
- Яагаад болохгүй гэж?
УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд Ж.Энхбаяртай хуучилснаа болон миний өөрийн байр суурийг дор буулгая.
Нийслэлийг задлах, тараах хэрэгтэй гэдэг дээр миний саналыг 100% дэмжсэн яриа бидний дунд өрнөв. Бүр уригдав. Хэсэг нөхдийн хамт Дархан явахаар тохиров. Одоогийн Улаанбаатар өөр ямар ч гарц байхгүй болчихсон, жил ирэх тусам хүндэрнэ гэдгээ ч би барин тавин нотлохыг хичээв.
Түр зуур аргацааж, болж өгвөл хөлдөөчихгүй, осгоочихгүй, тог цахилгааныг нь олон цагаар таслуулчихгүйн тулд л энэ төр-засаг ажиллаж байна. Эрчим хүчний бодлого ба чармайлт нь ердөө энэ. Утаа ба түгжрэл дээр Монголын Засаг-төр цагаан тугаа өргөөд буугаад өгчихсөн. Эрхбиш ингэж аргацааж байгаад Цагаан сартай золгоод дараа нь хавар залгачихаар зовлонгоо мартаад дараагийн өвөл хүргэнэ. Нийтээрээ. Ийм л тамын тогооны үлгэртэй, өвөлжилтийн ажил нь ийм л циклтэй яваад ирсэн, явж ч байна–миний байр суурь.
Эрхэм Ж.Энхбаяр дүүгийн зүтгэл чармайлт надад таалагддаг юм аа. Нийслэлийн хэт төвлөрлийг задлах анхны алхмууд хийгдэж байгаад Төр ташуур өгч нэгдсэн бодлогоор дэмжих л хэрэгтэй. Ж.Энхбаярын санаачилга–ганц аймгийг төрөлжүүлэх бодлогыг нь хоёр гараа өргөн дэмжиж байнаа. Нийслэлийг задлах анхны алхам гэж түүхэнд орог л дээ.
- Нийслэлдээ бүтэлгүй аж төрж буй, олон жил арчаагаа алдсан улны иргэдэд уриалах нь!
- Эсвэл тэтгэвэртээ суусан сэхээтнүүдэд уриалах нь!
- Нийслэлд ажилгүй гиюүрч суугаа хөдөлмөрийн насны бүх иргэдэд уриалах нь!
Гэж онцолж байгаад сонорт нь хүргэе. Нийгмийн халамжийн ба ажлаар хангах бүх шатны байгууллага анхааралдаа авна уу гэе.
Дархан-Сэлэнгэ бэлээхэн дэргэд чинь, төмөр замын дагуу хөгжлийн шинэ хаалгаа нээж байна шүү. Сэлэнгэ аймгийг тэр чигт нь фермерийн аймаг болгоод газар тариалан–мал аж ахуйн эрчимжсэн ганц аймаг гэж цоллоод тусад нь гаргая. Яагаад болохгүй гэж? Газар тариалангаа дагалдаад ХААИС-ийг харьяа бүх сургууль, хүрээлэн, эрдэмтдийнх нь хамт Дарханд төвлөрүүлээд онцгойруулъя. Тусгай хангамж эдлүүлье. Яагаад болохгүй гэж?
Би эрхэм дүү Ж.Энхбаярт хэлж байлаа. Юу гэвэл Дархандаа олон улсын аэрпорт байгуулуул гэж. Олон улсын аэрпорт байгуулчихсан 42 мянгахан хүн амтай Маотай хотын (Хятадын Гуйжоу муж) туршлагыг би ярьж өглөө.
Ийм супер нэг аймаг гараад ирвэл нийслэлдээ тарчлан буй, ядуурч үхэх гэж байгаа иргэд Та нар минь нийслэлээ нулимаад, нийслэлчүүд биднийгээ нулимаад Дархан-Сэлэнгэ рүү арилж өг л дөө. Бид гомдохгүй. Нулимахыг чинь тэснэ. Гол нь Та нар минь тэр нэг жижиг аймгийг “Хоёрдугаар Монгол” болгоод өгнө үү! Биднийгээ атаархаж үхтэл нь амьдраад өгөөч! Яагаад болохгүй гэж?
