sonin.mn
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БХЯ-ны эмэгтэйчүүдэд "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ. Мөн ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Р.Сүхбат ЗХЖШ-т ажилладаг эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэсэн юм.
 
 
Тэд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний багагүй ажлыг эмэгтэйчүүд нугалж байгааг онцлоод Зэвсэгт хүчинд алба хааж байгаа нийт эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.