
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тэрбээр,
“Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Гурван зорилготой хуралдсан гэж ойлгож болно.
Нэгдүгээрт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Сайд нарт өгсөн албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн.
Хоёрдугаарт. Арванхоёрдугаар сарын 20-ноор тасалбар болгож, оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан байдлыг хэлэлцсэн.
Гуравдугаарт. Нийслэлийн агаарын бохирдлын талаар Үндэсний хороо болон Нийслэлийн дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.
Ингээд хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудлуудыг тоймлон мэдээлье.
o Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны эцсээр таван тэрбум ам.долларт хүрэх эерэг хүлээлттэй байна.
o Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч байна.
o Экспорт 15.7 тэрбум ам.долларт, үүн дотор нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрээд байна.
Энэ үзүүлэлтүүдийг арванхоёрдугаар сарын 20-нд буюу өнөөдөр хэлэлцсэн шалтгаан бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж хэрэгжээд анхны мөнгөжсөн үр дүнг харах хамгийн наад талын боломжит хугацаа байсан.
Та бүхэн санаж байгаа, Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд тухайн үед буюу Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт оруулсны дараа 2024 оны нэгдүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан.
Энэ хууль хэрэгжиж эхлээд анхны үр дүн өнөөдөр гарч байна.
Олон улсын баялгийн сангийн жишгээр Үндэсний Баялгийн санг өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож, Их Хааныхаа нэрээр нэрлэх болно. Олон улсад энэ сан “CHINGGIS FUND” нэршлээр танигдана гэсэн үг юм.
Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна.
Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖ-д иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж, Е-Монголоор дамжин өнөөдөр нээлттэй болж байна. Хадгаламж баялагтай хэрхэн уялдаж байгааг иргэн бүр харах боломж бүрдлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадгаламжийг бэлэн бусаар ашиглах боломжтой болж байна гэсэн үг.
2025 он гараад иргэн Та хүсвэл Хадгаламжийн нэрийн картаа авч болно.
Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэнэ. Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ногдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүсэж, иргэдийн хуримтлал арвижна.
Шинэ мега төслүүд хэрэгжих тусам иргэдийн хуримтлал нэмэгдэх эрх зүйн зохицуулалт юм. Засгийн газрын 14 мега төсөл бүрэн хэрэгжсэнээр 2030 онд Хуримтлалын сан 18 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж үзсэн.
Хөгжлийн санд урьдчилсан байдлаар нэг их наяд төгрөгийн 50 хувь нь буюу 500 тэрбум төгрөг төвлөрөх боломж бүрдэж байна. Хөгжлийн банк ЭКСИМ БАНК болсон.
Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зээлийн хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Эрчим хүчний томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа булангийн орнууд, баялгийн сангууд илэрхийлээд байна. Мөн өнөөдөр Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргалаа.
Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Бадрах Энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн лхагва гаригт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтлоо.
Урьд нь улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан тус төслүүд хөдлөж байгаа нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм.
Том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь зөрчигдсөн олон хүмүүс үймдэг. Энэ асуудлуудыг удахгүй Улсын Их Хуралд нээлттэй ярилцах цаг дөхөж байна.
Эрдэнэт 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт, Эрдэнэс Тавантолгой тойрсон нүүрс болон төмөр замын асуудал бүгд л шийдвэрлэгдэх үед олон нийтийг үймүүлж өөр зүйлд анхаарал хандуулах гэсэн оролдлого, дайралт идэвхжиж байсан. Гашуунсухайт-Ганцмод төсөл гацсан шалтгаан ч бас ийм ашиг сонирхолтой холбоотой байсан. Гэхдээ олон нийт маш хэрсүү байж, шударга ёсны төлөөх жингийн цуваа явсаар л байна. Цаашид ч явсаар байх болно.
Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их төгрөгийн ашигтай ажиллаж байна. Ногдол ашиг нь дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Эхний ээлжинд иргэн бүрд 135.000 төгрөг олгогдоно.
Агаарын бохирдлын асуудлаар мөн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар хөрсний бохирдол бол олон шалтгааны үр дагавар юм. Бид асуудалд илүү углуургаар нь цогцоор нь хандах ёстой. Тиймээс ч Нийслэл Улаанбаатар хот цогц байдлаар асуудлаа шийдвэрлэх санхүү, хүний нөөц, эрх зүйн чадамжтай байх учиртай. Улсын Их Хурал, Засгийн газар шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг нийслэлд үзүүлэх учиртай.