Ийм супер аймгийг МОНГОЛ ХҮН Та өөрийнхөө хөдөлмөрөөр босгож, түүнийхээ үр шимийг үзэж, Улаанбаатарынхан атаархаж үхтэл нь амьдрах хэрэгтэй. Газар тариалан-эрчимжсэн мал аж ахуй хослуулсан тэр аймаг гэхэд л лав нэг сая МОНГОЛ ХҮН-ийг шингээх орон зай хүрэлцээтэй байна. Бэлэн дэргэд чинь байна, Улаанбаатарчууд аа! Яагаад болохгүй гэж?
Жорлон руу цутгаж байгаа мэт асгаруулан буй тэр их нийслэлийн халамжийн мөнгө, халамжийн бодлогоо 21 аймагт шилжүүлээд төвлөрүүлэх гэдэг нь нэгэн зэрэг амаргүй л дээ. Хэцүү. Эхний ээлжинд Дархан ба Сэлэнгэ, дараагийн ээлжинд аж үйлдвэрийн парк хот буй болгох гэж байгаа Сайншанд руугаа төвлөрүүлэе. Яагаад болохгүй гэж? Төмөр замаа дагаад хөгжинө гэсэн үг. Яагаад болохгүй гэж?
Хэнтий аймгийг үлгэр жишээ, жишиг аймаг болгоё гэж би дээхнэ бичиж байсан. Тэр санаагаа орхиогүй. Хэнтий яагаад супер аймаг байж болохгүй юм бэ? Бас л нийслэлчүүдийг атаархаж үхтэл нь хөгжүүл л дээ. Яагаад болохгүй гэж?
Тэгээд нийслэлдээ халамжийн бодлогоо шал өөр болгоё. Хийсэн бүтээсэн, эх орноо хөгжүүлсэн, монгол хүнээ хөгжүүлсэн, оюун тархиа дайчилсан, нийгмийг урагш ахиулахад хувь нэмрээ оруулсан, ядаж зөв амьдарсан (сахилга бат–үлгэр жишээ) хэмээн өндөр босго, шалгуур тавьчихъя. Босго давж чадахгүй нь гомдог. Нутгаа бараадтал нь гомдоочих!
Утаа-Түгжрэл-Эрчим хүч, сургууль цэцэрлэг, эмнэлэг сувилал чинь шийдэгдчих юм биш үү? Эцсийн эцэст нийслэлээрээ дүүрэн уушигны эмнэлэгтэй болох гээгүй бол шүү дээ!
Д.Баярхүү
Сэтгэгдэл44
Дарханд ирээд хэрэггүйээ ооркууд хангалттай шавж бна.Анх аль аймаг сумаас УБ орсон буцаад явцгаана биз
Эрдэнэтийн Ёндон шил жил тэмдэглэж өөрийгөө 100 саяар шагнажээ.
Ждүмбээ Энхбаяр нэг сая оркуудыг багтаах зай талбай байна гэжийш дээ?
Шүд Баярхүү гуайн найгүй сайн хийдэг ажил бол долигонон пялдагадалт, шүлдсэн долоолт, ккк
Enhbayar heden udaa songogdoj bgaa bilee dee kkk .Tegehdee yu hiij baisan odoo genet yu bolov .Tsaguuraa ih uchirtai yum bilee teriig bi bicheed yahav ard tumen haraad sonsoj l baigaa
Mонгол улсын иргэн бол хаана ч амьдрах эрх нь бдг бга газраа соёлтой нийгэмшээд бвал болох нь тэр шдэ
Чи өөрийн ээж аавынхаа нутагт амьдар. Эрх чөлөө энэ тэр гэж байхгүй.
Mонгол улсын иргэн бол хаана ч амьдрах эрх нь бдг бга газраа соёлтой нийгэмшээд бвал болох нь тэр шдэ
Барьсан байшингаа үнэ хүргэх санаатай аан.
Улс төрч нэртэй маанаг архичингуудын хэлж бгаа үгний нь ард заавал хувийн эрх ашиг нь нуугдаж байдаг,ийм боловсролгүй архичины үгээр хөгжлийн бодлогыг тодорхойлдоггүй юмаа !!!
Давхар зардал гаргаж байхаар онгоцны буудал барьсан Хөшигтийн хөндийд байгуулсан нь дээр
Онгоц унана, динэг амьтан л онгоцны буудлын хажууд амьдрах байх
Давхар зардал гаргаж байхаар онгоцны буудал барьсан Хөшигтийн хөндийд байгуулсан нь дээр
Дархан даац хэтэрсээн. Утаа нь их,машин нь олон. Хоёр дахь Улаан баатар болсоон. Бас л хонхор дотор.
