sonin.mn
Сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу Emotional Quotient/ЕQ/-ээ хэрхэн сайжруулах боломжтой болон ямар арга замаар ийм чадварт суралцах талаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач П.Сувданчимэгтэй ярилцлаа.
 
-Сүүлийн үед ээжүүд хүүхдүүдээ ЕQ чадвар эзэмшүүлэх сургалтад явуулах сонирхолтой болжээ. Ер нь ЕQ чадвар гэж яг юуг хэлээд байна вэ?
 
-ЕQ гэх нэр томьёог XIX зуунаас ярьж эхэлсэн боловч дэлхий дахинд хүчтэй тархсан нь 1995он юм. Даниель Гөүлмэн гэх Америкийн сэтгэл судлаач 1995 онд өөрийн “Сэтгэл хөдпөлийн оюун ухаан: Яагаад ЕQ нь IQ-гаас чухал вэ?” хэмээх номоо гаргаснаар сэтгэл хөдлөлийн оюун ухааны талаарх ойлголтыг судалгаанд тулгуурласан системтэй онол болгож гаргаж ирсэн юм. Тэрбээр Харвардыг төгсөөд, ажил эрхэлж буй хүмүүсийн дунд судалгаа хийсэн байдаг. Удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллаж буй төгсөгчдийн хоорондын сэтгэл хөдлөлийн оюун ухааны үнэлгээнд шинжилгээ хийхийг зорьсон бөгөөд амжилттай болжээ. Судалгааны дүнд удирдах албан тушаалтнуудын 90 хувь нь ЕQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар өндөртэй, харин гүйцэтгэх албан тушаалтнуудын 80 хувьд эсрэг үнэлгээ гарсан байдаг. Үүнээс хойш энэ чадварын тухай ойлголт дэлхий нийтэд түгж эхэлсэн гэж хэлж болно. Ерөнхий утгаар ЕQ буюу сэтгэл хөдпөлийн оюун ухаан гэх нэр томьёог тайлбарлавап аливаа хүн өөрийн сэтгэд хөдлөлөө таньж ойлгох, удирдах, түүнчлэн бусдын
сэтгэл хөдлөлийг таньж, түүнд зөв хариу үйлдэл үзүүлэх байдлыг хэлээд байгаа юм. Даниель Гөүлмэний тодорхойлсноор сэтгэл хөдлөлийн оюун ухаан нь дараах таван үндсэн үзүүлэлтээс хамаардаг гэж үзсэн байдаг.
 
Үүнд, нэгдүгээрт өөрийн сэтгэл хөдлөлөө таньж, ойлгох, хоёрдугаарт сэтгэл хөдлөлөө удирдан чиглүүлэх, гуравдугаарт бусдын сэтгэл хөдлөлийг таньж, мэдрэх, дөрөвдүгээрт бусдын сэтгэл хөдлөлд зөв хариу үйлдэл үзүүлж, удирдан чиглүүлэх, тавдугаарт өөрөө сэдэлжих байдал ордог.
Монгол Улсад өсвөр насныхны дунд амиа хорлох үзэгдэл түгээмэл байдаг нь нэгэнт ил болсон. Хэдийгээр нарийн судалгаа байхгүй ч, сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж байгаа хүүхдүүдээс дүгнэлт хийгээд харахад өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийн талаарх ойлголт, бусдаас хамаарахгүйгээр өөрийгөө сэдэлжүүлээд явах чадвар бага хөгжсөн байна. Тиймээс ч сэтгэл хөдлөлдөө автан удирдагдаж, шийдвэр гаргах нь түгээмэл болсон.
 
-IQ болон ЕQ чадварын ялгаа нь юу юм бэ. Та энэ тухайд энгийн жишээ дурдаж болох уу? 
 
