Хөгжил хаанаас эхлэх вэ?!
Өнөөдөр манайд хамгийн их хэрэглэгддэг үг “хөгжил” гэх үг болсон ч нөгөө хөгжил гэгчээ 30 гаруй жил олохгүй хөөцөлдөж байх шиг.
Чухамдаа хөгжлийг хаанаас эхлэхээ, юунд хөрөнгөө зарцуулахаа, бодлого, анхаарлаа хааш нь чиглүүлэх ёстойгоо ч мэдэхгүй, тус тусын эрх ашгийг л өмнөө тавьж, өөр өөр юм ярьж ирлээ. Төргүй улсын гамшиг энэ. Гэвч одоо энэ талаар бодохгүй, дуугүй суух аргагүй нь.
1. Хөгжил хүнийхээ амьдрал руу эхлээд чиглэх ёстой юу, хөрөнгө зардлыг барах хот байгуулалт руу чиглэх ёстой юу?
2. Хүн бүрийг зүгээр суулгаад ноогдол ашиг, халамжийг өсгөх нь хөгжил үү, хүн бүрийг мэргэжил чадвартай, эрхэлдэг ажил албатай, болгох нь хөгжил үү?
3. Улс орондоо хэрэгтэй бүхнийг өөрсдөө хийж бүтээх нь хөгжил юм уу? эсвэл гадны хөрөнгөөр, харийн иргэдээр хийлгээд, иргэд нь юу хийх, яаж амьдрахаа мэдэхгүй “хумигдан” сууцгаах нь хөгжил юм уу?
4. Гудамж талбайгаа нэлд нь камержуулж, хогийн савуудыг ч “ухаалаг” болгох нь хөгжил үү? эсвэл иргэд нь ухамсартай, бие биенээ хүндэлж, хайрлаж, итгэдэг, хэрэг зөрчилгүй нийгмийг бий болгох нь хөгжил юм уу?
5. Хэрэглээг дагасан эд мөнгөний төлөөх өрсөлдөөн, бусдаас илүү гарах, бусдыг мөлжих шуналд нийгэм хөтлүүлж байгаа нь хөгжил юм уу, цомхон хямгатай хэрэглээг эрхэмлэх оюуны соёлд нийтээр суралцах нь хөгжил юм уу?
6. Ер нь заавал гаднаас зээл авч өрөнд орж, барьцаалагдах нь хөгжил юм уу?
Өнөөгийн манай Засгийн газрын хийнэ, бүтээнэ, байгуулна гэх элдэв “мега” төсөл ярьсан ойворгон ярианаас ийм л асуултууд, ийм л эрэгцүүлэл эрхгүй төрнө.
Хэний төлөө, юунд зориулагдаад байгаа хөгжлийн бодлого төлөвлөгөө вэ?!
2024 оны 10 сарын 26-ны ням гарагт болсон “Бүсчилсэн хөгжлийн Үндэсний чуулган”-ны Хотын хөгжлийн талаархи салбар хэлэлцүүлэгт оролцсон, албан тушаалтан залуусын хэлж ярьж байгаагаар бол нийслэлээ 14 бие даасан хот болгон өргөтгөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаа аль хэзээний хэрэгжих шатандаа орчихсон, асар их зардал хөрөнгө шаардах нөгөө Богд уулыг нүхлэн тунель гаргах, дүүжин тээвэр, зам гүүр, эрчим хүчний станцууд, орон сууцны олон давхар шинэ барилгууд гээд ... зэрэг зэрэг л эхлэх гэнэ. Харин тэр хотуудад нь иргэд очиж суурьшаад ямар ажил хөдөлмөр эрхэлж, хэрхэн амь зуух талаар хариу хэлэх “дарга” алга.