Enkhbayar bol huvia bodoj dovoo sharluuldag avilgach hulgaich. Ene sdakuud mongoliin hugjiliig boomilj bga
Маш зөв сэтгэж байна Улаанбаатарын иргэдэд татвар тавчих дархан сэлэнгийн иргэдэд хувь тараагаад өгчих
Зам дагаж хөгжил
Энэ санаа дээр Эрдэнэтийг нэмчихвэл УБ-Дархан-Эрдэнэт гэсэн алтан гурвалжин болчих юм. Харин энэ 3-ыг маш сайн засмал замтай, онгоуны буудалтай болгох. ХААИС, СУИС-ыг Дарханруу, ТИС, БоловИС-ыг Эрдэнтрүү нүүлгэх тэнд татвар маш бага байх гэх мэт арга хэмжээ… бичээд байвал их юм бнб даа
ДАРХАН УЛААНБААТАРЫН ХООРОНДОХ 236 КМ Т ҮНЭГҮЙ ГАЗАР ОЛГООД ЭХЭЛВЭЛ БҮХ МӨРӨӨДӨЛ БИЕЛЭНЭ.
ХААИС-ыг нүүлгэх, барилгад нь акт тавьж нураагаад газар дээр нь орон сууцны хороолол босгох, буудай нэртэй хорооллоо борлуулах гэх мэт ХАА-г хөгжүүлэх зөндөө ажлаа сайн хийж байгаа.
Долоо2.хөгширсн хойноо ингэж амьдрах гэж
Дэлхийн хамгийн анхны гэж хэлж болох Дархан цаазат Богд уулыг МАН-ын Ням Бао ,Дан Хао данжаадтайгаа цуг данжаад нүхлэн цоолж монголчуудын сүлд хийморийг даран устгахаар зэхэж байна.Аргагүй л муу хорон санаат алсын бодолтой манж хятадын өмхий шээснүүд мөн дөө..
за болио хятад улс сая ""тэнгэр уулыг"" нүхлээд 22км уул доогуур дөтлөн хурдны галт тэрэг явснаар -20 минутанд орж трж байна альпийн нуруу карпатыг нүхлээд хурдны гал тэрэг явж байна ыбмыбгдөлтөөс хамгаалж бас хоргодож нуугдаж болно үер борооноос хамгаална
Та нар л ийм болгосон доо
Baga nuur,, Govisumberiig bie daasan hot bolgoh ni ehniieeljind zihistoiBeereljuuted hot baiguulj Arhust sumiig Bayand negtgen teviig beereljuuted shiljuuleh zasmaltavi
Энэ зүгээр л 2 хүний мөрөөдөл дассан газрын давуу зөөлөн гэгчээр явах хүн гарахгүй л байх даа ийм юм бодож байхаар өөр гарц гаргалгаа олооч
10 сая 50 сая хүн амтай хот өчнөөн бна нэг газар олон хүн цугларч байж зах зээл бий болдог гэдгийг мэдмээр л юм даа
10000 Гамингаасаа арай гэж салсан. 1 сая Гамингаас салж дийлэхгүй шүү! Аюултай
Darkhan Selenge hudlaa shuu ireed hashaagaa barichih,tomsoo tarichih gazar ch oldohgui baihad henii tolgoig ugaah geed bgaan . Hudlaa shaahaan bolchih
Лебиралуудын гайтай төлөөлөгчөөр Энхбаяр тарьхиаа бариулах нь алж өгөх байхдаа...
Энхбаяр хилэнцийн нөхөртэй толгой,хүзүүгээрээ холбогдлоодоо...замыг бүдэгрүүлээд ...
