
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.17) Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Хуулийн төсөлд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ.
Тус хуулийн төсөлд тусгасан зээлийн хэлэлцээрийн эх үүсвэрээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын багц ажил болон магадлашгүй бусад ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл3
Вьетнамыг колончлож ядууралд хүргэсэн Францтай Монгол улс эрэгчин эмэгчингээ үзэх гэж байна. Пунсалмаагийн Очирбат ийм өдөр өнгөрч байгаа нь ирээдүйд болох Франц Монголын урааны дайны эхлэлийг зөгнөж байна. Монголыг зэвсэглэж байлдах чадвартай болгохгүй юм бол цөмийн зэвсэгтэй колончлогч Францтай дайн хийж чадахгүй шүү. Чингисийн удам юм бол Францууд гэрээнээсээ нэг үг үйлдэл зөрвөл шууд урааны дайныг эхлүүлнэ. Урааны гэрээ гэгчийг ард түмэнд бүрэн мэдээлэл өгөхгүй хийсэн болохоор дайнд бэлэн байхыг уриалж байна. Амлалтаа зөрчих гэж гэрээ байгуулдаг гэж үг бий.
Монгол Энэтхэгт 2 тэрбум долларын өртэй.
мөнгө нь ч байхгүй үйлдвэр үгүй нефть ч дууслаа