Агаар хөрсний бохирдол, эрчим хүчний дутагдлыг бүх нийтийн үйлс болохыг дэмжих зорилгоор өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийн 2024 оны IV улирлын дүн болон 2025 оны татварын хөнгөлөлтийг зөвхөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэж байна.
Нийслэлд тулгамдсан суурь асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тусгай эрхзүйн орчин шаардлагатай бөгөөд Улсын Их Хуралд яаралтай горимоор энэ асуудлыг танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нийт иргэн, аж ахуйн нэгжүүддээ энэхүү үйлсэд Засгийн газартай хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих хуулийн төсөл, “Хүннү” ухаалаг дагуул хотыг Хөшигийн хөндийд байгуулах тогтоолын төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төслүүд, Туулын хурдны замын явц, Нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.
Сэтгэгдэл57
шааааадаг 3
зоригын алуурчидын гар хөл улс төрийн тоглолт хийгээд эздээ хамгаалаад явж байхад ацны чинь шударга ёс яриад байна аа хажууханд чинь зарим нь байна байна чи мэдэхийн дээдээр мэдэж байгаа муу гөлөг
Зөв шүү оюук санасанаа хийгээд урагшаа
Өнөө үеийн засгийн газар олн төлөөлөтэй байгуулагдсан ард бид талархаж байна. Тэргүүнүүд нь:: Насны тоогоороо Нарны эргэлтээрээ Нармай төрхөөрөө Намын бүтэлггүйтлээрээ Хулгайд хийснээрээ Худал бурснаараа Хувьчлалаас хүртэснээрээ Хумхайд баригдсанаараа Яг дараалан жагссан байна
С.Баяр гэгч авилгачингийн баөйнга хэлдэг үг шүү наадах чинь. Жингийн цуваа явж л байна, жингэр нохой хуцаж л байна гээд ОТ өмөөрсөөр байгаад шоронд суусан даа. Түүн шиг л юм болов.
жингийн цуваа нь та нар жингэр нохой нь бид нар юмуу
elbegdorj oyukiin tarhind ali hediin amidraad ehelchijee huurhii
2 ТАЛЫНХ НЬ УЛСЫГ ХАРДАА НАМЫН ДАРГА ГЭЭД БАЙГАА ШҮҮ.
4 их наяд төгрөгийг 3 сая хүний тоонд хуваахаар нэг хүндээ 1 сая 333 мянган төгрөг өгөх болно. Оюун-Эрдэнэ тоо хувааж чадахгүй бол огцорч зайлах цаг болжээ.
Нүүрсний хулгайч нараа хэзээ баривчилж 44 их наядыг эргэн төлүүлэх вэ? Хэдий болтол хүлээх естой юм бэ? Данх аа ,Жамбий, Бангладеш аа.Худлаа улин хуцацгааж молиго үмхүүлж цаг хожиж байгааг чинь мэдэж байгаа шүү..Олон юм хуцаж молиго үмхүүлэлгүй өөрсдөө албан тушаалаасаа яаралтай зайлцгааж чаддаг улсад нь ажлаа одоохон шилжүүл..Зайлахгүй бол саарал ордноос хөлнөөс чинь чирээд гаргаж хаяцгаах болно шүү...
Нүүрсний нэг том нууцлаг хулгайч нь чи өөрөө. Одоо нэрээ гаргах цаг болжээ.Оюун-Эрдэнийн хөлийн чигчий хуруунд ч хүрэхнүй байж ..
tor ylasaa doromjlood chi yaj amid arzaij yabnaa?..............iim l aredyydtai boljee,bid!!!!!!ylasiin sydraga yilsiig iimerhyy internetiin teneg dyrakyyd gytaaj ajild bainga saad boldog yum suu!!!!!!!!!!!!!!eb negdeltei baih abaas ene ylas ydahgyi hengheen hegjeed bysadiin adil ylasaa abaad yabna?.................haraarai haralgan ardyyd aa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Бидний 44 их наядыг хулгайлсан хулгайч нараас хулгайлагдсан мөнгөө буцаая авая гэхээр яахаараа төр засгийг дормжилсон болдог юм бэ? МАН ын өмхий хар алнууд үгээ олж хуцацгаана шүү.
