
БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 17 /DW/. Америкийн поп дуучин Тейлор Свифтийн “Офелиагийн хувь тавилан” дууны клипэнд гардаг уран зургийг үзэхийн тулд олон зуун хүн Германы төв нутгийн нэгэн музейг зорин очих болжээ.
Энэхүү клип нь супер од бүсгүй Германы зураач Фридрих Хейзерийн зурагт дүрсэлсэнтэй яг адилаар цагаан даашинзтай хэвтэж буйгаар эхэлдэг. Офелиа бол нь Уильям Шекспирийн “Гамлет” жүжигт гардаг гол дүрийн залуугийн хайртай бүсгүй юм.
Жүжгийн төгсгөлд Офелиа галзуурч, голд живж үхдэг. Тэгвэл Герман зураачийн 1900 оны үед туурвисан гэж үздэг бүтээлийг үзэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Висбаден хотын “Hessische Landesmuseum” музейд олон зуун хүн зочилжээ. Дуучны шүтэн бишрэгчдийн дунд хойд нутгийн Хамбург хотын оршин суугчид, Висбаден дахь АНУ-ын цэргийн баазад алба хаадаг америк цэргүүдийн гэр бүлийнхэн байсан гэж музейн хэвлэлийн төлөөлөгч ярилаа.
Музейн захирал Андреас Хеннинг Германы DPA агентлагт ярилцлага өгөх үеэрээ, Т.Свифтийн клип болон Ф.Хейзерийн бүтээлийн хооронд ижил төстэй зүйл байгааг олж харсан гэлээ.
“Тейлор Свифт музейн энэхүү үзмэрээс клипнийхээ санааг авсан явдалд бид гайхахын зэрэгцээ баяртай байна. Мэдээж энэ бол бидний талаар хараахан мэдээгүй байгаа хүмүүсийг музейдээ татах сайхан боломж юм” гэж тэрбээр ярьжээ. Мөн Т.Свифтэд хэзээ нэгэн цагт эх бүтээлийг харуулахыг хүсэж байгаа боловч түүнтэй холбоо тогтоож чадаагүй байгаагаа хэлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Монголын төв музэйг баахан нөхөд үзсэн байна.
Dear Mongols: German intelligence,British intelligence and move.Chinese intelligence Japanese intelligence are one of biggest building blocks of American intelligence and school of Espionage. Modern day AI is leading in all aspects of life. Sincerely Iron Leader The Great