Бүгдээрээ л тархинд нь чип суулгачихсан мэт “зам гүүр барина”. “Бүсүүдийг дэд бүтцээр холбоно”. “Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд эхлээд дэд бүтцээ хөгжүүлэх ёстой” гэсэн ижилхэн санааг тоть мэт давтацгаана. Харин тэр дэд бүтцийн “бүтээн байгуулалт” гэгч нь монгол хүний амьдралд л лав зориулагдаагүй бололтой.
Учир нь /нэг даргын амнаас унасан тайлбараар бол/ шинэ нисэх буудал Улаанбаатар хотоос нэлээн алслагдаж, гадаадын жуулчид буугаад хот руу орж ирэх хүртэл түгжирч, их цаг алдаж, тав тухгүй болох учраас тэдэнд зориулж “20 минутын хот” байгуулах шаардлагатай болсон юм байна. Өөрөөр хэлбэл гаднаас өгсөн удирдамж, даалгаврыг тууштай хэрэгжүүлэх ажил явагдаж байгаа нь энэ.
Нөгөө “50 сая жуулчин” хүлээн авахад дэд бүтэц хэрэгтэй. Тэдгээр жуулчдын хоол хүнс, бусад хэрэгцээг хангахын тулд гадны том том компаниудын сүлжээ ресторан, худалдаа үйлчилгээ, элдэв бараа бүтээгдэхүүнүүд хэрэгтэй. Илүүдэл бараа, хог хаягдлаа монголоор дамжуулж, жуулчдад борлуулна. Тэдэн дунд ганц нэг монгол хүн өөрийн гар урлалын жижиг зүйлсээ жуулчдад борлуулж, амь зуулгаа залгуулж дөнгөж байвал тэр л биз. Харин тэдгээр жуулчдад үйлчлэхийн тулд монгол хэлээ мартаж, англи хэлтэн болцгоох нь зайлшгүй. Цаашлаад энэ нь олон цагаач, дүрвэгсдийг хүлээж авах бэлтгэл хангагдана.
Тиймээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар тэргүүнд сурталчил. “Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд эхлээд зайлшгүй дэд бүтцээ хөгжүүлэх ёстой” гэх онолыг хамтад нь сайн сурталчил. Үйлдвэрт биш, дэд бүтцэд хөрөнгө хая.
Монгол улс үйлдвэржээд, монголчууд өөрсдөө чадваржиж чадавхижаад, шинжлэх ухааны шинэ технологиудыг эзэмшээд, бусадтай өрсөлдөх, үйлдвэрлэгч, бүтээгч улс болж болохгүй. Тэр тусмаа монгол хүн ажлын байраар хангагдаж, эх орондоо эзэн байж болохгүй.
Тэр ч байтугай Монголоос “уран”-ыг нь бусад эрдэнэсийн хамт ухаж аваад оронд нь “дүүжин тээврийн хэрэгсэл”, “метро”, тунель гэх мэт бусад байгууламжийн тоног төхөөрөмж, угсралт, засвар үйлчилгээг ажиллах хүчний хамтаар зөрүүлээд өндөр өртөг зардалтайгаар шахаж, болвол өртэй үлдээх ёстой.
Гадны ийм бодлого даалгавар хэрэгжиж байна. Үүний нэг хэсгийн зардал болох тэрбум ам.долларыг өмнөд хөршөөсөө зээлэх гэрээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийчихээд ирлээ.
Ер нь барууны сургалтад хамрагдан, үндэстний ухамсраа “алдсан” дадлагажигч нараар Монгол улсын ЗГ-ыг бүрдүүлж, төрийн бодлогыг ч явуулын тийм дадлагажигч нар боловсруулж өгдөг болсон юм байна.
Тухайлбал “Харвардын сургуулийн магистрын ангийн оюутан Ассыфа Сзами Илман, Луанна Жян нар зуны амралтаараа Монголд дадлага хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлтийн бодлого”-д судлаачаар дадлага хийж, Монголын эрчим хүч боловсруулах чадлыг нэмэгдүүлэх төсөл дээр төвлөрөн ажилласан” тухай мэдээлэл 2024 оны 10 дугаар сарын дундуур цацагдсан.