Балай үхэлсүг толгойтой МАН -ын хэдэн луйварчин нуугдаж тоглодог эмгэнэлт жүжгээрээ ард олныг хуурсаар . . . Гэхдээ юм болгонд төсгөл бий шүү . . .
Үхэлсүгийг нь тонилгочихвол МАН-ын луйварчдын ханд дарагдах болов уу?
шоронжилтоо арилга, хүн хэлмэгдүүлж л болохгүй.
Туул голын хуучин гүүрнээс Гачууртын зам руу ганц км шинэ зам тавих Биогийн гүүрнээс Эмээлтийн замыг холбох цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн тийшээ чигээрээ зам тавиачээ Богд уулын төмөр замаа хийгээд дараа метро барих Төмөр замаараа Хурдан галт тэргээ явуулаач Төмөр зам дээгүүрээ хурдны зам тавихад
Өдөрт л хэдэн зуун согтуу жолооч барилаа гээд өглөө болгон түгшээж бөйх юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгслийг нь улсын орлого болго л доо. Хамгийн зөв шийдэл. Тэгээд дээрээс нь бусдад учруулсан хохиролыг нь хуулийн дагуу шийдвэрлэж төлүүлдэг юм байгаа биз. Энэ дээр бол өршөөлгүй л байх ёстой. Хичнээн хүний эрүүл мэнд хохирч, амь нас үрэгдэж, эд хөрөнгө сүйдэж байна. Хураагаад эхэлбэл согтуу жолооч цөөрнө, замын түгжрэл бараг 2 сарын дараа 10 хорин мянган машинаар хорогдоно.
Туул голын хуучин гүүрнээс Гачууртын зам руу ганц км шинэ зам тавих Биогийн гүүрнээс Эмээлтийн замыг холбох цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн тийшээ чигээрээ зам тавиачээ Богд уулын төмөр замаа хийгээд дараа метро барих Төмөр замаараа Хурдан галт тэргээ явуулаач Төмөр зам дээгүүрээ хурдны зам тавихад
ӨӨРИЙХӨӨ КОМПАНИА САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭЖ ЖИЛ БҮР 18 ТЭРБУМ ТӨГРӨГ ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ НЭРЭЭР ИДЭЖ УУХ ГЭЖ ЯВААД БАРИГДСАН ДОРЖХАНД ҮХЭЖ ДАЛД ОР. ЭЛБЭГДОРЖИЙГ БАРИВЧИЛНА ХҮН АЛСАН ХЭМЭЭН СОНГУУЛИЙН ЦИКЛ БОЛГОНООР СОЛИОРЧ ЭЛИЙРДЭГ ОЮУН-ЭРДЭНЭ
Тийм ээ Жингийн цуваа явсаар л Замдаа хулгайч луйварчдад дээрэмдүүлсээр л 😭Харин бусад улс орон үнэний онгоцоор хөөрсөөр л✈️ Монгол түмэн үнэний эрэлд хатсаар л
чиний шударга ес гэж юу байсын
Болж л байна ш дээ юунд нь уурлах билээ
BALAI PIZDAAA CHIN ULGEREE YARISAAR L BNA UUU ZAILAAACHEEEE
Uneheer hangaltgui bna. Yu ch shiidsen yum alga. Ulnii hed ni 135k geheer l demjij bgaa tsarai garagaj bna. Zugeer zailaa!!! Ene yanzaaraa uneheer tewchij chadahgui buu shiidemdee hureheer bna shuu. Zail tsaishaa
Зоригын алуурчидыг барих болоогүй юу. Эзэн холбогдогч нар нь тодорхой болчихсон биздээ таныхаар бол.
Ок
Ерөнхий сайддаа баярлалаа бууж өгч болохгүй шүү таныг энэ үе нь үнэлдэггүй юмаа гэхэд түүх таныг шагнах болно
УТАА ТҮГЖРЭЛ ТАТВАР ДААТГАЛ ҮНИЙН ӨСӨЛТ ХҮҮ ЛИНЗИГЭЭР АРД ТҮМНИЙГ ЭЛГЭЭР НЬ ХЭВҮҮВЖ БАЙНА ЭНЭ ЗАСАГ
Ямар үхсэний чинь шудрага ёс вэ ? Битгий тэгэж худлаа орилоо!!! Худалч хулгайч нараа дийлэхгүй бол үнэнээ хэлээд ийм боллоо гээд зарла !, авилгач, худалчдыг яахыг иргэд, олон нийтийн мэдэлд өг !!!
