sonin.mn

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран “ТОП-100” ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгууллаа. “ТОП 100” ААН-ийг эрэмбэлэхэд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран ажилласан юм.

УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхэд ажилласан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороонд талархал илэрхийлье.


Энэ удаа ТОП 100 ААН-ийг өргөмжлөхийн зэрэгцээ тэдгээртэй өрсөлдөх 150 компанийг эрэмбэлэн танилцуулж байгаа нь онцлог байна. Эдгээр 250 ААН-ийн борлуулалтын орлогын дүн ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байгаа ба төлсөн татвар нь нийт татварын орлогын 34 хувийг бүрдүүлжээ.


Дараа жилээс ТОП 500 ААН-ийг эрэмбэлэн жагсаалтыг гаргах бөгөөд энэ нь бизнес эрхлэлтийн түвшнийг илэрхийлэх нэг үзүүлэлт болохоос гадна жижиг, дунд бизнесийг идэвхижүүлэх, тэдгээрийг нийтэд таниулж хөрөнгө оруулалт, борлуулалтын үйл ажиллагаанд нь дэмжлэг болоход үр нөлөөгөө өгнө гэж үзэж байна.

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн ба бодлогын тогтвортой байдлыг хангахад тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн манлайлал, санаачилга, оролцоо ихээхэн чухал бөгөөд бизнесийн ба салбарын нийтлэг эрх ашгийн төлөөх аливаа үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлье” гэв.



УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Н.Учрал шалгаруулалтыг хааж үг хэлэхдээ “Аж ахуй нэгжүүдийн удирдлага, хамт олонд чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж, Амжилтаа бататгаж, улс эх орныхоо хөгжилд улам их хувь нэмрээ оруулахыг хүсэн ерөөе. Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд анх удаа 5000 ам.доллар давж, 2023 онд анх удаа 5875 ам.доллар хүрлээ. Өнгөрсөн онд эдийн засаг 7 хувиар өсөж, ДНБ 68.9 наяд төгрөгт хүрсэн төдийгүй гадаад худалдааны нийт эргэлт 24.4 тэрбум, ам.доллар болж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан жил байлаа. Энэ амжилтад хүрэхэд аж ахуй нэгж байгууллага та бүхний оруулсан хувь нэмэр их байсан юм. 2023 оны ТОП 100 аж ахуй нэгж та бүхэн энэ төсвийг бүрдүүлснийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна" гэлээ.


Хачирхалтай энэ жилийн ёслолд Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсонгүй. 23 жилийн түүхтэй энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий Сайд тогтмол оролцдог жишиг, соёл тогтсон байсан юм.



ТОП-10 "АПУ" ХК


ТОП-9 "ХҮРЭН ТОЛГОЙ КОЛЛ МАЙНИНГ" ХХК


ТОП-8 "ПРЕМИУМ НЕКСУС" ХК


ТОП-7 "НИК" ХХК


ТОП-6 "ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ХК


ТОП-5 "ГОЛОМТ БАНК" ХК


ТОП-4 "МОНГОЛЫН АЛТ МАК" ХХК


ТОП-3 "ХААН БАНК" ХК


ТОП-2 "ЭНЕРЖИ РЕСУРС" ХХК


ТОП-1 "ОЮУ ТОЛГОЙ" ХХК


Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн оруулж буй хувь нэмэр 2023 онд өссөн үр дүнтэй байна. ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 11.4 их наяд төгрөгөөр өсөж 50.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйж, төлсөн татварын хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 29 хувь болж байгаа бөгөөд эдгээрт ажиллагсдын тоо 83.7 мянга буюу нийт ажлын байрны 7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 1 хувиар өссөн байна.



ТОП 100 аж ахуй нэгжийн 89 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 14 нь хувьцаат компани байна. Салбараар нь авч үзэхэд уул уурхай олборлолтын салбар тэргүүлж, худалдаа, банк санхүү, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарууд удаалжээ. Мөн экспортын үйл ажиллагаа явуулдаг 27 аж ахуйн нэгж, түүний дотор уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолдог долоон аж ахуйн нэгж энэхүү жагсаалтад багтжээ.


Энэ удаа ТОП 100 ААН-ийг өргөмжлөхийн зэрэгцээ тэдгээртэй өрсөлдөх 150 компанийг эрэмбэлэн танилцуулж байгаагаараа онцлогтой юм. Эдгээр 250 ААН-ийн борлуулалтын орлогын дүн ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байгаа ба төлсөн татвар нь нийт татварын орлогын 34 хувийг бүрдүүлсэн байна. Ирэх жилээс ТОП 500 ААН-ийн жагсаалтыг гаргах бөгөөд энэ нь бизнес эрхлэлтийн түвшнийг илэрхийлэх шинэ үзүүлэлт болохоос гадна жижиг, дунд бизнесийг идэвхижүүлэх, тэдгээрийг нийтэд таниулж хөрөнгө оруулалт, борлуулалтын үйл ажиллагаанд нь дэмжлэг болох зорилготой юм.


 


ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл:


Худалдаа, үйлчилгээ: 27

Уул уурхай, олборлох үйлдвэрлэл: 26

Боловсруулах үйлдвэрлэл: 15

Барилга, зам: 10

Санхүү, даатгал: 6

Мэдээлэл холбоо: 5

Үйлчилгээ: 6

Тээвэр агуулах: 3

Цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж: 3 компани байна.

 


ТОП 100 аж ахуй нэгж, ТОП Төрийн өмчит ААН-ийн жагсаалтад багтсан олон нийтэд нээлттэй хувьцаа арилжаалдаг ААН-үүд


ХААН банк ХК

Голомт банк ХК

Худалдаа хөгжлийн банк ХК

Премиум Нексус ХК

АПУ ХК

Төрийн банк ХК

Тавантолгой ХК

Хас банк ХК

Говь ХК

Талх чихэр ХК

Сүү ХК

Алтайн зам ХК

Шарын гол ХК

 

Монгол Улсын 2023 оны ТОП 10 төрийн өмчит компани


Эрдэнэс Тавантолгой ХК

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

МЗХНН Улаанбаатар төмөр зам ТӨХК

Төрийн банк ХК

Эрдэнэс Монгол ХХК

Тавантолгой ХК

Тавантолгой түлш ХХК

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

МИАТ ТӨХК

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК