
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.25) “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолд төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар заасан. Гэвч УИХ-ын 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газар тусгагдаагүй орхигдсон байна. Гэтэл сүүлийн 10 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өсжээ. 2023 оны байдлаар төмөр замын ачаа тээвэр 36.1 сая тонн болж, 15 000 хүн 1115 км замыг хариуцан ажиллаж байна. Түүнчлэн, ойрын үед хэрэгжихээр болсон төмөр замуудтай нийлээд 4200 км сүлжээ бий болж, ажиллах хүчин 50 000 болох тооцоо гарсан талаар Зам, тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцлов.
Тиймээс өсөн нэмэгдсээр буй төмөр замын тээврийн хэрэгцээг хангах, өргөжүүлэх, судалгаа, шинжилгээ, технологи, инновацыг нэвтрүүлэх хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг буюу Төмөр замын газар байгуулах шаардлага үүссэн талаар тогтоолын төсөл санаачлагч танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл11
улаанбаатар москва орох шууд галт тэргээ хямдруулаарай бас гаалийн холбоонд оруулаарай
440 их наядын хулгайч нарыг хэзээ баривчлах вэ?
Болиочээ
Zl
Zl
Zl
Delgersaihan gj medeh chadah uimgui.Hun zodoj daramtlana.1000 vahontai huneer ZTSaid hiilgej bdg t1 ES.Jinhene zamiin meregjiliin shan injner darga nar bugd bhgui.dan MAN chid.Herlen gj bilegdeliin darga Bur Sainshand erteent tsagdaa darga bbal yahav.Arai heterch bn.Hunii meregjil.medlegiig shorootoi holij bn.Haltar darga yasan.Zamiin mash olon chadvar.medlegtei darga nar bugd ajilgui .Tegehed 70 nastai Saran avgai elchin said.Uls turiin.Zasag turiin zuv bodlogo gj bhgui bolloo.Delgersaihan gj buun reket.nuurs.TZd jinhene gai bolj bn.Duraaraa nuher.Odoo hen ch ug helj chadahgui.TZiin meregshssen injneruud bnuu.meregjiliin ajilchin bnuu.bugdiig NAMchid.har ajil hdg humuus hiihuu.
Инженерүүд бна
шуул замынхаа уртаар үрждэг наасан, ийм толгойнууд толгой дээр баагаад байхаар бид чинь яах юм бэ?
Төр нь ДАНХайгаад л ш…д бх юмаа
Төмөр замын газраа оператор болговол убтз-ын монополь байдлыг хална