
НИТХ-ын ээлжит бус I хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, хурлын төлөөлөгчдийн 66.7 хувийн саналаар баталлаа. Хөтөлбөрийн үндсэн бодлого агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бөгөөд Улаанбаатар "20 минутын хот" үзэл баримтлалын дагуу иргэд өөрийн оршин суух газраасаа 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм. Хөтөлбөрийн төсөл нь агуулгын хувьд 5 бодлого, 25 зорилго, 220 зорилт, хүрэх үр дүнг тодорхойлсон байна. Үүнд,
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 69 зорилт
Хүний хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 38 зорилт
Эдийн засгийн бодлогын хүрээнд 5 зорилго, 12 зорилт
Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 23 зорилт
Засаглалын бодлогын хүрээнд 5 зорилго, 42 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Түүнчлэн хөтөлбөрт тусгасан бодлогын хүрээнд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй томоохон 12 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Тухайлбал, Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро" төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Агаарын дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
"Шинэ тойрог зам", “Туулын хурдны авто зам” барих төслүүдийг эхлүүлнэ.
Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулна.
Дулааны II, III цахилгааны станцыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 МВт болгон өргөтгөнө.
Багануур дүүрэгт 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хуримтлуурын станц барих бүтээн байгуулалтын ажлыг дуусгана.
Лаг хатаах, шатаах байгууламжийг ашиглалтад оруулна.
Хог шатаах 20 МВт хүчин чадал бүхий цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Сэтгэгдэл12
amjilt hysye,ajil ni ylam badran hegjij siidbertei tyrgen byteh boltygai...Hotiin ajil yabnaa.............
Сонсголын үеээр хэд хэдэн ноцтой баримт ил болсоны нэг нь 5,2сая тнн коксжих нүүрс сох дутсан явдал юм. Гэхдээ 5.2 сая тонн, 5 тэрбум (17 их наяд төгрөг) орчим долларын үнэтэй коксжих нүүрс хэний халаасанд орсон, хэн завшсан бэ?
Зоригтой ажил
Монгол улсаас 2022 онд Сингапур улс руу 1,2 сая тонн буюу 336 сая амдолларын чулуун нүүрс экспортолсон гэж тайлагнасан байдаг боловч Дэлхийн банкны тайланд Сингапур улс Монгол Улсаас шанага нүүрс ч импортоор авч байгаагүй баримт байна. Хилээр бүртгэлгүй нүүрс гарна гэдэг бол дэндүү дэгсдүүлсэн тайлбар
Хятадын нэг жижиг тосгоны захирагчаас ч долоон дор тархитай махан толгойлсон төлгөн маоист Нямборжуур..
Тулгамдсан асуудлуудыг олж дэвшүүлсэн байна. Иргэдийн дэмжлэгийг авч , зардлаа зохих төвшинд нь байлгаж чадвал амжилттай хэрэгжинэ.
Утаа арилгах тал дээр юу ч хийхгүй бололтой.
нямка нямка амжилт маш хөдөлмөрч хотын дарга даа
Чин хошногодуулдаг баньд нарын нэг нь үү..Чамайг Нямборжуур Су дарга шигээ ажлынхаа ширээн дээр хошногоддог уу?
Хошного царайлсан МАН-ын хулгайч дээрэмчдээс олигтой юм гарахгүй.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид БНХАУ-ын "Хайнань"-д аялж байгаад нэг нь өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг өчигдөр шөнө буюу аравдугаар сарын 22-ны /2024.10.22/ өдөр гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тус газрын 10 гаруй албан хаагч "Хайнань"-д аялж байгаад О гэгч нь 21 давхар өндөр барилга дээрээс унаж, амь насаа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар О нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэгэн аж. Мөн тухайн амь хохирогч нь өмнө нь дүүргийн Худалдан авах албаны даргаар ажиллаж байсан байна. Тухайн хэргийг өдгөө БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
15 мяга төсөл эхлүүлээ ч нян