
Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын дарга Д.Дондогмаа, УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, УИХ-ын даргын зөвлөх Н.Отгончимэг болон албаны бусад хүмүүс өнөөдөр /2024.12.25/ жагсагчдын төлөөлөлтэй уулзан, шаардлагыг хүлээн авлаа.
Тэрхүү шаардлагад, УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд гадаадаас ажиллах хүч авахад хязгаарлалт тогтоохгүй байхаар тусгасан нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөнийг дурдаад, УИХ-ын гишүүд өргөсөн тангарагаасаа няцсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тиймээс тэдгээр гишүүдийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх тухай агуулгыг тусгажээ.
УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, “Энэхүү шаардлагыг УИХ-ын даргад танилцуулна. Олон нийтийн санаа бодолд үл нийцэх аливаа асуудлыг анхаарч ажиллах бодлогыг УИХ-ын дарга баримтлан ажиллаж байна. Иргэн хүн хууль тогтоох байгууллагад хандаж, өргөдөл, гомдлоо гаргах, байр сууриа илэрхийлэх бүрэн эрхтэй. Та бүхний шаардлагыг хуулийн дагуу судлан үзэж, хариу өгнө” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл8
Одоо тэр Нямбаатар тэргүүтэя Нийслэлийн удирдах бүрэлдхүүнийг үтэр түргэн солимоор байна даа.Тувт нийслэлийн иргэдтэй тэмцсэн шийдвэрүүд гаргаад салахаа болилоо.
soliod yadag be?....geleenee................
Хужаагийн хошного Хүй Сю Жан Данх нарыг яаралтай албан тушаалаас нь огцруулья
Жил болгон л иймэрхүү ардаа эзэнтэй , санхүүтэй ТЭМЦЭГЧ гэх худлаа гарууд гарч ирдэг , иргэдийг баахан бужигнуулж байгаад овоо мөнгөтөй болоод амар сайхандаа жаргадгийг дэндүү мэддэг болждээ бид. УИХ ын гишүүн нөгөө шоронгийн атмантай явалддаг Мөнхбаясгалан Женкогийнхоо даалгаварыг биелүүлж улс орныг бужигнуулах гэж улайр ч байгааг анхаар ч сэрэмжтэй байцгаая
Чиний тааллаар хэн гэдэг хүн УИХ-ын гишүүн баймаар байна ?
Жил болгон л иймэрхүү ардаа эзэнтэй , санхүүтэй ТЭМЦЭГЧ гэх худлаа гарууд гарч ирдэг , иргэдийг баахан бужигнуулж байгаад овоо мөнгөтөй болоод амар сайхандаа жаргадгийг дэндүү мэддэг болждээ бид. УИХ ын гишүүн нөгөө шоронгийн атмантай явалддаг Мөнхбаясгалан Женкогийнхоо даалгаварыг биелүүлж улс орныг бужигнуулах гэж улайр ч байгааг анхаар ч сэрэмжтэй байцгаая
Авлигачид, луйварчид, хуйвалдагчдын захиалгаар тэдний хань хамсаатаан, дэмжигчид төр засгийн бодлогыг аль болохоор жадлан эсэргүүцэж, иргэдийг жагсаал, цуглаанд уриалж байгааг анхаарахгүй байж болохгүй. Мөнгөгүй жагсаал, цуглаан байдаггүй. Шударга, зоримог ажиллаж байгаа Оюун-Эрдэнэ, Нямбаатар нарыг хонзногчид, хуйвалдагчид зайлуулах оролдлого хийж байгаа нь улам бүр тодорхой. болж байна. Зарим этгээд дараагийн Ерөнхий сайд тодорч байна гээд иргэдийг төөрөгдүүлээд явж байна.
Амарсайханыг ЕС болгох талаар МАН дотор яригдаад эхэлсэн.