-IQ бол хүний оюун ухааны чадварыг үзүүлэх илтгэх шалгуур юм. Өөрөөр хэлбэл, хүнийг шийдвэр гаргахад нөлөөлдөг математик сэтгэлгээ суурьтай үзүүлэлтийг IQ гэж ойлгож болно. Харин EQ бол бодлын хэлбэр, түүнээс үүсч буй сэтгэл хөдлөлийг хэрхэн удирдан чиглүүлж байгааг харуулах үзүүлэлт юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар IQ бол илүү тогтонги шинжтэй боловч 3-5 наснаас цааш хөгжихгүй гэж үздэг. Харин ЕQ нь эсрэгээрээ гэсэн үг. Хүн өөрийгөө ажиглаж, өөртэйгөө ажиллаж, хичээл зүтгэл гаргавал насан туршдаа ч хөгжүүлэх боломжтой чадвар юм. Энд би нэг жишээгээр тайлбарлая. Бидний олонх нь ЕQ чадварын тухай буруу ойлголттой байдаг. Тухайлбал, гаднаас нь харахад пялдага зусарч гэмээр хүн байдаг даа. Хэн бүхэнтэй эвтэй харилцаатай, даргадаа үнэлүүлж ойлголцож чаддаг. Тийм хүнийг олон хүн пялдага гэж цоллоод байдаг. Үнэндээ тэр хүн ЕQ чадвар өндөртэй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн өөрийн сэтгэл хөдlөлийг мэдэрч бусдын сэтгэлд хөдлөлд ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэддэг чадварыг сайн эзэмшсэн нь тэр.
 
-Сэтгэл хөдлөлөө удирдах чадварт сургаж эхэлье гэвэл хүүхдээ хэдэн наснаас нь хамруулж болох вэ?
 
-Сүүлийн үед эцэг эхчүүд ЕQ чадварт анхаарч, бага дээр нь л бүх зүйлд сургах хандлагатай болжээ. Дээр хэлсэнчлэн хүн өөртөө ямар нэгэн сэттэл хөдлөл мэдрэх бүрт хөгжиж байдаг зүйл учраас эртдэх нас гэж байхгүй. Гэхдээ эцэг эхчүүд заавал тусдаа сэтгэл судлаач дээр очно гэхээс илүү өөрсдөө ч түүнийг нь хөгжүүлэх боломжтой. Ерөнхий байдлаар авч үзвэл ЕQ хөгжих үндэс нь харилцаа гэж хэлж болно. Хүүхдээ аль болох олон төрлийн харилцаанд оруулж,янз бүрийн мэдрэмжийг авч, түүнийгээ таньж мэдэхэд нь туслах хэрэгтэй. Жишээлбэл, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцаанд орж, хүүхэдтэйгээ өдрийг хэрхэн өнгөрүүлж, ямар сэтгэл хөдлөл, мэдрэмж мэдэрснээ хуваалцаж сурах хэрэгтэй. Гэхдээ энэ харилцааг эхлүүлэхдээ эцэг эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа бол аз жаргалтай мөчүүдийг нь л хуваалцаж, гунигтай эсвэл ууртай мэдрэмжийг нь үл тоох, буруушаах хандлагатай байдаг. Харин ч эсрэгээрээ гунигласан, уурласан мэдрэмжүүдэд нь ажиллаж, бүх хүнд ийм мэдрэмж төрдгийг ойлгуулж, тэдгээр мөчөө эергээр харахад туслах нь үр дүнтэй байдаг. Ингэснээр тухайн хүүхдийн сэтгэл хөдлөлийн мэдрэмжийн өнгийг солонгоруулах юм. Өөрөөр хэлбэл, бидэнд мэдрэмжийн талаарх ойлголт үүсэх хэрэгтэй гэсэн үг. Тухайлбал, бидний тархинд аяганы талаарх ойлголт байгаа учраас бид ямар ч бухимдал төрөхгүйгээр, түүнийг амсрыг нь дээш нь харуулаад дотор нь уух зүйлээ хийгээд хэрэглэхийг мэддэг. Хэрвээ бид аяганы талаар ойлголтгүй бол бид түүнийг яаж ашиглахаа мэдэхгүй бага зэрэг бухимдах байх. Яг л үүнтэй адилхан бидэнд сэтгэл хөдлөл тус бүрийн талаар ойлголт үүсчихвэл. түүнийг дараа нь танин мэдэж, хэрэглэхдзэ алдахгүй байх болно. Үүнийг сэтгэп хөдлөлийн хэлээ сайжруулах гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, бид англи хэлээ сайжруулахдаа үг цээжилдэгтэй адилаар, сэтгэл хөдлөлийн талаар үгийн сангаа нэмэгдүүлэх хэрэггэй гэсэн үг юм.
 
