
Ирэх оны нэгдүгээр сарын 5-наас эхлэн Нью-Йорк хотын зарим замаар зорчиход төлбөр ногдуулна гэдгийг тус хотын захирагч Кэти Хочул мэдэгдлээ.
Энэхүү шийдвэр нь “хотын гудамжнуудад үүсдэг түгжрэлийг арилгах, бохирдлыг багасгах, олон сая нью-йоркчуудад нийтийн тээврийг илүү хүртээмжтэй болгоход чиглэсэн” болохыг тэрбээр онцолсон байна.
Зарим зорчигч ба бизнес эрхлэгчдийн хүсэлтээр 6 дугаар сард хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байсан уг төлөвлөгөөг хотын захирагч К.Хочул түр зогсоожээ. Харин төлөвлөгөөг шинэчилснээр Манхэттэн дүүрэгт нэвтрэх автомашинуудаас авах хураамжийн хэмжээг анх төлөвлөснөөс доогуур тогтоожээ. Гэсэн хэдий ч шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп хураамж авахыг эсэргүүцэж байна.
Энэхүү хураамжийг Нью-Йоркийн төв болох 60 дугаар гудамжнаас эхлэн Манхэттэн дүүргээр зорчих үед авах юм. Хураамжийн хөтөлбөр нь хотын метро, автобус болон нийтийн тээврийн бусад үйлчилгээг зохицуулдаг Хотын тээврийн газрын үйл ажиллагаанд зориулан хөрөнгө мөнгө босгох зорилготой ажээ.
Өчигдөр хотын захирагч хэлэхдээ, анхандаа 15 доллар байхаар тогтоосон автомашины хураамжийг 9 доллар болгож бууруулсан гэдгийг мэдэгджээ. Манхэттэн дүүрэг рүү нэвтрэхийн тулд ачааны жижиг машинууд ба нийтийн тээврийн бус автобусны жолооч нар 14.40 доллар, том оврын ачааны машин болон жуулчдын автобусны жолооч нар 21.60 долларын хураамж төлөх ажээ.
Лхагва гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр К.Хочул хэлэхдээ “Вашингтонд хэн засгийн эрхийг барьж байгаагаас үл хамааран би төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн байна.
Харин түгжрэлийн хураамж авах шийдвэрийг АНУ-д бүх нийтийн сонгууль болсноос хойш долоо хоногийн дараа гаргасныг зарим хүмүүс шүүмжилжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл3
Манай бөгсөө ч зөв арчиж чадахгүй өмхийгөө ханхлуулсан хөөсөн мантуунууд арай Америктай барьцаж байгаа юм биш биз..
Чам шиг алнууд юм л бол америкт тэгдэг энд ингэсэнгүй гээд хуцдагаа мартсан уу.Но дабль стандарт.
нью йорк хот 2000 онд очиход суналзсан цагаан аристны хот байлаа Одоо бол хар аристан латин пуэрт рико доминикан хавай ямайка микронези африкийн улсуудын дипломат хар дагасан арван таван айл одоо бол цагаан аристан байхгүй дээрэмчдийн үүр 18 сая хүнтэй хот болсон монгол нэг сая хүүхэд нэг саяын хагас хөгшчүүл өрх гэр бүл толгойлсон зуун тавин мянган эмэгтэйчүүд лавтай зуун мянган аваар осолд орсон тахир дутуу хүмүүс архи хортой хоолноос болсон мэдрэл муутай төрсөн 100 мянган хүн тэгээд монголын хүүхэд хүмүүсийн гуравны хоёр нь хавдартай буюу хавдар болох маггадлалтай болсон юю байна МОНГОЛЫГ БИТГИЙ АМЕРИК БОЛГОХ ГЭЭД БАЙ ХАРИН ОРОС БОЛГГО ҮХ ХҮНИЙГ ҮНЭГҮЙ ШИНЖИЛЖ БАЙГААД ЯАГААД БОЛЬЧИХВОО Хавдар чинь ихдэхээр айгаад больчихвуу