Дахиад асууя! Монголын “хөгжил” хэнд зориулагдаж, юуны тулд улс орноо барьцаанд тавиад байна вэ?!
О.Лхагвадорж
Даваа - 04 сарын 06,
2026
Сэтгэгдэл35
Асуудал тархины тураал өвчинд гүн нэрвэгдсэн монгол хүндээ байгаа. Тосгоны сургуулийн манаачийг мянга хараагаад нэмэргүй. Монгол хүн өөрөө хүмүүжиж төлөвшиж байж л энэ бүх бэрхшээлийг даван туулна.
Хонио хариулаад хөдөөнөө таг харанхуй амьдраач, ховдынхон тэгж шийдсэн
Яасан Лхагвадорж оо..? Ажлаа муу хийлээ гэж Орос элчингийхэнд зодуулаа юу.? кк. Оросуудын тулгасан 1.350 тэрбум $-ын сэлбэгийг ярихгүй байж Францын компаний хөрөнгө оруулалт энэ тэр лүү хадуурч гэнэ..кк
Монгол америкт 35 тэрбум долларын өртэй. Энэ өр цаашид ч нэмэгдэнэ. Барууны орнууд бол дээрэмчид мангараа.
Гадны зээл хувааж цусалдаг луйварчин минь үнэнийг бичсэнийг үзээд өмдөндөө шээс алдаж байна уу. Оросоос ямар ч зээл аваагүй байхад үзэн ядах сэтгэцийн өвчин нь хөдлөөд элийрээд бүр ухааны алдаж дээ хөөрхий
Oyunerdened itgel aldarch baigaa
Ойлгомжтойшд ээ хэдэн жилийн өмнө хятадын өрийн урхинд орж буй 8 улсын тоонд монгол улсыг оруулаад байсан гадныхан
Хужаагийн өрийн занга хавханд ороод байгаа шүү дээ
МАН АН байгаа цагт МУ хөгжих нь битгий хэл монгол үндэстэн гэж байхгүй болно.
Сая бээжинд очихдоо уут уут мөнгөөр улсаа худалдаад ирсэн
Монгол хүн нь хөгжиж байж л улс орон босох нь тодорхой.
Монгол хүн нь хөгжиж байж л улс орон босох нь тодорхой.
Газар нутаггүй болчихвол хөгжсөн монгол хүн хүний нутагт ажиллаж амьдрах уу ?
Хятад Нуурс авах больж бойкотлогмогц л маргааш нь бух тесев будаа болж, 40тэрбум$-Ян ер 80—120тэрбум болнооооо Ванга
МАН-ын албан тушаалын наймааны үр дүн энэ..МАН-ын дарга нарт мөнгөө төлсөн хэнийг ч хамаагүй дарга сайдаар томилж Монгол улсыг хорлон сүйтгэж жинхэнэ боловсрол мэдлэгтэй улсыг шахан зайлуулах МАН-ын энэ бодлого гадаадаас захиалгатай.