Сагасан төлөвлөсөнөө хийцгээ . Зоригтой байж урагшаа явна. Жингийн цуваа явж л байдаг.... Ддд гэж л байдаг даа
Төр засаг ажлаа эрчимтэй хийгээрэй. Эргэлзэн тээнэгэлзэх хэрэггүй. Төлөвлөсөн ажил бүрийг эрчтэй хийлгэ. Мэр Хян албыг сэргээ. Хуулийхан шудрага ажлаа хий. Ерөнхийлөгчөө таны шахалт зогсолтгүй хэрэгтэйг анзаарч байгаа биз.
ногдол ашиг гэж хоёрын хороонд мөнгө өгч байхаар утаа түгжирэлээ арилгахад зарцуулахгүй дээ. Сайнзориг мэтийн алсын хараагүй, мөчид бодлоготой хүмүүстээ арга хэмжээ авч, утаа түгжирэл арилгах хууль боловсруулж хэрэглэх үүрэг өгмөөр дөө.
Хувьцаа ав гэнэ! Ахмадууд оюутанууд авч чадахгүй шүү. АН хувцааг нь хуураад луйвардан авчихсан үүнийг шалган сэргээхгүй бол ахмадууд хэцүүдэнэ шүү. Ямар нэг арга хэмжээ аваарай
Ахмадуудыг үхэхийг хүлээж байгаа. Залуусыг гадааад улсад явахыг хүлээж байгаа. Үлдсэн хэд нь ажилдаа дарагдаж, утаандаа мансуурахыг хүлээж байгаад хувааж идэх гэсэн Элбэгдорж, Сайханбилэг, сахал Эрдэнэбилэгүүд захаасаа мундахгүй. Монголчууд босож тэмцэхгүй байвал ийм л үр дүнгээс өөр юу байна вэ?
Хувьцаа ав гэнэ! Ахмадууд оюутанууд авч чадахгүй шүү. АН хувцааг нь хуураад луйвардан авчихсан үүнийг шалган сэргээхгүй бол ахмадууд хэцүүдэнэ шүү. Ямар нэг арга хэмжээ аваарай
Юун- Эрдэнэ ээ Балай Эрүүгийн хуулиа эргэн хар. Жижиг сажиг юмаар хүн хэлмэгдүүлж дууслаа. Монголын шорон хүнээр дүүрсэн. Шүүгчид, прокурор тоглож байна.Тэр балай хуулиа хүчингүй болго.
Монголд хулгайч нар олон байхад шорон байхаас өөр яахав. Нүүрсний хулгайч нар 44 их наядыг хаана хийв? 44 их наядаа олж аваад овоо хэдэн хүн шоронд хиймээр байх юм. 44 наядын хулгайч нарын үгээр хууль өөрчилж болохгүй.
Ноогдол ашигийг чин ахмадууд хүртэхгүйнээ үүнийгээ шалган цэгцэлээрэй. Ерөнхийлөгчөө үүнд анхаараач.
Өнөө үеийн засгийн газар олн төлөөлөтэй байгуулагдсан ард бид талархаж байна. Тэргүүнүүд нь:: Насны тоогоороо Нарны эргэлтээрээ Нармай төрхөөрөө Намын бүтэлггүйтлээрээ Хулгайд хийснээрээ Худал бурснаараа Хувьчлалаас хүртэснээрээ Хумхайд баригдсанаараа Яг дараалан жагссан байна
Өнөө үеийн засгийн газар олн төлөөлөтэй байгуулагдсан ард бид талархаж байна. Тэргүүнүүд нь:: Насны тоогоороо Нарны эргэлтээрээ Нармай төрхөөрөө Намын бүтэлггүйтлээрээ Хулгайд хийснээрээ Худал бурснаараа Хувьчлалаас хүртэснээрээ Хумхайд баригдсанаараа Яг дараалан жагссан байна
Туй маа чи
Хувьцаа ав гэнэ! Ахмадууд оюутанууд авч чадахгүй шүү. АН хувцааг нь хуураад луйвардан авчихсан үүнийг шалган сэргээхгүй бол ахмадууд хэцүүдэнэ шүү. Ямар нэг арга хэмжээ аваарай Ерөнхийлөгчээ!!!!!
