдэх этгээд шүү!!! Үр хүүхэд, ач гуч нарынхаа ирээдүйн төлөө сонор сэрэмжтэй байцгаая, монголчууд аа!!!
параламент засаглал-гэдэг чинь ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ засаглал, америк шиг байя.
энэ нэг мангар орк хүүхнийг томруулахаа болиоч ээ монголын сэтгүүл зүй мөнхбаясгалангийн шантааж зүйгээс ч илүү шантааж болгож олон хүүхнүүд бөгсөө хаялаад уруулаа будаад гардаг болгосон хүн шүү дээ сэтгүүлч гэж нэрлэх хн ч биш
Донгосоорой чамд ерөнхийлөгч хэрэгтэйн бгааз Монгол парламенттайгаа бна шүү дурак аа
Парламентэд хэзээний хулгайч луйварчид л чуулдаг газар
Ерөнхийлөгчийн сонгуулийг анх маш урт 6 жилээр сунгаад, дахиж улиран, сонгогдохгүй гэж хуульчилсан биз дээ....
Удахгүй цэц дээр хэлэлцээд дахин сонгогдох эрх нээгдэнэ.
Ерөнхийлөгчийн засаг парангуйлал тогтоодог гэж хаанаас чмар шулам шивнэчихэв. Одоо больёо.
Өөрөө хуцаарай
Ерөнхийлөгчийн засаг парангуйлал тогтоодог гэж хаанаас чмар шулам шивнэчихэв. Одоо больёо.
Ерөнхийлөгчийн засаг парангуйлал тогтоодог гэж хаанаас чмар шулам шивнэчихэв. Одоо больёо.
Өнөрөөг суллачихвал сэтгүүлч нар айхаа болино ! Сэтгүүлч нар монголын дөрөвдэхь засаглал болчихно гээд Өнөрөөг тавихгүй ! Ганц сайн айлгачих ганц боломж гарч ирж байхад юу гэж тавих вэ дэ ! Одоо Өнөрөөд авсан ялаа эдлэх ганцхан зам үлдсэн !
Өнөрөөг нээх шударга үнэн болгочих гээд ядчихын дунд нь орчихсон нүүрс тээврийн компанитай хэдэн тб-н хөрөнгө богино хугацаанд олсон зүгээр л нэг луйварчин шантаажчин ш дээ
Тэнэг толгойтын хүссэнээр болохгүй, баярласны хэрэггүй. Чамд хийх ажил, сэтгэл зовох юм байдаггүй бололтой.
Тэнэг толгойтын хүссэнээр болохгүй, баярласны хэрэггүй. Чамд хийх ажил, сэтгэл зовох юм байдаггүй бололтой.
Хулгайч дээрэмчдийг өмгөөлөн хамгаалагч Хүй Сюи Жан бушуухан зайлж далдрах болтугай.
Хүй Сюй Жан сандлаасаа буувал урьдын өөрийнх нь хийсэн нүүрсний хулгай дээрэм нь шалгагдах гээд маш их сандарч байгаа.
Хөөрхий муу нохойчин Энхбаяр өөрийн мэдэлгүй бууны нохой л болчихсын бна шд.
Одоогынх шиг муу Еөктэй үед Ерөнхийлөгчийн засаглалтай болоё гдг яриа ор тас гарахаа байсан л даа. Женко бхад энэ яриа их хэмжээгээр гарч байсаан. Болоогүй нь ч болж.
Күүк юу ч хийж мэдэх этгээд шүү!!! Үр хүүхэд, ач гуч нарынхаа ирээдүйн төлөө сонор сэрэмжтэй байцгаая, монголчууд аа!!!
Ер нь бол Хэнтийн 2 тун ч муу засаглал хийж бна. Монгол авлига луйврын эзэнт улс болсон нь факт. Өнөрөө Хаантай тэрсэлдэж, Хааны хоол хэрхэн ямар замаар бий болоод байгааг эрэн сурвалжилснаас үүдэн хонгоо уруулж байгааг улстөрийн хүрээнийхэн мэдэж бна. Ер нь Хэнтийн 2 ирээдүйгүй болсон нь үнэн.