Энэ мал аавынмнэрээ барьж оросуудыг дагаж цэргийн сургууль гээд ихдалдагагнаж явсан .Их хорлонтой этгээд ...ЖДҮ с жилийн 3 хувийн зээл авч Газар партнёр гэх ББСБ саа сарын 3 хувийн хүүтэй иргэдэ зээлж байгаа олиггүй этгээд .. Хүүхдээ Оросын цэргийн сургууль төгсгөсөн . Сая Евро Азийн холбоонд элсэнэ гэж Монголын мангасын ам руу чихэх шахсан. Урвагч Баттулгын нэг мөч болж Амарсайхан гэх авилгатай нийлж Оросуудад Монголоо барьж өгөх л этгээд
Мэдлэг боловсрол муутайгаа өөрөө мэддэг гүй тэнэг орк архичин шал солиотой юм дон госсон бнаа. Ийм л юмнууд сайд хийж бна гэхээр үнэндээ ой гутдаг даа.....
Ene bayrhuu harin mergejliin diplomat. Ogzog bazdag , sholondoo zergiin companii zahirliin orond sain ajilaa heene dee
Санаа нь зөв гэхдээ хүнд ажил хэрэгтэй. орлого хэрэгтэй. Энэ л хамгийн чухал. Яагаад УБ луу шаваад байгаа юм бэ? Хөдөө Амьлрах аргагүй болоод л амьдрал хөөж ирсэн хүмүүс шүү дээ. Эдгээр хүмүүсийг буцаагаад хөдөө явуулна гэдэг ёстой үлгэр. 2050 онд Улаанбаатар хот 3 сая хүнтэй болно. Энэ хүмүүсийг Алтантэвшийн хөндийд бус энэ хөндийгөөс гадагш амьдруулах бодлого хэрэгтэй. Үүний тулд нөгөө л яриад байгаа дагуул хот, дэд бүтэц. Яаж ажилтай байлгах вэ? Төрийн цөм асуудал???. Манай залуу үеийг гадаадад илүү сургах орчин үеийн инноваци, технологийг эзэмшүүлэх. За тэгээд хиймэл оюун ухаан, машин, онгоц угсрах, сэргээгдэх эрчим хүч түүний дотор атомын эрчим хүчийг ашиглах гээд Монгол залуучуудад хийх ажил далай далай. Энхбаяр сайдын яриад байгаа эрчимжсэн ХАА- г заавал хөгжүүлнэ. Хүн нэмбэл хүнс нэмнэ. Энэ ажлыг харж байгаа Энхбаяр сайд. Баярхүү элчин сайд хоёрт баярлалаа.
энэ улаанбаатарт үйлдвэр завод ажил байхгүй эмнэлэг их хуурамч эм хуурамч хоол зардаг пүүс компаниаптек кофе шоп ресторан сиу дж- хорин тав их байна залилан луйвар их бий
энэ дарвайж орсойсон хөгшин төгцөг амьдрал мэдэхгүй, амны зоргоор ямар ч амт шимтгүй юм бичиж бна. Одоо Дархан, Сэлэнгэд ямар ч сул газар бхгүй, ажлын байр ч олдохгүй. тэнэг ац зайлаа
ЖДҮГЭЭС ШААСАН МӨНГӨӨ БАНК БУСААРАА ХҮҮЛЭЭД ДАРХАНД АВСАН ГАЗАРАА ДАМЛАХНДЭЭ ГҮЙЛГЭЭ УХААН ГЭХҮҮ ЁС ЗҮЙГҮЙ АВИРУУ ХЭТ ШУНАХ АЮУЛ ДАГУУЛНАА
Яагаад болохгүй гэж? Төмөр замаа дагаад хөгжинө гэсэн үг. Яагаад болохгүй гэж? Хариулт: Болохгүй. Яагаад гэвэл болохгүй. Баярхүүд өөр ямар хариулт өгөх билээ дээ. Хөөрхий. Тэнэгт нь зөнөг залгаж дээ.
яам нүүлгэдэг нь үнэхээр даварсан үйлдэл дээ. харьяа байгууллагууд нь нүүнэ л биз. дараагийн сайд гарч ирээл УБ руу буцааж нүүлгэх нь тодорхой. хайран зардал мөнгө
монгол төр засаг төрийн өндөрлөгүүд орсын гуравдугаар станцын өргөтгөлөө байруулж орсын байгалын хийг хурдан оруулж ирээчээ орос казакстан- хятадын шинжээн руу тавихаар болох гэж байна уб хотыг байгалын хийгээр ард түмнээ хангаж өгөөчээ
Uuriin ni obiektiig yam tureesledeg uu. Sard khedeer be
Зүүнхараад баахан хятад суулгасан шиг үү
Баярхүү пял угаадас минь долоо долоо