Ахмадуудыг үхэхийг хүлээж байгаа. Залуусыг гадааад улсад явахыг хүлээж байгаа. Үлдсэн хэд нь ажилдаа дарагдаж, утаандаа мансуурахыг хүлээж байгаад хувааж идэх гэсэн Элбэгдорж, Сайханбилэг, сахал Эрдэнэбилэгүүд захаасаа мундахгүй. Монголчууд босож тэмцэхгүй байвал ийм л үр дүнгээс өөр юу байна вэ?
Хувьцаа ав гэнэ! Ахмадууд оюутанууд авч чадахгүй шүү. АН хувцааг нь хуураад луйвардан авчихсан үүнийг шалган сэргээхгүй бол ахмадууд хэцүүдэнэ шүү. Ямар нэг арга хэмжээ аваарай Ерөнхийлөгчээ!!!!!
Төр засаг ажлаа эрчимтэй хийгээрэй. Эргэлзэн тээнэгэлзэх хэрэггүй. Төлөвлөсөн ажил бүрийг эрчтэй хийлгэ. Мэр Хян албыг сэргээ. Хуулийхан шудрага ажлаа хий. Ерөнхийлөгчөө таны шахалт зогсолтгүй хэрэгтэйг анзаарч байгаа биз.
121 төгрөгний хувьцааг сар болгон биш гэхэд улирал болгонд өгөх хэрэгтэй. тэгвэл арай шудрагад нэг алхам ч ойртоно байх
Буруу зөвийг ЯЛГАХГҮЙ байж шударга ёсны тухай ярьдаг гэнээ. Улсаа зарах нь хэний шударга ёс юм бэ? Хулгайч нараа дэвшүүлэх нь хаанахын шударга ёс юм бэ? Алдаатай бичсэн юм шиг байна. "Шударга ёсны жингийн цуваа" биш шүүдарга ёсны жингэр цуваа юм биш үү.
Ahmad bid hooson hocordog bolood udaj baina. Hurelsuh ee.
пакистан юу хииж байна
Elbegdorj Oyukiin tarhind ali hediin amidraad ehelchijee huurhii
HUDALCH HULGAICH ZANTAI 1 MUU ZALITAI ARGATAI MUUHAI TULUVSHUUGUI HUURAMCH HUN. IIM ADGIIN AMITAN ESAID HIIHEER ENE ULS YAJ UUDUU YAVAHIIN BE?
Хүн хог....Ерөнхийлөгчтэй Нийслэлийн засаг дарга энэ хог Хэнтийн 3 тэнэг... Ийм махнууд толгой дээрээ залсан үхрүүд...
ерөнхий сайдаа путинтай мишустинтай уулзахгүй бол ард түмэн ий дургүцэл хүргэж яах гэсэн юм адтл тэгш харьцаачээ МАН-д сонгууль олон удаа өгсөн ард түмэн орсын ард түмэнтэй хамт байхыг хүсч өгсөн шүү дээ ТҮҮНЭЭС БИШ АМАР ХЯЛБАР ЯРЬДАГ АНгЛИ ХЭЛ араас нь орж ирдэг доллар банкны эздийн үе үеийн луйвар уул уурхйн хулгай монгол хүний эрүүл мэндээр тоглож байгаа үзэгдээгүй үй түмэн эмнэлэг аптек үнэтэй их баян хоосон болгож хувааж байгаа англи хэлний жилийн 35 мянган доларын сургууль төгсөж гадаадт суралцаж өнгөт хувьсгал хийхэд бэлэн русфоб хүмүүст монгол ын ард түмнийг боолчлуулах зам руу түлхэж болохгүй
ha ha ha
Modon jorlongoo tegeed yahaar bolov. Utaa tugjree daraagiin asuudal teged naaduulaa yarii tehuu kkk
ЗГ Энх Амагалангиынхаа хуулийг татаж ав. МАН Сайнзориг нарынхаа өргөн барьсан хуулийг татаж ав. Эх оронгүй сүнснүүд болох санаатай юу? МАН худлаа битгий плдор