Товчхондоо, сэтгэл судлаачид очихоос өмнө хүүхэдтэйгээ харилцаагаа сайжруулж, сэтгэп хөдлөл, мэдрэмжээ хуваалцах талаар нэлээд ажиллаж үзсэн байвал сайн. Хүүхэдтэйгээ мэдрэмжээ хэрхэн хуваалцахаа мэдэхгүй бол сэтгэл судлаачид хандаж болно. Хүүхдийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвар анхны харилцаа болох гэр бүлийн орчин дахь харилцаанаас шууд хамаардаг тул эцэг эхчүүд өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийн талаарх ойлголтыг сайжруулахад анхаарах хэрэгтэй.
 
-Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд насанд хүрэгчдэд зориулсан ЕQ чадварын сургалт явуулж эхлээд удаагүй байна. Ер нь энэ сургалтыг хүмүүс хэр сонирхож байгаа вэ. Хүүхэд багачуудад зориулсан сургалт явуулдаг уу?
 
-Сэтгэл хөдлөлийн оюун ухаанаа удирдаж сурах нь хувь хүний харилцаа, амжилтад хүрэхтэй шууд хамааралтай байдаг тул бид нас насны хүмүүст ийм чадвараа хөгжүүлэхэд мэргэжлийн чиглэл өгөх үүднээс брэнд сургалтуудыг энэ жилээс оруулсан. Одоогоор өсвөр насны хүүхдүүд, насанд хүрэгчдэд зориулсан сургалт явуулж байна. Өсвөр насныханд зориулсан “Smart teenagers” сургалт маань одоо дөрөв дэх элсэлтээ авахаар бэлдээд байна Харин насанд хүрэгчдийн сургалт гурав дахь элсэлтээ амжилттай төгсгөсөн. Сонирхсон хүмүүс манай Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн гэсэн пэйж хуудсаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
 
-Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар муу гэдгээ хэрхэн мэдэх боломжтой вэ. Түүнийг нь хэрхэн үнэлдэг юм бэ?
 
-Сэтгэл хөдлөлийн оюун ухааны түвшинг үнэлдэг сэтгэл зүйн оношилгооны асуулгын аргууд байдаг. Энэхүү аргыг мэргэжлийн байгууллага ашигладаг тул та өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвараа мэдмээр байвал мэргэжпийн газарт хандаад үзээрэй. Хэрвээ ахуйн нөхцөлд ч болов өөрийгөө мэдмээр байна гэвэл сэтгэл хөдлөлийнхөө талаар анзаараад үзэх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлийнхөө талаарх бодлыг мета-сэтгэл хөдлөл гэж нэрлэдэг. Хүний мета-сэтгэл хөдлөл сайн байх тусам түүнийг удирдах чадвар нь нэмэгддэг. Мэдээж хүн сэтгэл хөдлөлөө удирдах хэд хэдэн техник байдаг. Үүнийг манай сургалтад сууснаар эхнээс нь суралцах боломжтой. Товчхондоо сэтгэл хөдлөлийн хэлээ сайжруулах, сэтгэл хөдлөлөө гуравдагч хүн дээр нэрлэж хэлэх, бясалгах гэх мэт олон арга бий.
 
-Танай сургалтын онцлог юу вэ. Суралцагчдад ямар дасгал сургуулилт хийлгэдэг вэ. Жишээ болгож сургалтын үеийн ганц нэг дасгалын тухай дэлгэрэнгүй хэлж болох уу? 
 
-Манай сургалтын онцлог нь мэргэжлийн сэтгэл судлаач чиглүүлж байгаа явдал юм. Сургалтын үеэр бодит практик дасгал хийдэг нь оролцогчдод их таалагддаг. Хүн амьдралынхаа туршид өөрийнхөө таньж мэдээгүй олон мэдрэмжийг хуримтлуулсаар байдаг. Тэрхүү мэдрэмжүүдээ илэрхийлж, таниулаагүй бол хүний шийдвэр гаргах түвшинд нөлөөлсөөр байдаг тул бид эдгээр мэдрэмжийг гаргах дасгалыг их ажиллуулдаг. Сэтгэл судлаачийн чиглүүлэгтэйгээр хийвэл тохиромжтой дасгал байдаг учраас өөрөө хийх нь зарим хүнд мэдрэмжийг сэргээх магадлалтай. Иймээс тун болгоомжтой ханддаг.
 