Монгол улсыг хамгийн их өрөнд оруулах ядуу байлгах бодлого явуулдаг улс бол Путлерийн орос улс шүү Оросын элчин сайдад салаавч өгч чадахгүй бол Монголчууд сайхан амьдарч чадахгүй
Урд зүг рүүгээ зайл гөлгөө
Танай хужаа л өрийн урхинд оруулж монгол улсыг залгих далд санаа агуулж байгаа яг хумсаа нуусан мий шиг бүх л түүхийн турш тийм хорон санаа агуулж байсан
Бид нар Орос Хятад гэсэн 2-хон хөршөөр хүрээлэгдсэн байрлалтай. Нэг хөрш маань биднээс бараг юу ч худалдан авдаггүй хирнээ ( жаахан мах эс тооцвол ) жил болгон жижигхээн Монголд 1 тэрбум $-ын эрчим хүч, бензин тосоо шахдаг гэж байгаа.. Нөгөө хөрш нь бидэнд муу хэлүүлэн хэлүүлэн байж манай улсын төсвийн орлогыг бүрдүүлэхээ дөхдөг гэдэг нь бас үнэн гэж байгаа
бүх ТББ , ДБ, ОВС, АХБ , ДЭМБ зэрэг байгууллагуудыг хөөх хэрэгтэй
бүх ТББ , ДБ, ОВС, АХБ , ДЭМБ зэрэг байгууллагуудыг хөөх мөн дотоодын дайснуудаа цэгцлэх хэрэгтэй
өр тависан хулгайч нарыг барьж тооцоо бодох хэрэгтэй
Хэн хүн анхааралтай уншиж эрэгцүүлж бодууштай сэдэв хөнджээ.Нээрээ саяын хүчиндээд баталчихсан төсвийг бододохоор энэ засгийн газар, яаж өрнөөсөө салах вэ гэхийн яавал илүү том дүнтэй өр тавьж болох вэ гэж зөрүүдлэн зүтгээд байх шиг нэг л хачин байнаа.
Хэн хүн анхааралтай уншиж эрэгцүүлж бодууштай сэдэв хөнджээ.Нээрээ саяын хүчиндээд баталчихсан төсвийг бодохоор энэ Засгийн газар, яаж өрнөөсөө салах вэ гэхийн оронд, Яавал илүү том дүнтэй өр нэмж тавих вэ гэж зөрүүдлэн зүтгээд байх шиг нэг л хачин байнаа. Ямар учиртай юм бэ.Том такс төлсөн сайд нараас нь болоод байна уу.
Бүтээн байгуулалт хийхээр бүтэж үхэх дөхдөг бааснууд шаарнууд бас юм бичээд гүйнээ. Энэ лахгвадорж гэж адаг хэний захиалгаар монголоо хорлох санаатай адаг вэ
Угаасаа л урд хөршийн бодлого явагдаж бна ойлгомжтой өрийн урхиндаа оруулах гэсэн хятадууд манай төсвийг бүрдүүлж бна биднийг тэжээж бна хил хаачихвал монгол улсыг сүйрүүлнэ гэсэн хар пиаар тархи угаалтыг хужаагийн троллууд хаа сайгүй сэвдэг хужаагийн монгол улс руу чиглэгдсэн тархи угаалтыг байнга хятадын эрлийзүүд захиалга санхүүжилттай хийдэг хэдэн жилийн өмнө 800 хужаагийн троллыг тагнуул цагдаагийнхан албадан гаргасан одоо монголын нийгмийн сүлжээг хужаагийн троллууд бүрэн эрхшээж тархи угааж байдаг удахгүй хятадын коммунист намын ивээлд байгаа өвөрмонгол шиг дундад улсын өвөрт ор гэж тархи угааж магадгүй л байх
"Түүхээ мэдэхгүй байх нь - үргэлж нялхаараа байна гэсэн үг" Марк Цицерон. Тэнгэр шүтлэгт Хөх Монгол, Шарын шашинт шар Монгол хоёроо харьцуулаад түүхээ сайн умаш...Тэгээд "хар Тангуд хараал" ухаар... Ойлгож чадвал "хөгжил" харагднаа... Эс ойлговол "мөхөл"....
үнэн
үнэн
Бурэн санал нийлж байна Засгийн гол эмзэг асуудлыг сайн бичжээ МАН Их яхурлаа хийнэ байгаа Ногоо социал демократ узэл яасан бэ Бодлогоо бурэн эргэн харах хэрэгтэй Монгол хундээ итгэдэггуй засаг байна
Хөгжил юунаас эхлэх ёстой вэ гэвэл юмыг зөв өнцгөөс нь харж чаддаг байх, хүний хийж байгаа зөв зүйлийг харлуулах биш дэмждэг байх, өөрийнхөө тархийг хөгжүүлж хүнд хэрэгтэй зүйл хийж бүтээдэг байхаас л эхэлнэ дээ.
