НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /Forbes/. Дэлхий даяар хамгийн их эрэлттэйд тооцогддог цахим валют болох биткоины ханш 80 мянган ам.доллароос давсан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. "Binance" криптовалютын биржийн 11 дүгээр сарын 10-ны ням гаргийн арилжааны явцад уг цахим валютын ханш 80 921 ам.долларт хүрчээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялж, мөн криптовалютуудын хэрэглээг дэмждэг хууль тогтоогчид Конгресст сонгогдсонтой холбоотойгоор биткоины ханш ийнхүү өсөж байна гэж шинжээчид үзэж байна.
Энэ сарын 5-нд болсон сонгуулиар Бүгд найрамдах намынхан Сенатад олонхын суудал авсан билээ. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трамп АНУ-ыг “биткоины их гүрэн” болгон хувиргаж, засгийн газар токенуудаа хадгалах “биткоины үндэсний стратегийн нөөц”-ийг бий болгоно гэж амласан юм. "Хэрэв криптовалют ирээдүйг тодорхойлох гэж байгаа бол би энэ валютыг АНУ-д олборлоосой гэж хүсэж байна" гэж Д.Трамп долоодугаар сард ярьж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл3
Монголчууд койнд хөрөнгө оруулсан мөнгөө хэзээ ч эргэж олж авч чадахгүй. Монголын койн бол америкийн койнтой ямар ч албан ёсны холбоо байхгүй.
элон нь үнэтэй машина авахуулах гэж түр зуур дэмжэх болсон болохоос биш хөөс шдээ
хөрөнгийн бирж дээр гол хувьцаануудын үнэ өсөж нтр. сонгуулийн сурталчилгаа.