...Тэр үеэр УИХ-ын гишүүн голдуу нам намын гишүүн хүмүүс уулзаж хуралджээ. Хэн хэн гарч ирж төсөв ярьсан бэ гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Баялгийн санд 34 хувиа хандивлах болчихоод байгаа хоёр том компани, Оюу толгойн авлига нь дахин сөхөгдсөн сайд асан, бас цагийн сайханд Монголын эзэн гэгдэж явсан, нам дамнасан том фракцын тэргүүн зэрэг хүмүүсийн төлөөллүүд байв... ...Энхтүвшин Танхимаа Баатарсайханд өгч болохгүй. Баатарсайханыг Ерөнхий сайд дэмжээд байна. Уур амьсгалыг өөрчилье” гэж ярьж....Энэ хэсэг бол яг зөв дүгнэлт байна. Д.Энхтүвшин бол MCS-ийн Оджаргалын угаадсыг долоож өдий зэрэгт хүрсэн тэжээвэр. Нөгөө Г.Тэмүүлэн нь МАК-ийн Номтойбаярын үй зайгүй найз нь шүү дээ. Монголын толгой компаниуд 34 хувиа төрд хураалгахгүй, 14 мега төслөөс нэгийг ч авч чадахгүй болсон учраас асар ихээр уурлаж, засаг төр унагах акц сэдээд эхэлсэн байх нь ээ
Хүмүүс ерөнхийдөө Оюун-Эрдэнэ нь дээр элдэв муу арга заль гаргадаггүй гэж үздэг юм байна лээ
Хүүк лүд ч цагдаа, шүүхээ юунд ашиглаад бгаа лүд вэ ? Харин сэжиг хүрчихлээ !!!
Buh tom 2 tuseluud zogsson.Gants hortoi .munge hiideg tulsh n yvj bn.ES n zogsooj chadahgui.ES dad chadah ajil bhgui.tugssen surguuli ch bhgui.Tomilj bga nuhed n dan meregjiliin bus.mungeer garsan .Noming l harda.Soel urlagiin ymar bolovsroltoi bilee.HAAn buh sang Etseg Chinbat n avaad ergej tuleegui.Tereljid unetei buudaltai bolson.TZiin Batdel.Puntsag mun l ESiin taviuluud.Eer hen ch holbogdoogui.ATG tsaash shalgah sonirholgui bsan.TZdad egch bga Norm.H.Hliin huvtsas gj zugeer munge ugaasan .Hunii eruul auylgui bdl hangajgui.Herlen gj zugeer shavar barimal.ESn ajlaa.tomilson nuhedteigee ajillaj duugarch chadahgui.Zsilbal boloo.
Ерөнхийлөгчийн засаглал зөв
параламент засаглал-гэдэг чинь ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ засаглал
There were too many Fraud, kiddo. Plus, the worst yet to come. Should be then the sharpest Ears n Eyes around, No matter what, to prevent from repeatable fraud n stealing money under "beautiful names".
парламент засаглал-гэдэг чинь ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ засаглал
Ер нь бол болж буй улс төрийг яг л хэлжээ одоо хэн нь дийлэхийг харах л үлдэв?
Өнөрцэцэг мэтийн хүмүүсийг тахин шүтдэг болчихсон юм уу ккк. Өөр хийх юм байхгүй л хүмүүс байдаг юм байх даа
сунгах юм бол байхгүй шүү. бараг наана нь явуулмаар бна
сунгах юм бол байхгүй шүү. бараг наана нь явуулмаар бна
HENTIIN TENEGUUUD KK BAS INEESEN BHAAA KK
Бүгд заваан ой гутам амьтад. Бичиж байгаа нь ч бичүүлж байгаанууд ч тэр. Бөөлжис цутгачихлаа.
Hagralduulah gej bur uneneesee alaltschih umaa. Hussen dur zorgoor chin Hagrahgui Huvaagdahgui, harin ch ulam ulam niagtraad negdeed baival yaana ? Amia horlooroi doo. Sayiin orj irsen Tusuv Ouyk-iin oruulj irsen Tusuv (Budget) bish gej E.Bolorma gishuun hellee. Bas l Ouykiig yaaran yaaran buruutgav.Ouyk-d tohohiin argagui Deeremiin Tusuv bn lee. Don't misunderestimate Humanoids like Javhlan Davaasuren n Amarbaysglan n link their dark deeds with Ouyk. Hold immediately law Trials. But not Fakest Fake, Phoniest Phony, Proxiest Proxy TRIALS for economic killers of Mongolia.
E.Bolormaa gishuun, "express Mungu Bosgogch Sanhuuch" Manduul darga, young Cyber Godfather Anar gishuun, temtsegch Batnairmdal, jagsaaltiin 1-rt bichigdsen Zaluu zeregt itgej baigaa shuu. AN-iin Bayarmaa Jargalan nar shudraga duugarch, CounterOffensive-iig sain surun zogsch buid talarhaj bn. Bur tusgaigaas TUSGAI Talarhalaa Temuulen Enhtuvshin Lhagvajav Nomtoi nartaa hurgej bn. Bowing to All of You with my Hat in the Right Hand. Congrats to you. You have at least succeeded to break the dark culture of the RULE of Vicious Budget Approval which is considered to be dangerous to our National Security
Хүмүүс гадуур ерөнхийдөө Оюун-Эрдэнэд нь ам сайтай байдаг нь ажиглагддаг