Бид асуудлаа огт ойлгохгүй тулга тойрсон хэрүүл хийцгээгээд байна. Тэгээд УИХ,ЗГ, аль нэг нам,улс төрч,үндэстнээ шүүмжлээд эргүүтээд явж байна. Гэтэл одоогийн "том 7" нэртэй улс орнууд бол дэлхий дахиныг олон зуу, мянган жилээр колоничлон талхиж тонон дээрэмдэж баяжсан энгийнээр хэлэх юм бол дээрэмчин тонуулчид байна.Тэд 1960 онд Африк,Ази,Латин Америкийн орнуудын эсэргүүцэлтэй тулсандаа аргаа өөрчилж харьяат боолуудаа тусгаар тогтнуулсан нэртэй боловч санхүү,эдийн засаг болон бусад бүх салбаруудыг нь эрхэндээ авч одоог хүрсэн. Энэ боолуудаас хөгжөөд цэцэглээд 7 дээрэмчний бүлгийн гишүүн болсон улс байна уу.Байхгүй. Бүгд ОУВФ,Дэлхийн банк ч гэх шиг мөнгө хүүлэгчдийн төмөр торон дотор амь зууж байна.7 дээрэмчин энэ неоколоничлолын бодлогоо Дэлхийн дэг журам гэж тунхаглаад,үүнийг эсэргүүцвэл бид нухчин дарна гэж 2021 онд эрээ цээргүй мэдэгдсэн. Дэлхийн улсууд дотроос үүний эсрэг дуугарч чадсан, эсэргүүцэж байгаа цорын ганц улс нь ОХУ болоод одоо энэ дайснуудтай дайн хийж байна.
Нилээд ухвар муутай мулгуу иргэд ОХУ г Украйнтай байлдаж байна гэж хараад мунхаглаад байгаа. НАТО гэгч 7 дээрэмчний дайны машин Украйны амьд хүч,газар нутгийг золиослон Дэлхийн дэг журмаа хамгаалсан дайн хийж байна. Энэ дайнд ОХУ ялагдвал 7 дээрэмчний зандалчлал мөнх оршиж дэлхий дахин тэдний боол болсоор байх болно. Хэрвээ энэ тулаанд ОХУ ялвал дэлхий дахинд хоёрдахь 1960 он тохиож дэлхийн дэг журамд өөрчлөлт гарах учиртай юм. В.В.Путин ,БРИКС н чуулган дээр манай дэг журам бол ямар ч улс орныг гутаан доромжилсон бодлого явуулахгүй гэж байна.Энэ бол цаашид нэг дэлхийд бүгд эвтэй найртай хамтран амьдрах зарчим тогтоох гэсэн чухал ач тустай бодлого юм. Гэтэл 7-н бодлого бол Бүх дэлхийг манай ашиг сонирхлын бүс гэж тунхаглаад тонон дээрэмдэж байх санаатай байна.АНУ н ерөнхийлөгч асан обама гэж нэг хар НҮБ н индэр дээрээс,Дэлхийг захирах эрхийг Бурхан бидэнд олгосон юм гэж эрээ цээр ичгүүр сонжуургүй мэдэгдсэн.Бид энэ бодлогын л золиос болж байна."Орон бүхний пролетари нар нэгдэгтүн".
маш зөв асуудал хөндлөө.баяр хүргэе
Хятад улс далайн усанд фотовайлк угсарч эрчим хүч гаргаж, далайн цахилгаан станц байгуулсан. Гаднаас нүүрс авахаа багасгах байх. Монгол улс нүүрсний экспортонд хэт дулдуйдаж өр ний хавханд орох бий. Газар нутгаасаа таслан өгөх гашуун сургамж гадаад улсуудад гарсан шүү. Тооцоо судалгаагаа эрдэмтэдээр хийлгэсэн байлгүй!!