-Таны хувьд ЕQ чадварт хэрхэн суралцсан бэ. Мэргэжлийн хүний хувьд монголчуудын сэтгэл хөдлөлөө удирдах чадвар хэр хэмжээнд байна гэж үздэг вэ?
 
-Миний хувьд мэргэжлийнхээ тусламжтайгаар сэтгэл хөдлөлөө таньж мэдэж, удирдахад суралцаж байсан, одоо ч суралцсаар л байгаа. Хүмүүст байдаг буруу ойлголтын нэг нь сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөр хүмүүс огт уурладаггүй гэж боддог. Энэ бол маш буруу ойлголт. Сэтгэл хөдлөл гэдэг биднийг гадаад орчинтой холбохын тулд байдаг маш үнэтэй зүйл юм шүү дээ. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн бүх хэлбэр оюун ухаанаа сайжруулсан ч танд төрнө, төрөх ч ёстой. Харин сайжирснаараа тэдгээр сэтгэл хөдлөлдөө автаж биш, түүнийгээ ашиглан шийдвэр гаргах чадварт суралцдагт л гол нь байгаа юм. Ажаад байхад монголчууд их уур бухимдалтай байдаг. Хэн нэгэн гудамжинд санамсаргүй байдлаар мөргөх, хөл дээр гишгэхэд уурлаж бухимддаг. Энэ бол бидний сэтгэл хөдлөлөө удирдах чадвар хэр хэмжээнд байгааг илэрхийлэх жишээ юм. Түүнчлэн монголчууд сэтгэл хөдлөл, мэдрэмжийнхээ тапаар огт ярьдаггүй. “Илэрхийлээгүй мэдрэмж устаж алга болдоггүй” гэж айхтар үг байдаг. Өөрөөр хэлбэл, бид тэсэрч гарч ирдэг уур омгоо илэрхийлээгүй учраас хадгалж, аюултай үр дүнд хүргэдгийн шалтгаан юм. Бид бүгдэд мэдрэмж төрдөг. Тиймээс нуугаад, ичиж санаа зовох ямар ч шаардлагагүй. Ямар мэдрэмж төрснөө, бусдад ямар мэдрэмж төрүүлснээ ярьж, бусадтай хэлээрээ ойлголцож байх хэрэгтэй.
 
"Гүүд Нейборс” олон улсын байгууллагаас 2016 онд явуулсан Хүүхдийн эрх хамгаалал, хүчирхийллийн судалгаа бий. Энэхүү судалгаанд 10 хүүхэд тутмын найм нь ямар нэгэн байдлаар хүчирхийллэлд өртөж байна гэж гарсан. Энэ тоо юуг илэрхийлж байна вэ гэвэл эцэг, эх энэ хүчирхийллийг үүсгэж байна гэсэн үг. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай хүн бусдыг хараан, зодож, заналхийлдэггүй.
 
-ЕQ чадварт суралцахад хэчнээн цаг хугацаа зарцуулах боломжтой вэ?
 
-Сэтгэл хөдлөлд мэргэшинэ гэдэг их хэцүү. Учир нь, нэг талаас нүдэнд огт харагдахгүй, баригдахгүй зүйлд ахиц, уналтыг харах хүндрэлтэй ч нөгөө талаас харагдаж, баригдахгүй зүйлд тийм ч тууштай байж чаддаггүй. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн оюун ухаан сайжрах хугацаа нь тухайн хүний хичээл зүтгэлээс хамаарна. Өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаггүй хүн байлаа гэж бодоход мэргэжлийн чиглүүлэгтэйгээр ажиллахад хамгийн багадаа гурван сар хичээж зүтгэж байж амьдралд мэдрэгдэх үр дүн гарах болов уу гэж бодож байна. Сэтгэл хөдлөлөө таньж мэдэж, бусдад зөв илэрхийлж чиглүүлэхийн тулд өөрөө их хичээж бусадтай сэтгэл хөдлөлөө хуваалцаж сурах нь чухал.
Насанд хүрсэн хүн ямарваа нэгэн зүйлийг дадал болгоход 21 хоногийн хугацаа хэрэгтэй гэдэг. Гэтэл сэтгэл хөдлөлөө удирдах чадварт суралцахад үүнээс илүү хугацаа хэрэгтэй нь мэдээж.
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин